Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үзэсгэлэн»“Монголын сайхан орон” уран бүтээлийн үзэсгэлэн үргэлжилж байна
Үзэсгэлэн

“Монголын сайхан орон” уран бүтээлийн үзэсгэлэн үргэлжилж байна

Урлаг Урлаг13/07/2025Шинэчлэгдсэн:13/07/2025Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монголын дүрслэх урлагийн ууган байгууллага болох Монголын урчуудын эвлэлээс зохион байгуулдаг “Монголын сайхан орон” уран бүтээлийн үзэсгэлэн үргэлжилж байна.

Жил бүрийн Үндэсний их баяр наадмын соёл, урлагийн хөтөлбөрийн салшгүй хэсэг болсон уг үзэсгэлэнд монгол орны байгаль, түүх соёл, үндэсний уламжлал, монгол хүний мөн чанар, дайчин сүр хүчийг илэрхийлсэн уран зургууд дэлгэгдэж, үзэгчдийн мэлмий, сэтгэлийг баясгаж байна.

Энэ удаагийн үзэсгэлэнд 100 гаруй уран бүтээлчийн 120 орчим бүтээл тавигдаж, дүрслэх урлагийн бүхий л төрлийг хамарсан, уран бүтээлчдийн шилдэг бүтээлүүдээр дамжуулан Монголын уран зургийн өв соёл, өнөөгийн чиг хандлага, зураачдын ур чадварыг олон нийтэд таниулж байна.

Үзэсгэлэнгийн нээлтэд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газрын дарга Э.Цэнд-Аюуш, Монголын урчуудын эвлэлийн ерөнхийлөгч П.Ганбат, Монгол Улсын Төрийн соёрхолт, Ардын зураач Ш.Чимэддорж нар оролцож үг хэлсэн бол хүндэт зочид төлөөлөгчид хүрэлцэн ирж үзэсгэлэнг үзэж сонирхлоо.

Үзэсгэлэн нь монгол наадам үзэхээр ирсэн дотоод, гадаадын зочдод соёл, урлагийн гүн утга, үнэ цэнийг хүргэх зорилготой юм.

“Монголын сайхан орон” уран бүтээлийн үзэсгэлэн долдугаар сарын 24-нийг хүртэл Монголын урчуудын эвлэлийн “Арт” галерейд үргэлжилнэ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үзэсгэлэн Урлаг

“Гайхамшигт хүлэг морьд давхих газар” үзэсгэлэн дэлгэлээ

24/06/2026
Үзэсгэлэн Урлаг

Ж.Мөнхцэцэг “Зээр юу зүүдэлсэн бэ” үзэсгэлэнгээ дэлгэлээ

23/06/2026
Үзэсгэлэн Урлаг

ФОТО: “Цаг хугацааны өнгө” үзэсгэлэнгээс

23/06/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Ариана Гранде 33 нас хүрлээ

26/06/2026

Лисагийн инстаграмын нэг нийтлэл 1.8 сая ам.доллароор үнэлэгдэж байна

26/06/2026

Брюссель хотын алдарт Маннекен-Пис хөшөөнд монгол дээл өмсүүлжээ

26/06/2026

“Physical Asia”-гийн гадаад оролцогчид болон Монголын хурдан морь уядаг урлагийн эрхмүүдийн хамтралыг харуулах “Танил уяач” реалити шоу удахгүй үзэгчдийн хүртээл болно

26/06/2026

Хаан Чарльз шилдэг татвар төлөгчдийн нэг болжээ

26/06/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.