Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Оддын амьдрал»Олон улсын гоо бүсгүй шалгаруулах тэмцээнд Н.Ану түрүүллээ
Оддын амьдрал

Олон улсын гоо бүсгүй шалгаруулах тэмцээнд Н.Ану түрүүллээ

Урлаг Урлаг25/12/2014Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
37djapuvpjb053tp35jh13vvad6903223922014-12-25-15-06[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

 

  БНХАУ-ын Манжуурын 11 дэх удаагийн Хятад, Орос, Монгол олон улсын гоо бүсгүй шалгаруулах тэмцээн амжилттай болж өндөрлөлөө. Энэ сарын 24-нд буюу өчигдөр тэмцээний эцсийн шатны шалгаруулалт болж, эх орноо төлөөлөн оролцсон Н.Ану тэргүүн байр эзэллээ. Н.Анугийн хувьд тэмцээний бүхий л өдрүүдэд бусад оролцогчдоос илт давуу байсан юм.

БНХАУ-ын Өвөрмонголын өөртөө засах орны Хөлөнбуйр аймгийн Манжуур хотноо зохион байгуулагдсан энэхүү олон улсын тэмцээнд ОХУ, БНХАУ болон Монгол улсын нийт 58 гоо бүсгүй оролцож, арав гаруй хоногийн турш гоо үзэсгэлэн, авъяас чадвар, оюун ухаанаараа өрсөлдсөн юм.

Тэмцээний шилдэг аравт манай улсын гоо бүсгүй Уярал, Намуунаа нар шалгарсан бол гуравдугаар байрт Монголын гоо бүсгүй Алтанзул, А.Сайхантамир нар шалгарлаа. Мөн шүүгчид гуравдугаар байрт шалгарсан Алтанзулыг хамгийн гоё биетэй миссээр, А.Сайхантамирыг шилдэг үндэсний хувцастай миссээр өргөмжилсөн юм. Харин тэмцээний хоёрдугаарт байрт ОХУ болон БНХАУ-ын хоёр гоо бүсгүйг шалгарууллаа. Манай улсаас энэхүү тэмцээнд 15 гоо бүсгүй оролцсон бөгөөд хоёр дахь өдрийн шалгаруулалтад оноолтоор нь жагсаан тэдний тавыг нь хасаад байсан билээ.

 Хятад, Орос, Монгол олон улсын гоо бүсгүй шалгаруулах тэмцээнд манай улсын гоо бүсгүйчүүд жил бүр оролцдог бөгөөд ийнхүү тав дахь удаагаа түрүүлээд байна.

Ц.Сонор

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Оддын амьдрал Урлаг

БНСУ-ын алдарт жүжигчин Жан Хёг Монголд дахин иржээ

27/04/2026
Оддын амьдрал Урлаг

“The Boys” цувралын Жак Куэйд, Клаудиа Думит нар гэрлэжээ

24/04/2026
Оддын амьдрал Урлаг

Рианна анх удаа охинтойгоо хамт сэтгүүлийн нүүр чимлээ

23/04/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

ФОТО: Алдарт жүжигчин Мерил Срипийн улаан хивсний гоёлоос

27/04/2026

Ариана Гранде найм дахь цомгоо гаргана

27/04/2026

“The Legend of Aang: The Last Airbender” киног хууль бусаар цацсан этгээдийг баривчлав

27/04/2026

“Шаргачин” зурагт ном байгалиа хайрлах, бусдыг энэрэх сэтгэлийг хүүхдэд өгнө

27/04/2026

ФОТО: “Макбет” дууриас

27/04/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.