Ангилал: Кино

“ТВ Коктейль” хамтлагийн залуус “ОМАРЫН ЭРЭЛД” адал явдалд инээдмийн уран сайхны киногоо үзэгчиддээ толилуулахад бэлэн болжээ. Энэхүү киноны зураг авалтын 40 хувийг БНСУ-д авчээ. Солонгос улсад авсан зураг авалт нь албан ёсны зөвшөөрөлтэйгээр хийгдсэнээрээ онцлог бүтээл болж буйгаа дуулгасан юм.

Рэппэр Gee “Милл” кино компанийхантай хамтран “ҮЛ ХӨДӨЛГӨХ ХӨРӨНГӨ” хэмээх богино хэмжээний кино бүтээжээ. Энэхүү киног 48 цагийн дотор бүтээсэн гэнэ. Та бүхэндээ “ҮЛ ХӨДӨЛГӨХ ХӨРӨНГӨ” хэмээх богино хэмжээний киног хүргэж байна.

Аавынхаа шийрийг хатааж, уран бүтээлээрээ “хашгирч” яваа залуу найруулагч Д.Галбаяр инээдмийн кинонд мэргэшиж яваа цор ганц найруулагч гээд хэлчихэд нэг их хол зөрөхгүй байх.

Төрийн соёрхолт, УДЭТ-ын ерөнхий найруулагч Н.Наранбаатарын шинэ уран бүтээл “Сүүлчийн шөнө” уран сайхны кино энэ сарын 10-нд 15,30- аас “Тэнгис” кино театрт нээлтээ хийх гэж байна.

СГЗ Ш.Гүрбазарын зохиол болох тус кино нь хүний амьдралын гурван үеийн хайр дурлалыг харуулах бөгөөд анхны хайр, амьдралд ямар үнэ цэнэтэй, хүний амьдралыг тэтгэгч хүч нь болсон хайр, зүрх бүхний гүнд удаан оршиж байдгийг өгүүлэх аж.

Найруулагч Н.Наранбаатарын шинэ уран бүтээл “Сүүлчийн шөнө” уран сайхны кино тун удахгүй үзэгчдэд хүрнэ. СГЗ Ш.Гүрбазарын зохиол тус кино хүний амьдралын гурван үеийн хайр дурлалыг харуулах бөгөөд анхны хайр, амьдралд ямар үнэ цэнэтэй, хүний амьдралыг тэтгэгч хүч нь болсон хайр, зүрх бүхний гүнд удаан оршиж байдгийг өгүүлэх юм байна

“Содура” уран сайхны киног UBS телевизийн уран бүтээлчид бүтээж байгаа билээ. Тус киноны дууг залуу уран бүтээлч, дуучин Ч.Очгэрэл амилуулсан байна. Энэхүү “Хайр” нэртэй дууны хөгжмийг UBS телевизийн захирал, МУУГЗ Л.Балхжав бичсэн бол үгийг UBS телевизийн хөтлөгч СТА П.Одгэрэл бичсэн байна. Ингээд та бүхэндээ цоо шинэхэн уран бүтээлийг өргөн барьж байна.

Таны сэтгэлийн нэгээхэн орон зайнд мартаж чадахгүй “Хэн нэгэн” байдаг болов уу? Та бидний хэн нэгэнд зүрх сэтгэлийн нууцхан хэсэгт хэзээний танил, дотно юм шиг тийм нэгэн хүн байдаг гэдгийг үгүйсгэх аргагүй.

Огт танихгүй хэрнээ таньдаг юм шиг хүлээдэг, бодолд таныг автуулдаг “Хэн нэгэн” бий юу? Энэхүү асуултыг тайлахыг оролдсон ч үл тайлагдав.