Сүүлд нэмэгдсэн

Монгол реппер хэмээх Gee буюу Мөнх-Эрдэнэ нь Монголын хип хоп хөгжмийн өнөө цагийн томоохон төлөөллийн нэг билээ. Уран бүтээлийн болоод хувийн амьдралдаа ч шаргуу нэгэн түүнийг сайшаан магтах хүн олон.

Тиймдээ ч түүний шүтэн бишрэгч өдрөөс өдөрт нэмэгдсээр байгаа. Харин реппер эр хэрэв рок төрхтэй байсан бол танд яаж харагдах бол. Тэгвэл түүний рок хувилбар байдаг гэнэ шүү. Тэр бол “Rec on” хэмээх рок хамтлагийн гоцлол дуучин залуу гэнэ. Түүнийг харсан зарим нэг нь Gee-тэй усны дусал мэт нүгэлтэй адилхан харагдах юм аа хэмээн дуу алддаг гэнэ.

Сармис нь дурын хоолонд амтлагч болгон ашиглагдахаас гадна олон төрлийн ид шидтэй. Харин тэр дундаас бас нэгэн гайхалтай үйлчилгээг нь танд санал болгох гэж байна. Ханиад томуу тусвал сармис сайн гэж хүн бүр мэднэ. Харин ийм үед өөр байдлаар бас ашиглаж болдог байна.

Хөнгөн ханиад хүрэх эсвэл урьчилан сэргийлэх зорилгоор сармисыг чихэндээ байрлуулдаг гэнэ. Үүний тулд нэг хумс сармисыг цэвэрлээд чихэндээ яг л чихэвч зүүж байгаа мэт тогтооно. Харин чихэндээ хэтэрхий гүн оруулах гэсний хэрэггүй, учир нь хэнгэрэг гэмтэх аюултай.

Эмэгтэй хүний гоо үзэсгэлэн 28 – 35 насанд төгс боловсордог гэсэн үг бий. Бид бүгд толинд хараад хорин хэдтэйгээсээ илүү өөртөө итгэлтэй, сэтгэл булаам, “болзоонд уримаар” өөрийгөө олж харах болжээ. Хэдий тийм ч, 10 жилийн өмнөхөөс ялгаатай нь бүсгүйчүүд бид яг одооноос гоо сайхныхаа төлөө илүү ихээр, шургуу хөдөлмөрлөх ёстой болж байгаа нь нууц биш.

Хүн төрөлхтнийг аврахын тулд нэг сая хүнийг Ангараг гарагт хүргэж суурьшуулах төлөвлөөгөө технологийн салбарын тэрбумтан Илон Маск зарлалаа.

Мексикийн Гвадалахарад болсон 67 дахь удаагийн Олон Улсын Сансар судлалын Конгрессийн үеэр Маск энэ төлөвлөгөөгөө танилцуулжээ.

Түүний хэлснээр 2022 онд эхний хүмүүс Ангарагт суурьшиж хотын суурийг тавих гэнэ.

GOLDEN GYM fitness club нь Монголд анх удаа FITNESS PARTY- г 2016.09.23 ны өдөр Тусгаар тогтнолын ордны төв бэлтгэлийн залаандаа зохион байгуулсан бөгөөд тус өдөр шинээр бүртгүүлсэн залуучууд бүсгүйчүүдийг үндсэн үнээсээ 40 хувь хямдруулан хөнгөлөлттэй бүртгэсэн нь олны таамаглаагүй гэнэтийн surprise боллоо. FITNESS PARTY нь фитнесээр хичээллэдэг залуучууд, тамирчдын хүсэл сонирхолд нийцүүлсэн тав тухтай орчин, дуучид, бүжгийн хамтлаг, илбийн үзүүлбэр, DJ, гэх мэт хөтөлбөрүүдээр тухайн арга хэмжээ дүүрэн байлаа. GOLDEN GYM fitness club уг арга хэмжээг тогтмол зохион байгуулж байхаар төлөвлөн ажиллаж байна.

Монгол Улсын төрийн шагналт, яруу найрагч Р.Чойном агсны нэрэмжит “Оюухай-2016” яруу найргийн наадамд “Болор цом”-ын дэд байрын шагналт, яруу найрагч О.Цэнд-Аюуш түрүүллээ. Наадам өнгөрсөн амралтын өдөр Хэнтий аймгийн Дархан суманд болсон бөгөөд эхний шалгаруулалтад 20 найрагч шүлгэн хүлгээ сойсноос гадна “Сүмтэй будрын чулуу-2015” яруу найргийн наадамд эхний байрт шалгарсан Ц.Намуундарь, Б.Алтанхуяг, “Өд” сангийн урилгаар Г.Сувдаа, орон нутгаас төлөөлөл болж Б.Энхтөр, Р.Батжаргал, Б.Батмэнд (Говьсүмбэр), Л.Содномдорж (Дорноговь), Б.Энхжаргал, Д.Гансүрэн (Хэнтий), Д.Наранцэцэг, С.Шүрэнцэцэг (Бор-Өндөр), ӨМӨЗО-оос Б.Тогтомж, Д.Наранцогт нар урилгаар оролцсон юм.

Өнөөдөр аргын тооллын 2016 оны есдүгээр сарын 28. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны “Муу нүүрт” хэмээгч Гал бич жилийн Намрын дунд улаагчин тахиа сарын 28. Буд гараг. Их морь одтой, зургаан цагаан мэнгэтэй харагчин үхэр өдөр.