Сүүлд нэмэгдсэн

2016 оны 9-р сарын 30-нд Монгол Улсын Филармонийн концертын танхимд гайхалтай нэгэн тоглолт болох гэж байна. Энэ тоглолтонд өрнөдийн гурван хөгжмийн зохиолчын бүтээл нэгэн дор эгшиглэнэ. Тоглолтонд C.Debussy-н 3 Nocturnes-ын 1,2-р Nocturne, M.Ravel-н яруу эгшиглэнт вальсуудын “Pavane” бие даасан симфони хөгжим, Franz Liszt-ын найраглал 3 Preludes зэрэг бүтээлүүд Монгол улсад анх удаагаа тоглогдох юм.

Кино уран бүтээлч, сонирхогчдын авъяас чадвар, ур ухааныг 48 цагийн дотор гаргадаг богино хэмжээний шилдэг кино хийж шалгаруулах “48 цаг” кино наадам 7 дахь жилдээ зохион байгуулагдаж байна. Бүртгэл явагдаж байгаа бөгөөд 9 дүгээр сарын 29-ныг хүртэл үргэлжлэх юм байна. “48 цаг-Монгол 2016” наадмын шилдгээр шалгарсан бүтээл 2017 оны гуравдугаар сард АНУ-ын Сийтл хотод болох “Filmapalooza” буюу “48 цаг” олон улсын наадамд оролцож дэлхийн 150 орны киночидтой шилдгийн төлөө өрсөлдөх боломжтой болно.

-Монгол төрийн бодлого, төр засгаас гаргаж байгаа гол шийдвэрүүд залуучууд руугаа түлхүү хандах ёстой. Учир нь Монгол Улсад ачааны хүндийг залуучууд л үүрч байна. Нийт ажиллах боловсон хүчний 70 гаруй хувийг залуус бүрдүүлж байна шүү дээ. Тиймээс Засгийн газраас залуучуудынхаа асуудлыг нэн тэргүүнд тавьж, тэдний асуудлыг шийдэж гэмээнэ

Өнөөдөр аргын тооллын 2016 оны есдүгээр сарын 29. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны “Муу нүүрт” хэмээгч Гал бич жилийн Намрын дунд улаагчин тахиа сарын 29. Бархасвадь гараг. Бага морь одтой, таван шар мэнгэтэй мэнгэтэй хөх бар өдөр.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй. Өдөртөө нутгийн баруун хэсгээр хур тунадас орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө Алтайн уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Завхан, Говь-Алтай, Баянхонгорын хойд хэсгээр шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус, Ховд, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 16-21 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, өдөртөө 12-17 градус дулаан байна.

Нүдэнд дулаахан, энгийн хөөрхөн гэсэн үнэлгээг кино сонирхогчдоос авсан жүжигчин бол Мишээл. Өнгөрсөн онд хуримаа хийж, үрийн зулай үнэрлэсэн залуу бүсгүй маань уран бүтээлийн ажилдаа оржээ. Тэрээр “Рекет” уран сайхны кинонд дүр бүтээлээ. Тэгвэл жүжигчин бүсгүй маань “N entertainment” нэвтрүүлэгт оролцохдоо “Эмэгтэй хүн болж энэ ертөнцөд мэндэлсэн нэг том үүргээ биелүүлсэн байх гэж бодоод байгаа. Төрөх агшинд хүүхдийнхээ уйлж байгаа чимээг сонсоод би өөрөө уйлсан. Тэр мэдрэмжийг үгээр илэрхийлж мэдэхгүй байна” хэмээн ярьжээ. Ингээд та бүхэндээ жүжигчин Мишээл, Цэнгэл нарын оролцсон “N entertainment” нэвтрүүлэгийг хүргэж байна.

Соёлын төв өргөөнд “Аз жаргалыг шейрлэ” хошин шоу тоглолт тоглогдож байгаа билээ. “Эмоци” продакшний уран бүтээлчид залуу хүмүүс ажиллаж, удирдаг болохоор арай өөрөөр сэтгэдэг гэдэгтэй маргах хүн үгүй биз ээ.