Ангилал: Оддын амьдрал

Мантоа хотын хааны ордон. Ордонд найр болж байв. Вантан өөрийнхөө завхай явдлыг гайхуулан ярина. Алиа салбадай Риголетто тэдний дундуур сүлжин явж хурц ухаан, хорон үгээр дайрч давшлан наадмыг улам хөгжөөнө. Тэрээр өөрийг нь ямар хувь заяа хүлээж байгааг үл мэднэ. Энэ бол Ж.Вердийн суут бүтээл болох “Риголетто” дуурийн эхлэл … Үрээ алдсан эцгийн сэтгэл өвдөнө, шанална, гутарна. Түүний энэ их сэтгэлийн зовлон шаналал ухаарал … Энэ бүхнийг 30 настай монгол баритон Италийн хамгийн эртний задгай тайз болох Верона хотын Аренад тоглочхоод иржээ.

Монакогийн Гүнт Улсад энэ сарын 23-нд зохиогдсон “Madame The Glam Monaco” тэмцээний сүүлийн шатанд загвар өмсөгч Г.Оюунгэрэл шалгараад байсан билээ. Тэрбээр шилдэг зургаан оролцогчийн нэг болж, тус тэмцээний шилдэг гурван оролцогчдын нэгээр шалгарчээ.

Л.Цогзолмаа гуайнд очлоо. Гэхдээ очих хүсэлтэйгээ өглөө нь утсаар дуулгахад “Та нар ямар юм бичих гэж байгаа бол доо. Юу ч гэсэн хүрээд ир, удвал би гарчихна шүү” хэмээсэн. Ингээд орой ажлаа тарсны дараа очиход тэрбээр цагаан шap өнгийн дээл өмсчээ. Зээ охинтойгоо амьдардаг юм билээ.

БНСУ-ын аялал жуулчлалын “Korea tourism organization” төрийн өмчит корпорацийн салбар “КТО Улаанбаатар” төлөөлөгчийн газар Монголд нээлтээ хийлээ. Тус байгууллага нь Монгол, Солонгосын аялал жуулчлалын хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилгоор олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлж, ажиллах юм байна.Тэгвэл тус байгууллагын нүүр царайгаар буюу “Элч дуучин”-аар сонгогджээ.

Монголын рок поп урлагт өөрсдийн өнгө төрх, орон зайг бий болгосон цөөхөн хэдэн эмэгтэй хамтлагуудын нэг бол “Гурван охин” хамтлаг юм. Тэд олон гайхалтай уран бүтээлээрээ Монголын залуучуудын сонорыг мялааж мэдрэмжийг хөглөдөг. Тэгвэл тус хамтлагийн ахлагч Соло буюу Д.Солонго нэгэн зэрэг хоёр бие даасан цомгоо гаргахаар ажиллаж эхэлжээ. Түүний хоёр цомог өөр өөрийн гэсэн өнгө аяс, чадвар чадамжийг нь илтгэх бөгөөд шинэхэн цомгуудынхан эхний уран бүтээл сошиалаар цацагдаж эхэлсэн даруйдаа үзэгч, сонсогчид талархалтай хүлээж авчээ. Ингээд та бүхэндээ Соло буюу Д.Солонгийн бие даасан анхны уран бүтээл болох “Хайж намайг ол” буюу “Find Me” дууны клипийг нь хүргэж байна.