Зохиогч: Урлаг

Найруулагч Ц.Хүсэлбаатар, Гавьяат жүжигчин С.Өлзийхүү нарын отгон хүү Х.Сумъяадорж мөн л урлагийн салбарт хөл тавиад буй. Анагаахын чиглэлээр суралцаж байсан ч өвөө, аав ээжийнхээ мэргэжлийг өвлөхөөр шийдсэн тэрбээр СУИС-ийг 2023 онд төгссөн. Сургуулиа төгссөнөөс хойш тэрбээр “Хиртээгүй сарнай”, “Сорил”, “Эргэх учрал”, “Дайрлага”, “Өвлийн идэш”, “Хүлээх өрөө” зэрэг бүрэн хэмжээний уран сайхны кино, мөн “Бүлэг”, “Бид нэг гэр бүл”, “Өв залгамжлагч”, “Амьдрах сайхан” зэрэг телевизийн олон ангит киноны гол болон туслах дүрд тоглоод буй. Түүнчлэн өнгөрсөн оны гуравдугаар “Монгол” театрын “Клеопатра” сонгодог драмын жүжгийн Октавиан жанжны дүрээр мэргэжлийн тайзнаа анхлан гарч, үргэлжлүүлэн аравдугаар сард “Маск” продакшны “Масктай Монгол” хошин шоу тоглолтод…

Read More

Германы өдөр тутмын “Berliner Morgenpost” сонинд Их эзэн Чингис хааны тухай хамгийн сүүлд нийтлэгдсэн мэдээлэл гурав хоногийн өмнөх дугаарт гарчээ. Гэхдээ энэ удаа Их хааны нэрээр овоглосон музейн Прага хот дахь үзэсгэлэнгийн нээлтийг зорих замдаа Берлин хотод зочлон, эртний хөгжмийн эгшгээр сонор мялаасан “Хаан найрал” чуулгын тоглолтын тухай өгүүлсэн байна. Энэхүү сонирхолтой нийтлэлийг Монгол Улсын Соёлын элч Ц.Гэрлээ болон Хэвлэл мэдээллийн ёс зүйг дэмжигч байгууллагыг үүсгэн байгуулагч, доктор Х.Ариунчимэг нар монгол уншигчдад зориулан орчуулж хүргэж байна. МОНГОЛЫН ХӨГЖИМ: ЧИНГИС ХААНЫ ЭГШИГТ ЕРТӨНЦ Берлин: Улаанбаатараас ирсэн “Хаан Найрал” чуулга Жэймс-Симон галерейд эртний монголчуудын донж төгөлдөр, онгон зэрлэг байдлыг гайхууллаа. Чингис хааны…

Read More

Монголын анхны буддын сүм хийдийн нэг болох “Эрдэнэ зуу” хийд Өвөрхангай аймгийн Хархорин сумын Эрдэнэтолгой багт харьяалагддаг. Тус байгууллага нь шүтэн бишрэх эрхийнхээ дагуу иргэдэд шашны энэрэнгүй үзэл, зөв үйлийг төлөвшүүлэх сайн үйлсийн төлөө олон түмний чин сүсэг бишрэлд тулгуурлан хуулийн дагуу буяны үйл ажиллагаа явуулж байна. “Эрдэнэ зуу” хийд нь бүтцийн хувьд Хамба лам, Да лам, Гэсгүй лам, Унзад лам, Голч лам, Сул лам зэрэг 25 лам, аж ахуйн ажилчид 10, нийт 35 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж буй. Тэгвэл Монгол тулгатны анхны нандин шүтээн “Эрдэнэ зуу” хийд сүсэгтэн олондоо зориулан орчин үеийн технологийг ашиглан цахим үйлчилгээ нэвтрүүллээ. Тодруулбал, сүсэгтэн олон…

Read More

“Orange” энтертайнмент, VOO-гийн хамгийн бүтээл, Монголын анхны түүхэн, детектив “Мөрч” олон ангит кино өнөөдрөөс буюу гуравдугаар сарын 13-наас VOO home, гуравдугаар сарын 23-наас NTV телевизээр үзэгчдийн хүртээл болох гэж байна. Монголын анхны түүхэн детектив олон ангит тус кинонд Монгол улс, Манж Чин гүрний дагаар улс байх үе буюу XIX зууны сүүлx үед өрнөх үйл явдал, нууцлаг гэмт хэргийн мөрдлөгийн тухай өгүүлэх юм. Түүнчлэн 1921 оны хувьсгалаас өмнөх үеийн алдартай хүмүүсийн тухай дүрслэхдээ ихэвчлэн ямар нэгэн мяндаг тушаалтан, эрдэм шидтэй лам хувраг, шилийн сайн эрчүүдийг онцолдог бол “Мөрч” олон ангит киноны хувьд энгийн малчин хүмүүсийн дотор юмыг гүн гүнзгийгээр харж чаддаг, даруухан, жинхэнэ…

Read More

Олон улсын хүүхэд, залуучуудын театрын холбооны Монгол дахь үндэсний төвийнхөн Л.Ван­ганы нэрэмжит Завхан аймгийн Хөг­жимт жүжгийн театр, “Бамбүү” хүүхэд, залуу­чуудын театртай хамтын ажиллагааны гэрээ байгуулжээ. Үүний хүрээнд уран бү­тээл, уран бүтээлч солилцож, сургалтууд зо­хион байгуулахаар төлөвлөсөн байна. Эл хам­тын ажиллагааны хүрээний нэг онцлох ажил нь хүү­хэд, залуучуудад зориулсан тайз­ны ур­ла­гийн олон улсын “Wanderlust” фес­ти­ва­лийг Мон­гол Улсад анх удаа зохион бай­гуу­лахаар бол­сон нь аж. Ирэх есдүгээр сард Завхан аймагт болох уг фестивальд Дани, Балба зэрэг най­ман орны театрын уран бүтээлчид оролцох юм байна. Ингэснээр Завханы хүүхэд, залуус дэлхийн театрын уран бүтээлүүдийг дэргэдээс нь үзэх боломж бүрдэж байгааг тус аймгийн Хөг­жимт жүж­гийн…

