Сүүлд нэмэгдсэн

Ес эхэллээ. Есөн есийн наян нэг хоногийн хүйтэн өнөөдрөөс эхэлж дүн өвөл оргил үедээ ирсэн ч хоногоос хоногт хором хормоор өдөр уртасна гэсэн гэгээн бодол сэтгэлд гэрэл гийлгэнэ.

Есөн есийг гурав гурваар нь балчир гурван ес, идэр гурван ес, хөгшин гурван ес хэмээн хуваадаг. Өнөөдөр балчир гурван есийн эхний өдөр. Ная хоногийн дараа хаврын урь унана.

Өнөөдөр аргын тооллын 2015 оны арванхоёрдугаар сарын 22. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны “Галзууруулагч” хэмээгч модон хонин жилийн Өвлийн дунд шар хулгана сарын шинийн 12. Ангараг гараг. Нэгэн эхийн зургаан хөвгүүн одтой, 8 цагаан мэнгэтэй цагаагчин хонь өдөр.

Өдрийн барилдлага Арвидах. Шүтэн барилдлага Сансар. Өдрийн наран 8 цаг 47 минутад мандан, 17 цаг 03 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Малчид, тээвэрчид, ард иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн хойд хэсгээр цас орж, хүйтэн байна.

2015 оны 12 дугаар сарын 22-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Төвийн нутгийн зарим, баруун зүгийн нутгийн баруун, зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун зүгийн нутгаар зүүн өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говийн нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хүрэн бэлчир, Увс нуурын болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр 23-28 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав газраар 18-23 градус, Говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 6-11 градус, бусад нутгаар 13-18 градус хүйтэн байна.

Хөтлөгч Р.Нямбаярын бэлтгэн хүргэдэг нэвтрүүлгийг үзэгчид шимтэн үздэг. Телевизийн нэвтрүүлгээсээ хойш онлоайн буу халалтыг түгээж дуучин С.Сэрчмаатай хамтран “NB&SAlly” цахимаар амжилттай хүргэж дуусгасан билээ.

Солонгосын алдарт жүжигчин Kim huyn joong буюу бидний сайн мэдэх ЦЭЦЭГНЭЭС ХӨӨРХӨН ЗАЛУУ КИНОНЫ 4-ийн нэг жүжигчин маань хүүхдээ хүлээн зөвшөөрөөгүй шүүхэд хандсан нь Солонгост сенсааци дэгдээсэн бөгөөд ДНК-ийн шинжилгээний түүний хүүхэд болохыг 99.999% хувиар тогтоогджээ

“Авьяаслаг Монголчууд” шоуны оролцогч А.Отгонбаярт шагналын хур буугаад байгаа юм. Тодруулбал, БСШУЯ-ны сайд Л.Гантөмөр СУИС-т төлбөргүй суралцах урилга гардуулсан. Тэгвэл өнөөдөр “Сайдын 100 өдөр” нээлттэй өдөрлөг Барилга хөгжлийн төвд өнөөдөр зохион байгуулагдаж байгаа юм.

Энэ үеэр З.Баянсэлэнгэ 100 хоногийн хугацаанд хийсэн ажлаа тайлагнаж, А.Отгонбаярт Тэргүүний барилгачин цол тэмдэг олгох гэж буйгаа хэвлэлийнхэнд дуулгав.

Хөөрхөн гэгч нь жүжиглэж дэлгэцийн бүтээлд өнгө нэмчихдэг залуу жүжигчин бол Б.Мишээл . Залуухан, царайлаг орчин үеийн бүсгүй маань “Учрал” кинонд 70-аад оны тулгар биетэй бүсгүйн дүрийг бүтээсэн юм. Түүнийг үзэгчид “Голланд сарнай”, “Код”, “Давхар цохилт”, “Дэлхийд дурласан сар” зэрэг киноны дүрээр нь илүүтэй танина.

“Авьяаслаг монголчууд” шоуны шилдэг 32 оролцогчийн нэг П.Хан-Уул хэдийнэ “халтуурчин” болсон сурагтай. Тэрбээр хоёр дуу 500 мянгаар дуулах бөгөөд энэ тухай тодруулахаар утсаар холбогдоход “Хоёр дуу 500 мянгаар дуулж байгаа. Юуны өмнө манай продюссертэй ярьж тохирох хэрэгтэй” гэжээ.

Ийнхүү шар хэвлэлээр түүнийг продюссертэй болж шинэ жилийн халтуур хийж яваа тухай бор шувуу нисч эхэллээ.

Ванга хэзээ ч ямар нэг үйл явдыг шууд хэлж заадаггүй байсан. Дандаа оньсого зүйрлэлээр илэрхийлэн тухайн үйл явдалд хүргэж болзошгүй алхам, үйл хөдлөлийг нэрлэдэг байв. Ванга хэзээ ч ертөнцийн мөхөл ирнэ гэж зөгнөж байгаагүй.