Сүүлд нэмэгдсэн
Монголын нэрт Филателч, түүхч Өлзийн Сэрээтэрийн мэндэлсний 100 жилийн ой тохиож байна. Үүнтэй холбогдуулан Монголын филателийн холбоо, “Өлзий Сэрээтэр” сангаас “Ө.Сэрээтэр 100” Маркийн үндэсний үзэсгэлэнг зохион байгуулахаар болжээ. Уг үзэсгэлэнд монголын Филателчдын тив, дэлхийн үзэсгэлэнгээс медал хүртсэн шилдэг бүтээлүүд тавигдах юм. Үзэсгэлэн Үндэсний түүхийн мүзейд нээлтээ хийсэн бөгөөд энэ сарын 22-ны өдөр хүртэл үргэлжилнэ.
Өнөөдөр аргын тооллын 2015 оны арванхоёрдугаар сарын 21. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Галзууруулагч” хэмээгч модон хонин жилийн Өвлийн дунд шар хулгана сарын шинийн 11. Сумъяа гараг. Шийдэм. одтой, 9 улаан мэнгэтэй цагаагчин хонь өдөр.
Өдрийн барилдлага Үл зохилдох. Шүтэн барилдлага Авахуй. Өдрийн наран 8 цаг 47 минутад мандан, 17 цаг 05 минутад жаргана. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн.
Баруун зүгийн нутгаар үүлэрхэг. Бусад нутгаар үүлшинэ. Баруун зүгийн нутгийн ихэнх, төвийн нутгийн баруун хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун зүгийн нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, Алтайн салбар уулсаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Олон нуурын болон Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир Дархадын хотгор орчмоор 20-25 градус, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав газраар 14-19 градус, Говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 3-8 градус, бусад нутгаар 9-14 градус хүйтэн байна.
Монголын хөвгүүдийн хамтлагуудын нэг нь “Нэгэн зүгт”. Тус хамтлагийн Дуучин С.Заяаг хамтлагийнхаа нөлөө бүхий гишүүн гэдэг. Тэрбээр хаана ч явсан үзэсгэлэнт эхнэрээрээ гоёдог гэнэ лээ.
Түүний эхнэр нь МҮОНТ-ийн “Цагийн хүрд” мэдээллийн хөтөлбөрөөр өдөр бүр үзэгчидтэй уулздаг Д.Одзаяа гэдгийг хэн хүнгүй мэднэ.
Тэгвэл царайлаг нэвтрүүлэгч бүсгүйн төрсөн өдөр өчигдөр тохиож бэлгэнд дарагджээ. Бэлгээ задлах мөч нь.
“Х-Түц” продакшны жүжигчин А.Туяаг үзэгчид андахгүй сайн танина. Харин тэрбээр хамтлагаасаа гарч чөлөөт уран бүтээлч болсон. Түүнийг “Миний хөрш чөтгөр”, “Цасан охин”, “Single Ladies” зэрэг кинонд тоглосон гэдгийг уншигч та мэдэх биз ээ. Өдгөө жүжигчин Оюунтуултай хамтран T&Т нэртэй хамтлаг байгуулсан бөгөөд удахгүй шинэ уран бүтээлээ хүргэх гээд тун завгүй яваа.
Дэлхийн снөүбоардын өдөр 2015.12.20 -ны өдөр тохиож байгаатай холбогдуулан Снөүбоард сонирхогчдын дунд снөүбоард кросс, снөүбоард фрийстайл төрлийн уралдаануудыг скай ресорт цанын баазад зохион байгуулж аваргуудаа тодрууллаа.