Сүүлд нэмэгдсэн
Монголын ард түмний түүхэн удирдагч, Улсын Баатар, Хөдөлмөрийн Баатар, Маршал Ю.Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ой ирэх сарын 17 нд тохиож байгаа билээ. Монголын төрийг 44 жил жолоодсон энэ агуу хүний хийж бүтээсэн, босгосон түүхэн гавьяаг нь бид мартах ёсгүй.
Бразилийн Рио-де-Жанейро хотноо болж буй Зуны Олимпийн XXXI наадам 12 дахь өдрөө үргэлжлэн явагдаж байна. Энэ өдөр чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн тэмцээн эхэлж байна.
Өнөөдөр аргын тооллын 2016 оны наймдугаар сарын 17. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны “Муу нүүрт” хэмээгч Гал бич жилийн Намрын тэргүүн улаан бич сарын шинийн 14. Буд гараг. Булаагч одтой, Гурван хөх мэнгэтэй, цагаагчин хонь өдөр.
Ойрын хоногуудад зарим газраар бороо орно.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Шөнөдөө бороо орно. Өдөртөө бороо орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 12-14 градус, өдөртөө 20-22 градус дулаан байна.
“Нийгмийн Ардчилал” МОХ-оос уламжлал болгон зохион байгуулагддаг “Summer camp of students” 1 000 оюутны чуулга 2016 оны 8-р сарын 8-11-ний өдрүүдэд Хэнтий аймгийн Цэнхэрмандал суманд орших Хар зүрхний хөх нуур хэмээх байгалийн цогцолбор газарт амжилттай зохион байгуулагдлаа.
Монгол Улс, БНХАУ-ын хооронд байгуулагдсан стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэх дунд, урт хугацааны хөтөлбөрийн хүрээнд Монгол Хятадын хэвлэл мэдээллийн форумыг хоёр улс жил бүр ээлжлэн зохион байгуулж ирсэн юм. Энэхүү түншлэлийн хүрээнд “Монгол Хятадын хэвлэл мэдээллийн VII форум”-ыг энэ сарын 19-21-ний хооронд Хэнтий аймгийн Чингис хаан хотноо зохион байгуулах гэж байна.
Ахмадууд бидэнд “Бие биенийхээ нэрииг бүтнээр нь хэлж бай” гэж байнга сануулдаг. Ийн санууллх, шаардахын учир нь хүний нэрийг хагасласнаас нэрийн бэлэгшээлт утга нь гажих, уг хүний заяа тавилан нь хагасрах, хазайх, ажил үйлс нь дутуу дулимаг байх, буян хишиг нь дундрах, бүр цаашилбал нас нь богиносох зэрэг таагүй муу ёроос цээрлэж буй чин санаа юм. Гэтэл бид дээдсийнхээ энэ сургааль, шаардлагыг хэрхэн биелүүлдэг билээ? Европ зүгийн ард түмнүүдийг дуурайсхийн, өхөөрдөл, дотносолын байдалтайгаар Наранцэцэгийгээ Нараа, Баярсайханыгаа Баяраа гэцгээн аав, ээжийнх нь бэлгэшээн өгсөн бүтэн сайхан нэрийг нь хагаслахын дээр хагаслахын аргагүй богино нэртэй Батыгаа хүртэл Баагий гэцгээн нэрнийх нь утга учрыг бүрэн алдуулж монгол биш үг, монгол биш нэрээр дуудаад хэвших тийшээ болжээ.
Бүсгүй минь чи өндөр харагдмаар л байгаа биз дээ? Намхан биетэй бүсгүйчүүд ч гэсэн өндөр харагдах боломжтой. Бидний өмсдөг хувцас, зүүдэг зүүлтүүд бүгдээрээ бидний дүр төрхөнд нөлөөлж уртасгаж, богиносгож, таргалуулж, эсвэл туранхай болгож харагдуулдаг.
Гэвч байгаагаасаа илүү өндөр харагдах, эсвэл өөрийн намхан төрхөө хувцаслалтаараа засахыг хүсвэл танд дараах зөвлөгөөнүүд хэрэг болно.
Монсудар хэвлэлийн газраас эрхлэн гаргаж байгаа “Монголчууд” түүхэн цувралын шинэ боть тун удахгүй хэвлэгдэн гарах гэж байна.
Уг цувралын зорилго бол монгол нутагт хүн амьдарч эхэлсэн цагаас аваад өнөөг хүртлэх түүхийг зургаар баяжуулан уншигчдын хүртээл болгох явдал бөгөөд ингэхдээ нэгэн хэвийн түүх бичлэгээс татгалзаж, хэн ч уншсан ойлгомжтой энгийн байлгах явдал ажээ.
Ангилал
- Reels
- Амьтны ертөнц
- Археологи
- Аялал жуулчлал
- Балет
- Боловсрол
- Бүжгийн урлаг
- Видео
- Гадаад мэдээ
- Гоо сайхан
- Гэрэл зураг
- Дотоод мэдээ
- Дуу хөгжим
- Дуурь
- Дүрслэх урлаг
- Зурхай
- Кино
- Клип
- Музей
- Нийгэм
- Оддын амьдрал
- Өв соёл
- Сонгодог урлаг
- Сонин хачин
- Спорт
- ТВ Нэвтрүүлэг
- Театр
- Техник технологи
- Түүх
- Утга зохиол
- Үзвэр
- Үзэсгэлэн
- Хувцас загвар
- Цирк
- Шинжлэх ухаан
- Эдийн засаг
- Эрүүл мэнд
- Язгуур урлаг
- Ярилцлага
- Яруу найраг
