Пост модерн чиглэлээр уран бүтээлээ туурвигч М.Тодбилэг анхны бие даасан “Хаалга ба сонголт” үзэсгэлэнгээ “Улаан гэр” галерейд энэ баасан гарагт толилуулах нь. Энэ сарын 27-ныг хүртэл олны хүртээл болгох эл үзэсгэлэн нь бидэнд дотоод ертөнцийн “хаалганууд”-ынхаа өмнө түр ч атугай саатан чимээлэх боломж олгож, сонголт бол хувь тавилангийн нэгээхэн хэсэг болохыг мэдрэн, эргэцүүлэх орон зай олгох аж. Тэрбээр энэхүү үзэсгэлэнгээр дамжуулан хаалга бол зүгээр нэг орон зайн зааг бус, таны дотоод ертөнц рүү нэвтрэх гүүр хэмээх санааг илэрхийлэхээр зорьжээ. Түүнчлэн сонголт бүр тодорхойгүй ирээдүйн босгон дээр хүлээж буй хариуцлага, хүсэл, эргэлзээ, итгэл найдварын уулзвар болохыг ч бүтээлүүддээ гүн шингээн урласан…
Зохиогч: Урлаг
Архангай аймгийн Өндөр-Улаан сумын нутаг, Балгасын тал дахь “Гол мод II” хэмээх газраас Хүннүгийн үеийн язгууртны нэгдүгээр бунхан тэргүүт 200 гаруй булш бүхий түүх, археологи, соёлын дурсгалыг Улаанбаатарын их сургуулийн Археологийн тэнхимийн судлаачид 2001 онд анх илрүүлж байсан. Язгууртны нэгдүгээр булшнаас илэрсэн сүйх тэрэгний эд ангиуд болон хөллөгөө морины иж бүрэн алт, мөнгөн тоноглолууд, хаш чулуу, хүрэл, төмөр эдлэлүүд, эртний Ромын шилэн аяга зэрэг нь зөвхөн Монгол Улсын нутгаас төдийгүй эртний Хүннү улсын соёл өргөн тархсан Евроазийн тал хээрийн бүс нутгаас анх удаа олдсон хосгүй үнэт археологийн дурсгал гэгддэг. Манай эриний 40-80 оны үед холбогдох энэхүү дурсгалт газарт археологичид сүүлийн…
Монгол ардын уламжлалт соёлын нэгэн чухал өв болох бий биелгээг залуу хойч үед өвлүүлэн таниулах зорилго бүхий “Монгол бий биелгээ” наадмыг энэ сарын 16-17-ны өдрүүдэд Увс аймгийн Улаангом суманд зохион байгуулахаар болжээ. Уг наадам нь Соёлын биет бус өвийн жагсаалтад 2009 онд бүртгэгдсэн “Монгол ардын бүжиг, бий биелгээ”-ний оршин тогтнох чадварыг бэхжүүлэх, түгээн дэлгэрүүлэх зорилготой. Наадмыг ЮНЕСКО-ийн Соёлын биет бус өвийн сан, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Соёл, урлагийн их сургуулийн Соёлын сургууль хамтран зохион байгуулж байна. Наадмын хүрээнд бий биелгээ, ихэл, товшуур, шанз зэрэг уламжлалт урлагийн төрлүүдээр өвлөн уламжлагчид болон залуу авьяастнуудын дунд уралдаан зохиогдож, шилдгүүдийг шалгаруулах юм.…
Алдарт жүжигчин Леонардо Ди Каприо, Шон Пенн, Бенецио Дел Торо, Алана Хайм, Регина Холл зэрэг жүжигчдийг багтаасан найруулагч Пол Томас Андерсоны “One Battle After Another” кино ирэх есдүгээр сарын 26-нд нээнэ. Хоёр цаг 50 минут үргэлжлэх тус уран бүтээлийг кино шүүмжлэгчид болон кино урлагт дурлагсад энэ жилийн кино наадмууд болон ирэх оны “Оскар”-ын наадмын шилдэг кино номинацид өрсөлдөнө хэмээн таамаглаж буй юм.
“Хувьсал” продакшны ес дэх өргөн дэлгэцийн шинэ бүтээл болох адал явдалт, триллер төрлийн “Аминч” уран сайхны кино IPTV болон OTT флатформуудад оржээ. Тус киноны найруулагчаар Г.Бямбасүрэн ажиллаж, гол дүрд Гавьяат жүжигчин У.Уранчимэг, рэппер Б.Өлзий-Учрал /ThunderZ/ залуу жүжигчин Н.Хандуулга, Б.Сэтгэлтүвшин, Х.Мөнхжаргал, У.Нартай, туслах дүрд Соёлын тэргүүний ажилтан Н.Бадарч, И.Дашнамжил нар тус тус дүрийг бүтээжээ. Энэ нь рэппер ThunderZ Б.Өлзий-Учралын гол дүрд нь тоглосон дэлгэцийн анхны уран бүтээл бөгөөд тэрбээр өмнө нь “Хувьсал” продакшны “Ноён эмэгтэй” киноны дууг дуулсан билээ.
