Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Оддын амьдрал»Алаг нүдэн Д.Ганцэцэгийн алдагдашгүй эрч хүч
Оддын амьдрал

Алаг нүдэн Д.Ганцэцэгийн алдагдашгүй эрч хүч

Урлаг Урлаг25/09/2013Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
ganaahuur045702428032013-05-06-11-09[www.urlag.mn]9908089712013-09-25-10-35[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  “Жинжиймаа” киногоороо олонд танигдсан алаг нүдэн Д.Ганцэцэг УДЭТ-ийн чадварлаг жүжигчдийн нэг байсан билээ. Тэрээр өдгөө “Хувьсал” продакшны уран бүтээлч болж МУГЖ У.Уранчимэг болон А.Ганчимэг нарын хамтаар анхны дэлгэцийн уран бүтээлээ амжилттай нээгээд байгаа билээ.

Өдгөө хоёр хүүгийн ээж болсон Ганаа амьдралынхаа хань, хоёр хүүгийнхээ аавыг бурхны оронд үдсэн ч байнга өөрийгөө эрч хүчээр цэнэглэж, шантраагүй нэгэн. Тэрээр энэ жил “Гэгээн муза” наадмаас ”Бурханд илгээсэн захидал” ганц хүний жүжгээр “муза” хүртэхдээ “Миний хань, миний аав хоёр одоо намайг тэнгэрээс харж байгаа байх. Амьдралын минь түшиг тулгуур болсон хоёр хайртай эр хүнийг алдах тэр агшинд би тайзан дээр байсан. Жүжигчдийн бүтэн жилийн хөдөлмөрийг дүгнэдэг “Гэгээн муза” наадмын шилдэг нь байж чадахгүй л бол энэ мэргэжлээ орхиж, хоёр хүүгийнхээ төлөө л амьдаръя хэмээн өөртөө амлалт өгсөн байлаа. Гэхдээ би мэргэжилдээ хайртай учраас шилдэг нь байхын төлөө үнэхээр их хичээсэн. Миний хоёр хүү ээжийнхээ гараас хөтлөн “Гэгээн муза”-д очсонд бас их баяртай байна.Тэд минь ээжийгээ их дэмжсэн шүү. Хөвгүүдийнхээ итгэлийг алдаагүй­дээ сэтгэл хангалуун байна. Тэвчээртэй­гээр ээжийгээ хоёр сар хүлээж, нэг ч удаа гомдоллож байгаагүй хоёр хүүдээ маш их баярлаж байна” хэмээн хоолой нь зангиран, нулимсаа дотогш огшоож байсан Д.Ганцэцэгээр олон хүн бахархаж байсан юм. Эрч хүчтэй, авьяаслаг жүжигчин бүсгүйдээ уран бүтээлийн өндөр амжилтыг хүсээд түүний хувийн зургийн цомгоос хүргэж байна.

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Оддын амьдрал Урлаг

Харви Вайнштейн бэлгийн хүчирхийллийн хэргээр 15 жилийн хорих ял авлаа

24/09/2026
Оддын амьдрал Урлаг

Тайра Бэнкс “Netflix”-ийн эсрэг шүүхэд нэхэмжлэл гаргажээ

24/09/2026
Оддын амьдрал Урлаг

Моника Беллуччи нас ахихыг амьдралын жам ёсны нэг хэсэг хэмээн хүлээн зөвшөөрөх хэрэгтэй гэв

24/09/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Харви Вайнштейн бэлгийн хүчирхийллийн хэргээр 15 жилийн хорих ял авлаа

24/09/2026

Блюз хөгжмийн домог Бобби Раш: Би энэ бүхний өвөө нь

24/09/2026

Жессика Лэнж “King Kong”-ийн дүрд гологдож байсан тухайгаа ярив

24/09/2026

Тайра Бэнкс “Netflix”-ийн эсрэг шүүхэд нэхэмжлэл гаргажээ

24/09/2026

Моника Беллуччи нас ахихыг амьдралын жам ёсны нэг хэсэг хэмээн хүлээн зөвшөөрөх хэрэгтэй гэв

24/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.