Жереми Мэкс гэх 33 настай залуу шоронд хоригдож байхдаа л загварын ертөнцийн од болж чаджээ. Түүний сэжигтнээр татах үеийн зургийг…
Ангилал: Оддын амьдрал
2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20
“BBC” агентлагаас уламжлал болгон зохион байгуулдаг “Cardiff singer of the world” буюу “Дэлхийн дуучин” тэмцээнд Монгол Улсаас МУГЖ Г.Ариунбаатар, ДБЭТ-ын дуучин Б.Батжаргал нар тун амжилттай оролцож байгаа талаар өмнө бид мэдээлсэн билээ. Тэгвэл дэлхийд чансаа өндөртэй уг тэмцээний сүүлийн шатны шалгаруулалтын хариу гарчээ. Тодруулбал, “Дэлхийн дуучин”-аар таван дуучны шалгаруулсан бөгөөд тэдний нэгээр баритон хоолойтой МУГЖ Г.Ариунбаатар тодорсон байна.
Нэг үе бяцхан үзэгчдийг байлдан дагуулж, олон ангит кино төсөл болтлоо өргөжсөн Тv9 телевизийн “Лоолойгийн найзууд” нэвтрүүлгийн хөтлөгч Б.Ариунгуа Батлан хамгаалахын их сургуулийн сонсогч болжээ. Тэрээр өдгөө хоёрдугаар курст суралцдаг бөгөөд үе тэнгийнхэнтэйгөө мөр зэрэгцэн Батлан хамгаалахын салбарт хүчин зүтгэхээр шамдаж байгаа аж. Тэрээр МАН-аас нэр дэвшигч Миеэгомбын Энхболдын салбарынхантай хийх уулзалтын үеэр залуусаа төлөөлөн нэр дэвшигчид хандан үг хэлж, амжилт хүсэх үед гэрэл зурагчдын дуранд ийнхүү өртжээ.
СУИС-ийг жүжигчний мэргэжлээр төгсч “Найм дахь” гариг хамтлагийн “10 жилийн дурсамж” дууны клипэнд гэнэн хонгор охины дүрээр үзэгчдийн танил болж байсан загвар өмсөгч Д.Пүрэвсүрэнг танихгүй хүн Монголд ховор биз ээ.
Хүндийг өргөлтийн тамирчин М.Анхцэцэгийн төрсөн дүү Номин-Эрдэнэ өнгөрсөн аравдугаар сард гүн түлэгдэж, эмчилгээ хийлгэж байгаа билээ. БНСУ-д түлэгдлийн эмчилгээ хийлгэхэд 65 сая төгрөг шаардлагатай гэсэн. Иймд спорт болон уррлагийн төлөөллүүд М.Номин-Эрдэнэд туслах хандивын аяныг эхлүүлээд байна.
“Борн фильм” студийн бүтээл “Залуу нас” уран сайхны кино маргааш нээлтээ хийх гэж байна. Уг кино нь монголын залуусын амьдралыг өгүүлэх бөгөөд СТА Ц.Төмөрхуяг, М.Саранцэцэг, Б.Отгонбат болон залуу уран бүтээлч О.Энхбаяр мисс Т.Батцэцэг, Ц.Аззаяа нар гол дүрд тогложээ.
“Аав л ээжийн хайр”, “Хайрлах л гэж”, “Хайраа оллоо” зэрэг дуунуудаараа дуунд дуртай Монголчууддаа танигдсан дуучин бол Энэбишийн Өлзийбаатар билээ. Хоймор сайхан Хөвсгөл нутгаас үеийн үед төрж гарч ирцгээсэн олон сайхан уран бүтээлчдийн залгамж халаа бол яах аргагүй Э.Өлзийбаатар юм.
Али Стокк хэмээх Америк охин цэцэрлэгт, сургуульд, их сургуульд байхдаа үргэлж үеийнхнээсээ өндөр байжээ. Ердөө 6-р ангид орж байх үедээ түүний өндөр 190 см болсон байв.
“Зэрлэг цэцэгсийн хүлэмж” киноны Яргуйн дүр бүжигчин бүсгүйг гэрлийн хурдаар сониуч олны овоо хараанд оруулах нь тэр. Түүний залуу нас, гоо үзэсгэлэн үзэгчдийн анхаарлыг өөрийн эрхгүй татаж, бас тэр хэрээрээ түүний тухай “онгичих”-од хүргэсэн удаатай. Мэдээж энэ бол ҮДБЭЧ-ын гоцлол бүжигчин М.Бямбаа юм. Хэдийгээр олонд танигдсан нь “Зэрлэг цэцэгсийн хүлэмж”-ийн Яргуйн дүр ч угтаа М.Бямбаа бол чамгүй олон жил урлагийн тайзнаа амьдарсан нэгэн.
