Сүүлд нэмэгдсэн

Бямба гарагт буюу наймдугаар дугаар сарын 27-ны өдөр Баянгол зочид буудлын хурлын танхимд Монголын жүдо бөхийн холбооны Удирдах зөвлөлийн нээлттэй хурал болж өнгөрлөө.

“Colour of France” уралдааныг мэргэжлийн уран бүтээлчдийн дунд зарлагджээ. Тус уралдаан нь Францын “Galeries Lafayette” – тай хамтран зохион байгуулдаг арга хэмжээ бөгөөд энэ жил 2 дахь удаагаа уран бүтээлчдийн дунд зарлагдаж байгаа юм. Үзэсгэлэн 2016.10.08 -ны өдөр нээлтээ хийнэ.

ОХУ-ын Москва хотноо наймдугаар сарын 27-ноос есдүгээр сарын 4-ний өдрүүдэд “Спасская башня” олон улсын цэргийн хөгжмийн наадам болно. Тус наадамд манай улсаас ЗХЖШ-ын Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжим, Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн 90 гаруй цэргийн алба хаагчид оролцож байна.

Өнөөдөр аргын тооллын 2016 оны наймдугаар сарын 29. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Муу нүүрт” хэмээгч Гал бич жилийн Намрын тэргүүн улаан бич сарын шинийн 27. Сумъяа гараг. Найралт эх одтой, есөн улаан мэнгэтэй, харагчин хонь өдөр.

Сүхбаатар дүүргийн VI хорооны нутаг дэвсгэрт байрлах 14 дүгээр цэцэрлэг 2016-2017 оны хичээлийн шинэ жилийн бэлтгэлээ хангаж, бяцхан шавь нараа хүлээн авахад бэлэн болжээ. Тус цэцэрлэгийн гадна талбайг Сүхбаатар дүүрэг өөрийн хөрөнгөөр тохижуулж өгсөн байна.