Сүүлд нэмэгдсэн

Олимпийн наадмын хамгийн сүүлийн өдрийн барилдаан үргэлжлэн явагдаж байна. Энэ өдөр бөхийн чөлөөт барилдааны 65 кг-д МУГТ Ганзоригийн Мандахнаран хүрэл медалийн төлөө Узбекистаны бөх Ихтиёр Нобрузовтой хүч үзэж илт давуу ялалт байгуулсан боловч эцсийн мөчид Узбекистаны бөхөд ялалт өгсөн нь Монголын тамирчид дасгалжуулагчид болоод дэлхий нийтийг гайхшруулаад байгаа билээ.

“Рио-2016” олимпийн жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 48 кг-д Казахстан улсын нэрийн өмнөөс барилдсан Галбадрахын Отгонцэцэг хүрэл медаль хүртсэн билээ. Олимпийн хүрэл медаль хүртсэн Галбадрахын Отгонцэцэгт Казахстанчууд 70000$, нэг өрөө байр байр бэлэглэсэнээс гадна BMW маркын машин бэлэглэсэн байна.

Монгол Хятадын хэвлэл мэдээллийн VII форум Хэнтий аймгийн Чингис хотод өнөө өглөө эхэллээ. Тус форумд хоёр орны 90 гаруй төлөөлөгч оролцож байгаа бөгөөд яг одоогоор форумын онцлох илтгэлүүд тавигдаж байна. Энэхүү илтгэлүүдээс онцлон манай сайтын албан ёсны фэйж хуудсанд шууд дамжуулан хүргэхээс гадна цаг тухай бүрт шуурхай мэдээллийг оруулах юм.

Олимпийн наадмын хамгийн сүүлийн өдрийн барилдаан үргэлжлэн явагдаж байна. Энэ өдөр бөхийн чөлөөт барилдааны 65 кг-д МУГТ Ганзоригийн Мандахнаран хүрэл медалийн төлөө Узбекистаны бөх Ихтиёр Нобрузовтой хүч үзэж илт давуу ялалт байгуулсан боловч эцсийн мөчид Узбекистаны бөхөд ялалт өгсөн нь Монголын тамирчид дасгалжуулагчид болоод дэлхий нийтийг гайхшрууллаа.

Өнөөдөр аргын тооллын 2016 оны наймдугаар сарын 22. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Муу нүүрт” хэмээгч Гал бич жилийн Намрын тэргүүн улаан бич сарын шинийн 19. Сумъяа гараг. Дэлгэрүүлэгч одтой, долоон улаан мэнгэтэй улаан хулгана өдөр.

Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун болон зүүн аймгуудын хойд хэсгээр, төв болон говийн аймгуудын зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 6-11 метр, баруун аймгуудын зарим газраар секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хархираа-Түргэний уулархаг нутгаар 12-17 хэм, говийн бүс нутгаар 27-32 хэм, бусад нутгаар 19-24 хэм дулаан байна.