Дэлхийн инфлюнсер DJ Soda, “Way back home” дууны эзэн, Өмнөд Солонгосын алдарт дуучин, DJ Shaun нар 2025 оны гуравдугаар сарын 15-нд “АСА Арена”-д болох “Energy party” шоунд оролцохоор болсон. Тэгвэл DJ Soda буюу Хван Со Хи нь маргааш болох тоглолтдоо оролцохоор өнөөдөр /2025.03.14/ Монголд ирлээ. Түүний хувьд өнгөрсөн зун “АРА Комплекс”-т болсон олон улсын DJ шоунд оролцохоор Монголд ирж байсан юм. “Energy party” шоуны гол онцлог нь хоёр орны DJ нарын тоглолтоос гадна, Монголын шинэ үеийн R&B, хип хоп уран бүтээлчид, хамтлагийн хамтарсан бүтэн зургаан цагийн шоу тоглолт үзэгчдэд хүрнэ. Мөн зохион байгуулагчдын тодорхойлсноор “Energy Party” шоу нь 2025 оны…
Зохиогч: Урлаг
Донателла Версачи гуч гаруй жилийн турш “Versace” брэндийн гол загвар зохион бүтээгчээр ажилласны эцэст албан тушаалаасаа буусан байна. Тэрбээр албан тушаалаа хүлээлгэн өгсөн нь “Versace” брэндийг өрсөлдөгч “Prada” нь худалдан авч магадгүй гэх ярианд хүч нэмжээ. Түүний ах Жианни Версачи 1997 онд Майами хотод буудуулж амь үрэгдсэний дараа Донателла “Versace” брэндийн хөдөлгөгч хүч болсон юм. “Prada Group”-ийн эзэмшилд байдаг “Miu Miu” брэндийн дизайн болон имиж хариуцсан захирлаар ажилладаг Дарио Витале ирэх дөрөвдүгээр сарын нэгнээс Донателлагийн албан тушаалыг гүйцэтгэнэ. Донателла “Ах Жианнигийнхаа өвийг үргэлжлүүлэх нь миний амьдралд тохиосон хамгийн том нэр төрийн хэрэг. Тэр бол жинхэнэ гоц хүн байсан, би түүний…
Улсын хэмжээнд музейн нээлттэй өдрүүдийг “Бүсчилсэн хөгжил ба эх оронч үзэл” агуулгын хүрээнд энэ сарын 7-13-ны өдрүүдэд зохион байгуулж, бүх насныханд үнэ төлбөргүй үйлчиллээ. Энэ жилийн онцлог нь монголын уламжлалт баяр, сар шинийн өдөр “Чингис хаан” үндэсний музейд Их хааны өргөөг байгуулж, Эзэн Богд Чингис хааны Алтан хөрөг, Шүтээн их Цагаан туг, төрийн Хасбуу алтан тамгыг бүтээн залсантай холбоотойгоор музейг зорин ирж хүндэтгэл үзүүлэхээр ирсэн үйлчлүүлэгч ихтэй байв. Нээлттэй өдрүүдээр тус музейгээр 10175 хүн үйлчлүүлснээс том хүн 3983, хүүхэд 2910, оюутан 1945, ахмад настан 1303, тусгай хэрэгцээт иргэн 34 тус тус үйлчлүүлсэн байна. “Чингис хаан” үндэсний музейн хамт олон бүрэн…
“Orange” энтертайнмент, VOO-гийн хамгийн бүтээл, Монголын анхны түүхэн, детектив “Мөрч” олон ангит кино өчигдөр /2025.03.13/ нээлтээ хийлээ. Тус уран бүтээлийг VOO home болон гуравдугаар сарын 23-наас NTV телевизээр үзэх боломжтой.
