Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»С.Жавхлан: Энэ дарга нарт биднээс гадна Монголын минь газар шороо гомдож байгаа
Дуу хөгжим

С.Жавхлан: Энэ дарга нарт биднээс гадна Монголын минь газар шороо гомдож байгаа

Урлаг Урлаг05/02/2015Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Untitled-42282292012015020405144112774652015-02-05-13-30[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Untitled-4228229201201502040514

Тариалан эрхлэгчдийн “Газар тариалан” холбооноос  Чингисийн талбайд жагсаал цуглаан зохион байгуулав. Тариаланчдын хөдөлмөр хог дээр хаягдлаа хэмээн тэд бухимдаж буй аж.  Энэ үеэр дуучин С.Жавхлантай  цөөн хором уулзаж ярилцлаа.

-Та өнөөдөр ямар дуудлагаар Чингисийн талбайд ирэв?

-Би гутаан доромжлогдож, хог шиг хаягдаж байгаа иргэдээ өмөөрч Монгол дээлээ өмсөөд тэмцэж яваа л залуу шүү дээ. Тиймээс  энд сэтгэлийнхээ дуудлагаар ирлээ. Эх орныхоо хөрсөнд тарьж ургуулсан алтан буудайгаа тоодоггүй, гадаадаас оруулж ирдэг энэ дарга нарт зөвхөн бид гомдоод зогсохгүй Монголын минь газар шороо гомдож байгаа. Иймээс  энэ жагсаал цуглааныг хамтран зохион байгуулж, тариаланчдаа өмгөөлж байна.

-Хохирол амсаагүй салбар ер нь Монголд байна уу. Та энэ талаар юу гэж бодож байна?

-Хохирол амсаагүй салбар Монголд байхгүй болчихоод байна.  Босоо заяатай Монголыг минь энэ хэдэн улс төрчид хэвтүүлчихлээ. Одоо бүр сөхрөөд элгээрээ мөлхөж байна. Тиймээс залуус бид дуугүй сууж болохгүй. Энэ он цагийг босгож ирэх ёстой.  Монгол гэсэн тодотголтой бүх зүйлээ өргөж дэмжээд явах учиртай.  Бидэнд эв нэгдэл чухал.

-Таны үеийнхэн, ахмад, залуу уран бүтээлчид  энэ санааг чинь аль зэрэг дэмжиж байх шиг байна. Анзаарагдав уу?

-Өө, дэмжилгүй яахав. Бүгдээрээ л дэмжиж байгаа. Гэхдээ Жавхлан зөвхөн өөрийгөө дэмжүүлэх гэж  жагсаал цуглаан хийгээд байгаа юм биш шүү дээ. Миний хувьд Монголдоо санаа зовсондоо л ингэж явна. Бүх залуучууд маань Монголын төлөө нэгдэж, Монголынхоо төлөө зүтгээсэй гэж хүсч байна.

-Жавхлан дуугаа дуулаад л явж байхгүй, улс төр хийгээд байх юм  гэж шүүмжлэх хүн  бас байгаа бололтой? 

-Эх орноо ээж гэж бодох юм бол ээжийн минь бие нь муудаад хэвтэж байна. Хүү нь яах ёстой билээ. Мэдээж эмчлэх бүх талын арга хэмжээ авна. Тэрүүн шиг Жавхлан ээжийгээ өвчтэй байхад дуугаа дуулаад  хайхрахгүй орхих ёсгүй  байхгүй юу. Ээжийгээ хөсөр хаях сэтгэл надад төрсөнгүй.

-Дараагийн ээлжинд аль салбарын хохирогчдыг дэмжих вэ?

-Олон салбарт хүмүүс  хохирч байна. Олон газраас надад хүмүүс хандаж байгаа. Энэ удаа тариалчдын маань хүндрэл, бэрхшээл зөв шийдэгдвэл би бүх салбарынхантай хамтарч тэмцэнэ. Өнөөдөр эгэл жирийн 2 сая 900 мянган мөрөөдлийн багийн гишүүд байгаа. Харин 100 мянга орчим шуналтангууд  буюу шуналын хорт хавдар үүсчихээд байна. Тэд  намайг элдвээр мушгин гуйвуулж яриад байгаа юм. Гоё дуу дуулж болно. Монголоо гоё болгочихоод дуулъя л даа.

-Одоо ямар шинэ уран бүтээл дээр ажиллаж байна?

-Эхлээд Монголоо гоё болгохсон гэж бодож байна. Уран бүтээл бол яахав хийгдэж л байна. Сайхан дуугаа дуулаад баярлаж омогших цаг ирэх байх. Яаж ч бодсон өнөөдөр сэглэгдээд, сэндийлэгдээд, ухагдаад, зарагдаад байгаа газар шороон дээр  “Монголын үнэртэй салхи” дуу маань зохимжгүй болчихлоо. Ээжүүдийн минь цалин тэтгэвэр  хүрэлцэхгүй, мах, гурилгүй болохын цагт “Ээжийн чанасан цай” дуугаа би дуулах эрхгүй болж байна. Үнэндээ дууны сайхан үг аялгуу нь хүртэл бодит амьдралтай зохицохгүй болчихоод байхад энэ бүхнийхээ төлөө тэмцэхээс өөр яах юм. Дарга нарын мянгуужингийн үлгэр шиг юм яримааргүй байна.

Б. Отгонбаяр

Эх сурвалж: Tumen.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Гадаад мэдээ Урлаг

Майкл Жексоны оймсыг үнэ хаялцуулжээ

01/08/2025
Гадаад мэдээ Урлаг

Оззи Осборны дурсгалыг хүндэтгэлээ

01/08/2025
Дуу хөгжим Урлаг

“The Hu” хамтлаг тоглолтынхоо өмнө Ардын жүжигчин Г.Түмэндэмбэрэлийн хөшөөнд хүндэтгэл үзүүлжээ

01/08/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Д.Нацагдоржийн нэрэмжит шагналд нэр дэвших бүтээлүүдийн материалыг авч эхэллээ

04/08/2025

Жүжигчин Сон Ён Гю 55 насандаа таалал төгсжээ

04/08/2025

Д.Болд “Best of Bold” бие даасан аялан тоглолтоо хийх гэж байна

04/08/2025

Хөөмийн наадмын шилдэг оролцогчид өнөөдөр тодорно

04/08/2025

XX зууны эхэн үеийн монголын түүх, соёл франц зурагчны дуранд

04/08/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.