“Netflix”-ийн “KPop Demon Hunters” анимейшн кино нээлтээ хийснээс хойш, үзэлтээрээ тэргүүлж “Netflix”-ийн шилдэг 10 киноны жагсаалтад багтаад буй. Өмнөд Солонгосын охидын хамтлагийг харуулах энэхүү анимейшн нь олон улсад эрчээ аваад байна. Үзэгчид “Hunter/X” болон “Saja Boys” хамтлагийг бодит хамтлаг мэт хүлээн авч, дараагийн уран бүтээлийг хүлээхэд хүрээд буй. Анимейшн охидын хамтлаг болох “Hunter/X”-ийн “Golden” хэмээх дуу нээлтээ хийснээсээ хойш хэдхэн долоо хоногийн дотор асар хурдтай дэлхийг байлдан дагуулж, “Billboard”-ийн хамгийн өрсөлдөөнтэй жагсаалтуудыг тэргүүлж, түүхэнд байгаагүй амжилт тогтоолоо. Энэ долоо хоногт “Golden” дуу “Streaming Songs” жагсаалтын хоёрдугаар байрнаас тэргүүн байр руу урагшилж, АНУ-ын хамгийн их тоглогдсон дуунуудын жагсаалтыг тэргүүлсэн анхны охидын…
Жастин Бибер “Yukon” хэмээх шинэ дууныхаа клипэнд эхнэр Хэйли болон хүү Жакийгаа тоглуулжээ. Энэ нь поп од Жастин Биберийн олон жилийн дараа гаргаж буй шинэ уран бүтээл юм. “Yukon” дуу нь Жастин Биберийн “Swag” нэртэй цомогт багтсан бөгөөд клипээ тэрбээр өчигдөр буюу наймдугаар сарын 5-ны мягмар гарагт инстаграм болон бусад сошиал сүлжээндээ нийтэлсэн байна. “Хэрвээ би чамд хайргүй байсан бол би яах байсан бол?” Түүний хүү Жак энэ сард нэг нас хүрэх гэж байгаа бөгөөд клипэд гэр бүлийнх нь амралтын үеийн ховор агшнуудыг харуулжээ. Тэд 2018 онд гэрлэсэн бөгөөд тэр цагаас хойш хүүгийнхээ зургуудыг тун ховор хуваалцсан юм. Хар цагаан…
Америкийн MTV телевизээс зохион байгуулдаг “MTV Video Music Awards-2025” хөгжмийн наадмын хамгийн олон номинацид Леди Гага, Бруно Марс, Кендрик Ламар нар нэр дэвшжээ. Түүнчлэн Сабрина Карпентер, Ариана Гранде нар мөн олон шагналд нэр дэвшсэн уран бүтээлчдийн тоонд багтсан байна. Энэхүү наадмын түүхэнд хамгийн олон буюу 30 цомыг тус тус хүртсэн Бейонсе, Тейлор Свифт нар энэ жил нэг номинацид нэр дэвшсэн нь “Оны шилдэг уран бүтээлч” төрөл юм. Өнгөрсөн жил тэдний хэн нь ч цомог гаргаагүй боловч мөн хугацаанд хоёулаа гайхалтай аялан тоглолтыг хийжээ. Т.Свифт өнгөрсөн жилийн наадмаас хамгийн олон шагнал хүртсэн уран бүтээлчээр тодорч, “Оны шилдэг уран бүтээлч” тэргүүтэй долоон шагналын эзэн болж байв. Харин энэ жилийн хувьд Леди Гага 12, Бруно Марс 11, репэр Кендрик Ламар 10, Сабрина Карпентер 8 номинацид тус тус нэр дэвшсэн байна. Леди Гагагийн хувьд “Оны…
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Богд хааны ордон, түүх, соёлын үнэт өвийг хадгалан хамгаалах, хойч үед өвлүүлэн үлдээх зайлшгүй шаардлагыг онцлон тэмдэглэж, холбогдох албан тушаалтнуудад тодорхой үүрэг, чиглэл өглөө. 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгалын удирдагч, Монгол Улсын сүүлчийн эзэн хаан Жавзандамба хутагтын ордон нь Монгол төрийн түүх, нийслэл Улаанбаатар хотын үүсэл хөгжилтэй салшгүй холбоотой түүхэн үнэт дурсгал юм. Уг ордныг төрөөс хамгаалах зорилгоор 1961, 1971 онд Сайд нарын Зөвлөлийн тогтоолууд гарч байв. Гэвч Богд хааны зуны ордны залгаа 700 мкв талбайг 2007 онд иргэнд өмчлүүлж, барилга барих зөвшөөрөл олгосон нь түүх, соёлын өвийг хамгаалах төрийн үүрэг хэрэгжээгүйг илтгэж байна…
24 жилийн өмнө зохиогдож сонсогчдын хүртээл болсон “Насан туршдаа” дуу нь албан ёсны клиптэй болсноор “Люмино” хамтлагийн түүхэнд үзэгчдийн хүсэлтээр хийсэн хоёр дахь клип болж байна. “Насан туршдаа” дууны талаар “Люмино” хамтлагийн гишүүн МС бидэнтэй өөрийн түүхээ хуваалцлаа. MC: 2001 оны зун энэхүү дуу маань зохиогдон гарч байсан. Бид нар “Энд гарч ирэв” цомгоо гаргачхаад, тэр зун нь энэ дууг араас нь гаргаж байлаа. Тэгээд 2002 оны зун сая клип нь хийгддэг энэ (RMX) хувилбар нь гарч байсан. Тухайн үедээ гарч байсан нэгэн солонгос дуунаас аяны санааг авч үгийг нь би зохиож хөгжмийг миний бие Аранза ахтай хамтран найруулж, Аранза ах…