Уран бүтээлч З.Уянга, Д.Бурдаа, М.Баярмагнай нарын “Өнөөдөр” хамтарсан үзэсгэлэн Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд гарч байна. Тус үзэсгэлэнд зураач бүсгүйчүүд дүрслэх урлагийн гурван өөр төрлөөр, нэг сэдвийн хүрээнд бүтээн туурвисан бүтээлээрээ нэгдэж, шилдэг 40 бүтээлээ дэлгэжээ. Тодруулбал, дүрслэх урлагийн үндсэн төрлүүд болох уран, монгол, зураасан зургаар нэг сэдвийг илэрхийлсэн гэсэн үг. “Өнөөдөр” гэсэн сэдэвтэй эл үзэсгэлэн агуулгын хувьд өнгөрсөн болон ирээдүйг холбосон тухайгаа уран бүтээлчид тайлбарласан юм. Ийм холбоосыг зураач Д.Бурдаагийн “Гандангийн хүр”, “Сүм” гурван цуврал, “Цэвээнэй сарай”, З.Уянгын “Өнөөдөр”, “Маргааш”, “Өчигдөр”, “Сарны гэрэл дор”, “Хүрээ эхнэр” торгон бар, М.Баярмагнайн “Миний нутаг”, “Тэнгэр заяат түмэн”, “Орчил” зэрэг бүтээлээс харж болно. Зураач Д.Бурдаагийн бүтээлүүдээс…
Жүжигчин Ким Сү Хёны агентлаг Ким Сү Хён болон Ким Се Рун нарын харилцааны талаар дэлгэрэнгүй тайлбар хийлээ. Тус агентлагийн зүгээс өнөөдөр хэд хэдэн мэдэгдэл хийсэн бөгөөд Ким Сү Хёны сэтгэцийн эрүүл мэнд гарч буй мэдээллүүдээс үүдэн муудсан тухай мөн дурдсан байна. Уг мэдэгдэлд “Бид энэ тухай мэдэгдлээ ирэх долоо хоногт хийхээр төлөвлөж байсан ч өнөө өглөө Ким Сү Хёны сэтгэл зүйн байдал гэнэт тогтворгүй болсон тул бид түүний биеийн байдлыг ажиглаж байна. Ким Се Руны үхэлд өөрийг нь буруутай гэх мэдээлэл цацагдснаас болж тэр маш хүнд байдалд орсон. Камертай хүмүүс компани дээр ирж түүнийг хүлээх болсон нь түүнд сэтгэл зүйн…
“Orange” энтертайнмент, VOO-гийн хамгийн бүтээл, Монголын анхны түүхэн, детектив “Мөрч” олон ангит кино өчигдөр /2025.03.13/ нээлтээ хийлээ. Тус уран бүтээлийг VOO home болон гуравдугаар сарын 23-наас NTV телевизээр үзэх боломжтой.
Америкийн реппер, дуучин Doechii буюу Жейла Жаймия Хикмон энэ 2025 оны голлох уран бүтээлч болоод байна. Тодруулбал, тэрбээр “Anxiety”, “Denial is a River” зэрэг хит дуугаараа бараг бүх чансааг тэргүүлсэн. Харин энэ удаад тэрбээр “Billboard”-ын 2025 оны онцлох эмэгтэйгээр шалгарчээ. Ташрамд дурдахад, Doechii “Грэмми”-ийн шагнал гардуулах ёслолоос “Alligator Bites Never Heal” цомгоороо шилдэг реп цомог номинацад тэргүүлж байсан юм. Ингэснээр хөгжмийн ертөнцийн түүхэнд шилдэг реп цомог номинацад шагнал хүртсэн гурав дахь эмэгтэй уран бүтээлч болсон. Түүнчлэн сүүлийн хоёр жилд Doechii-гийн таван уран бүтээл “Hot 100 Billboard”-т багтаж, “Billboard”-ын 2023 оны шилдэг шинэ од хэмээх шагнал хүртсэнээс гадна Миланы загварын долоо…
Сонсголын бэрхшээлтэй иргэдийн соёлын төв, “Монолит” продакшн, Социал демократ Монголын залуучуудын холбоо хамтран “Deaf Nomads” буюу “Сонсголын бэрхшээлтэй нүүдэлчин” баримтат киног бүтээжээ. Тус уран бүтээл Тайланд улсын Бангкок хотноо өнгөрсөн хоёрдугаар сарын 26-нд зохион байгуулсан “Ази, Номхон далайн улс орнуудын тогтвортой хөгжлийн зорилтын форум 2025”-ын үеэр нээлтээ хийж, цаашид Италийн Роме, Японы Токио зэрэг хотуудад үзүүлэх урилга хүлээн авсан байна. Малчид жилийн дөрвөн улиралд мал аж ахуйгаа эрхлэхийн зэрэгцээ улс орны газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хангаж, уламжлалт соёл, ахуйг өвлүүлэн үлдээх үүрэг хүлээдэг. Өвөлдөө -40, зундаа +40 градуст уламжлалт аж ахуйгаа сайн дураар эрхэлж, өв соёлыг хадгалж байна. Амьдарч буй…
“Ворлд оф лэнгвиж” ХХК-иас энэ гуравдугаар сарын 20, 21-нд олон улсын уран зохиолын өдөрлөг зохион байгуулах гэж буй. Эл өдөрлөгт Их Британийн алдартай зохиолч Энтони Хоровитц тэргүүтэй зохиолчид оролцох аж. Триллер, нууцлаг адал явдалт зохиолоороо алдартай Энтони Хоровитц нь алдартай номын цувралууд болон “Foyle’s War” (BBC), “Midsomer Murders” зэрэг олон ангит телевизийн шоуны зохиолыг бичсэн уран бүтээлч юм. Түүний алдартай бүтээлүүдээс дурдвал, “Alex Rider” цуврал (2000-одоо), “Stormbreaker” (2000), “Point blanc”, “Skeleton key” зэрэг ботиудыг нь нэрлэж болно. Түүнчлэн “The Power of five” (Pentagram) цуврал, Артур Конан Дойлын өв залгамжлагчдаас албан ёсны зөвшөөрөл авч бичсэн “The House of silk” (2011) болон “Moriarty”…