Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Оддын амьдрал»Аавынхаа мэргэжлийг өвлөсөн жүжигчин С.Болд-Эрдэнэ
Оддын амьдрал

Аавынхаа мэргэжлийг өвлөсөн жүжигчин С.Болд-Эрдэнэ

Урлаг Урлаг20/08/2013Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
213555485910632013-08-20-15-17[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Жүжигчин С.Болд-Эрдэнийг танихгүй хүн байхгүй гэхэд хилсдэхгүй бизээ. Урлагийн гэр бүлээс гаралтай өнөө цагийн “Гамлет” хэмээн нэрлэгдсэн жүжигчин С.Болд-Эрдэнэ 1999 онд СУИС-ийг жүжигчин мэргэжлээр төгсөөд уран бүтээлийн гараагаа УДЭТ-аас эхэлсэн байдаг.

Түүнээс хойш 60 гаруй жүжигт тоглож, 20-иод кинонд дүрээ мөнхөлсөн юм. Тэрбээр “Драмын дөрвөл” хамтлаг байгуулж, шинэ өнгө аястайгаар уран бүтээл туурвиж байсан  бөгөөд тэд уран бүтээлээрээ хоёр цомог гаргасан байдаг. 

Авъяаслаг залуус маань зөвхөн цомог гаргаад зогсолгүй 1990-ээд оны сэтгэлд хоногшсон сайхан дуунуудыг дуулж, нэгтгээд “UB Palace”-д хоёр ч удаа тоглолт хийж үзэгчиддээ бэлэг барьж байсан. Тэдний уран бүтээл өнөөдөр ч дуулагдсаар, үнэ цэнэтэй хэвээр.

Түүний бүтээл, хөдөлмөрийг үнэлэн Байгууллагын тэргүүний уран бүтээлч, МЗХ-ны Тэргүүний алтан медаль, МУСТА цол олгосон нь түүний ур чадварын царааг харуулна. Жилдээ ганц удаа болдог “Гэгээн муза” наадмаас жүжигчин С.Болд-Эрдэнэ 2003 онд шилдэг эрэгтэй жүжигчин, 2012 онд “Тэнгэрийн хүү” жүжгийн зайрангийн  дүрээр шилдэг туслах эрэгтэй дүрийн шагналыг хүртэж байсан.

Сонирхуулахад, нэгэн үеийн жүжигчид болох МУСТА С.Бол-Эрдэнэ, Г.Эрдэнэбилэг, Б.Амарсайхан  нар СУИС-ийн нэг ангийнхан аж.

Б.Хорлоо

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Оддын амьдрал Урлаг

Антонио Бандерас, Мелани Гриффит нар салснаасаа хойш “сайн найзууд” хэвээрээ

07/08/2026
Оддын амьдрал Урлаг

Леонардо ДиКаприо ховордсон амьтдыг аврах 200 сая ам.долларын төслийг тэргүүлж байна

07/08/2026
Оддын амьдрал Урлаг

“ТикТок”-т хорт хавдартай тэмцэж буй амьдралаа хуваалцдаг байсан инфлюнсер Сидней Тоул 26 насандаа таалал төгслөө

07/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“BigBang” хамтлаг “BiiiG” нэртэй шинэ уран бүтээлээ энэ сарын 19-нд цацна

10/08/2026

Нил мөрний орчмоос эртний булшнуудыг илрүүлжээ

10/08/2026

Испанийн тайзнаас Холливуудын оргилд хүрсэн жүжигчин Антонио Бандерас 66 нас хүрлээ

10/08/2026

Олон улсын хиймэл оюуны III олимпиадаас Монголын сурагчид хүрэл медаль хүртлээ

10/08/2026

“Хархорум 360°” хөгжмийн фестиваль Хүннүгийн үеэс хойших түүхээр “аялуулна”

10/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.