Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Оддын амьдрал»T-ara хамтлаг Монголд шинэ альбомныхаа зураг авалтыг хийжээ
Оддын амьдрал

T-ara хамтлаг Монголд шинэ альбомныхаа зураг авалтыг хийжээ

Урлаг Урлаг24/09/2013Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
t-ara_mongolia624185812013-09-24-12-53[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

БНСУ-ын охидын T-ara болон  “Davichi”, “The Seeya”, “Speed” хамтлагууд ETV телевизийн урилгаар Монголд ирээд буцсан. Тэд есдүгээр сарын 21-нд төв цэнгэлдэх хүрээлэнд тоглосон бөгөөд T-ara хамтлаг Монголд шинэ альбомныхаа зураг авалтыг хийсэн байна.

T-ara хамтлаг нь 2009 онд “Core contest media” энтертайнментын харьяанд байгуулагдсан бөгөөд анх “Super rookies ” нэртэй байжээ. “T-ara” нь “Tiara” буюу титэм хэмээх үгнээс гаралтай. Mnet -ийн нөлөөнд оршдог зургаан гишүүнтэй энэхүү охидын хамтлаг нь Енжон, Хё Мин, Жи Ай, Жи Вон, Жи Ёон гэсэн таван гишүүний бүрэлдэхүүнтэй 2009 оны II хагаст анхны дебьютээ хийжээ.

Уг хамтлагийн зорилго бол хоолойныхоо ур чадварыг бусдад харуулах байсан учраас “Good person” (Cinderella Man OST) дуугаар K-pop-ийн дэлгэцээр гарч ирсэн. Гэсэн хэдий ч клип цацагдаж эхэлсэн даруйд хамтлагийн гоцлол дуучид Жи Ай, Жи Вон хоёр гэрээгээ цуцалж, улмаар хамтлагийн нэр хүндэд нөлөөлж, үйл ажиллагаагаа түр зогсоосон байна. Ингээд сарын дараа тэд хамтлагтаа Сү Ёон, Борам, Кри гэсэн гурван гишүүдийг элсүүлэн авч анхны сингл "LIES"-аар дахин уран бүтээлээ туурвиж эхэлжээ. Үүний дараа “Supernova”-тай хамтран “Time to Love” төслийг хэрэгжүүлснээр ерөнхийдөө өөрсдийн байр суурийг олж авч эхэлсэн. Тус хамтлагийн зургаан гишүүн харилцан тэгш эрхтэй байхын тулд байнга ахлагчаа сольж, ээлжлэн хийдэг аж.

Хамтлагийн гурав дахь цомогт багтсан “Cry cry” дууны клипийг 30 минутын дотор нэг сая хүн үзсэн бол “Roly poly” дууг нь хоёр сая хувиар борлуулж чадсан байдаг. Мөн 2011 онд гаргасан “Lovey-Dovey” дуу нь Солонгосын чартыг дөрвөн долоо хоног тэргүүлж, 2012 оны Гаоны чартын мэдээгээр 3.7 сая хувь татагдаж, 26.3 сая удаа тоглогдсон бөгөөд нийлбэр дүнгээр 263.6 сая удаа цахим ертөнцөд тоглогдсон байдаг. Хамгийн сүүлийн үеийн мэдээллээс хүргэхэд хэдхэн хоногийн өмнө Хонгконгийн  “Asian world expo arena”-д оролцож, “Maroon 5” хамтлаг, Леди Гага нартай хамт тайзнаа тоглосон байна.

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Оддын амьдрал Урлаг

Дуучин Ашер Диддиг өмгөөлөн, “Түүнийг буруу ойлгосон, тэр бол түүчээлэгч” гэв

26/03/2026
Оддын амьдрал Урлаг

ФОТО: “Shinhwa” хамтлагийн гишүүн И Мин Ү хуримынхаа зургуудаас хуваалцлаа

18/03/2026
Оддын амьдрал Урлаг

Талийгаач Ким Сэ Роны гэр бүлийн гишүүн амиа егүүтгэхийг завджээ

18/03/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Дэлхийн адууны өдрийн тухай” тогтоолд дэлхийн 56 улс нэгдэн оржээ

27/03/2026

Гар аргаар товойлгон сийлж өнгөлсөн мана хөөрөг урлаачийн нарийн чадварыг харуулдаг

27/03/2026

Дуучин Ашер Диддиг өмгөөлөн, “Түүнийг буруу ойлгосон, тэр бол түүчээлэгч” гэв

26/03/2026

Реалити шоуны салбар агшиж байгаа ч хит контент үзэгчдийг татсаар байна

26/03/2026

Хүн, нохойн ​​хоорондох холбоо 15 000 жилийн өмнөөс эхтэй болохыг тогтоожээ

26/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.