Read More

BTS-ийн гишүүн J-Hope өнгөрсөн даваа гараг /2025.03.11/-т алдарт хөтлөгч Жимми Фэллоны “The Tonight show”-д анх удаа бие даасан уран бүтээлчээр оролцлоо. “The Tonight show”-д оролцох үеэрээ тэрбээр өөрийн шинэ уран бүтээл болох Америкийн дуучин, дуу зохиогч Miguel-тэй хамтарсан “Sweet dreams” дуугаа үзэгчдийн хүртээл болгожээ.

Read More

Монголын урчуудын эвлэлийн гишүүн гурван уран бүтээлч хамтран “Sphere” үзэсгэлэн дэлгэлээ. Зураач Б.Болормаа, Э.Билигт, уран барималч Т.Түмэнбаяр нарын гурван уран бүтээлч цаг хугацаа, ертөнцийн хэмжээс, үе давхаргууд, амьд эрчим үелзэл зэрэг орчлонгийн бодит болон хийсвэр чанарууд, гарт баригдаж нүдэнд харагдахгүй хэдий ч оршин байх тэрхүү зүйлийг өөр өөрсдийн сэрэл мэдрэмж, арга барилаар харуулахыг зорисон байна. “Sphere” үзэсгэлэн энэ сарын 18-ныг хүртэл үргэлжилнэ.

Read More

“Чингис хаан” үндэсний музейн дэргэдэх “Хаан” найрал чуулгын уран бүтээлчид энэ гуравдугаар сарын 4-6-ны өдрүүдэд ХБНГУ-ын Берлин хотноо зохион байгуулагдсан “ITB BERLIN 2025” дэлхийн аялал, жуулчлалын томоохон үзэсгэлэнд Монгол улсынхаа үндэсний өв, соёлыг сурталчлан оролцлоо. Монголын соёлын өв уламжлал, хөгжмийн гайхамшгийг “Их Монгол”, “Адуу хураах дуу” зэрэг бүтээлүүдээрээ харуулж, Монголын хаадын ёслолын бүжгийг толилуулж, ирсэн зочдын мэлмийг баясгаж, сонорыг мялааж, сонирхлыг татаж чадлаа. Мөн энэ үеэр Берлиний алдарт музейн арал дээрх Симон галлерейд тоглож, (2025.03.07-08) монгол үндэсний урлагаа сурталчлан уламжлалт урлагийн тоглолтоо үзүүлж, Герман улсад суугаа монголчууд болон тус улсын улс төр, эдийн засаг бизнес, урлаг соёл, хэвлэл мэдээллийн нэр…

Read More

“То bе or not tо bе” шоу нэвтрүүлгээр үзэгчдийн танил болж, Төрийн шагналт, Гавьяат жүжигчин Д.Сосорбарамын найруулсан Английн зохиолч Айн Рэндийн “Нэгдүгээр сарын 16-ы шөнө” жүжигт тоглон уран бүтээлийн гараагаа эхэлсэн жүжигчин Э.Намууны төрсөн өдөр өнөөдөр тохиож байна. Э.Намуун СУИС-ийг 2013 онд Ардын жүжигчин, найруулагч Б.Мөнхдоржийн удирдлагад төгссөн бөгөөд үргэлжлүүлэн найруулагчаар суралцжээ. Тэрбээр “Мөрөөдлийн театр”-ын тайзны уран бүтээлүүдээс гадна “Цахлай нисэх гэж төрдөг”, “Хамтдаа” зэрэг телевизийн олон ангит кино, “Одод болох хүслэн”, “Үлгэрийн баатар гэртээ харих замд” гэхчилэн уран сайхны кино зэрэг дэлгэцийн цөөхөн уран бүтээлд тоглосон ч ур чадвараараа гайхагддаг уран бүтээлч юм. Э.Намуун хэсэг хугацаанд уран бүтээлээс хол…

Read More

Богдын хүрээ хотыг дүрсэлсэн монгол зургийн тусгай үзэсгэлэнг 2025 оны өнгөрсөн хоёрдугаар сарын 7-27-ны өдрүүдэд “Монгол арт” галерейд анх удаа олон нийтэд дэлгэсэн. Нийслэл хүрээний 113 жилийн ойг тохиолдуулан гаргасан “Богдын хүрээ хотыг дүрсэлсэн монгол зураг (XVIII-XX зууны эхэн үе)” сэдэвт энэхүү тусгай үзэсгэлэнг олны хүсэлтээр Зүүн хүрээ Дашчойлин хийдтэй хамтран дахин дэлгэх гэж байна. Үзэсгэлэнг Дашчойлин хийдийн “Хүрээ Майдар” дуганы “Соёмбо” танхимд Өндөр Гэгээний их дүйчин өдөр болох гуравдугаар сарын 13-нд 11.00 цагт нээлтээ хийж, дөрөвдүгээр сарын 13 хүртэл буюу нэг сарын турш дэлгэх аж. Өнөөгийн Зүүн Хүрээ Дашчойлин хийдийг Хамба лам Ч.Дамбажав, дархан цорж лам асан С.Чадраабал нарын…

Read More