Улаанбаатар хотын хүн ам болон аж ахуй эрхлэгчдийн хувьд усны ач холбогдлыг онцолж уг сэдвийг хөндсөн “Усны тухай түүхүүд” богино хэмжээний кино бүтээлийн уралдааныг Монголын кино институтээс зарлаж байна. Уг сэдвийн дагуу 13-с дээш насны Монгол улсын иргэд кино уралдаанд бүртгүүлэх боломжтой бөгөөд ирүүлэх бүтээлийн үргэлжлэх хугацаа нь 3-аас 15 минутын хооронд байх боломжтой юм. Бүртгэл үнэ төлбөргүй бөгөөд бүтээл хүлээн авах хугацаа 2021 оны 9 сарын 15-ыг дуустал үргэлжлэх юм.
Ангилал: Кино
Английн дуучин Ново Аморын “Нойргүйдэл” дуунд зориулан агаарын бохирдлын тухай богино хэмжээний киноны зураг авалтыг 2018 онд Монголд хийжээ. Уг богино хэмжээний кино 2021 оны Ирландын “Fastnet” кино наадмаас “Шилдэг зураглаач”-ийн шагналыг хүртсэн талаар уран бүтээлчид дуулгав.
Монголын “Алтан судал” кино Франц улсын кино театруудаар гарч эхэлсэн гэдгийг найруулагч Д.Бямбасүрэн дуулгалаа. “Алтан судал” кино нь 2020 оны хоёрдугаар сард Берлиний кино наадамд амжилттай оролцож, нээлтээ хийсэн. Нээлтээ хийсэн цагаасаа хойш олны анхаарлыг татаж, үзэгчдээс өндөр үнэлгээ аваад буй.
92 дахь удаагийн Академийн шагнал гардуулах ёслол буюу Оскарын наадам Лос-Анжелес хотын Долби театрт улаан хивсний ёслолоор эхэллээ. Уг ёслолоор дэлхийн шилдэг дизайнеруудын олон сарын турш ур ухаанаа шингээн байж хийсэн бүтээлүүдийг хэрхэн амилахыг харах нь хэн ямар шагнал авах бол гэсэн хүлээлттэй эн тэнцэхүйц бас нэгэн таатай мөч ажээ. Тус наадамд хүрэлцэн ирсэн зочдын гоёлоос танилцуулж байна.
“Зохиомж”-ын Б.Цогтбаяр найруулагч дэлгэцийн хэлээр Нацагдорж хэмээх их хүнийг амилуулав. Киноны гол дүрд залуу жүжигчин Г.Баярхүү тоглосон бөгөөд түүнийг их зохиолчтой тун адилхан, бүр эндүүрмээр бүх талаараа төгс болсон талаар мэргэжилтнүүд шагшиж байна.
“Эр хүний хайр” УСК /Монгол хэлээр/
“Учрал” МУСК Official trailer
Аавыгаа хэзээ ч битгий гомдоогоорой…
Өнөөдөр буюу 1-р сарын 26-аас эхлэх, дэлхийн мянга мянган бүсгүйчүүдийн дуу хоолой, үзэл бодлыг төлөөлж харуулж чадсан Солонгосын SBS телевизийн 2014 оны шилдэг бүтээл “Гурван удаа гэрлэсэн бүсгүй” хэмээх онц сонирхолтой олон ангит киног өнөөдөрөөс эхлэн үдэш бүр 21:00 цагаас үзэгч та бүхэн зөвхөн TV8 телевизийн дэлгэцээр хүлээн авч үзээрэй
Жүжигчин Г.Ундармаагийн “U Film” “Ганц бие бүсгүйчүүд” киногоороо залуусыг, тэр дундаа ганц бие бүсгүйчүүдийг байлдан дагуулсан бөгөөд тэдний хоёр дахь уран бүтээл “Тютю” нэртэйгээр дэлгэцэнд гарах аж. “Тютю” гэдэг нь богино дэрэвгэр хормойтой балетын өмсгөл аж. Тэгэхээр энэхүү кинонд балетын бүжигчний амьдралын тухай өгүүлэх болов уу.
