-Гэр орныхоо энергийг цэвэр, ариун байлгаснаар муу зүйлээс сэргийлж чадах тул анхааралтай уншаарай-
Гэр орон энергигүй болох, тэр тусмаа сөрөг энергээр дүүрэх шиг аюултай зүйл үгүй. Ийм тохиолдолд бие сэтгэл байнга ядарч, сэтгэл санаа тавгүй болох ба гэр оронд хэрүүл гарч, мөнгө тогтохоо больж, өвчин эмгэг ээрч, түүгээр ч тогтохгүй орон гэр “тарахад” хүрдэг. Тиймээс орон гэрийнхээ энергийг байнга цэвэр байлгах зайлшгүй шаардлага гарч байгаа юм.
