Сүүлд нэмэгдсэн

Дэлхийн нэрт дуучин Бибигуль Тулегеновойн нэрэмжит олон улсын дуурын дуучидын 8-р уралдаанд ЦДБЭЧуулгын гоцлол дуучин, Серж классик меценат сангийн дуучин, МУСТА ЧУЛУУНБААТАРЫН БАДРАЛ тэргүүн байр эзэллээ. Казахстан улсын Алмата хотод зохиогдсон уг тэмцээнд арав гаруй орны 60-н дуучин гурван шат өрсөлдсөний эцэст манай улсын дуучин ийнхүү тэргүүн байр эзэллээ.

“D.Vision Continental League” тэмцээн нь ОХУ-ын Москва хотод төвтөй “Премиум Спорт” компаниас Оросын 32 хот, Казакстаны 2 хотод явуулдаг цуврал тэмцээн юм. 2016 оны 6 сарын 11-ны өдөр ОХУ-ын Эрхүү хот үүсэн байгуулагдсаны 355 жилийн ойд зориулж хотын нэрэмжит round бүхий тэмцээнийг хотын төв талбай болох Кировын талбайд болж өнгөрсөн. Уг тэмцээнд ОХУ, Беларусь, Украины аваргуудтай Монгол улсын 3 залуу тамирчин өрсөлдсөн. Тэмцээнийг 20.000 гаруй үзэгч үзсэн асар том шоу арга хэмжээ болж өнгөрсөн юм.

БНХАУ-д энэ сарын 12-26-нд зохиогдсон “Miss tourism queen international” тэмцээний ялагчийн титмийг загвар өмсөгч, мисс Н.Ану хүртжээ.

Тэрбээр өмнө нь эх орноо төлөөлөн 2015 оны “Дэлхийн мисс”-ийн тэмцээнд оролцож байсан юм. Тэгвэл мисс бүсгүй энэ удаа дахин олон улсын хэмжээний томоохон тэмцээнд оролцон тэргүүн миссээр шалгарч, 10 мянган ам.долларын эзэн болжээ. Харин тэмцээний дэд байранд Бельги улсын мисс, гуравдугаар байранд Беларусийн мисс шалгарсан байна.