Сүүлд нэмэгдсэн
“ТВ коктейль” хамтлагийнхан хошин урлагаас кино руу, киноноос драмын жүжиг рүү гэсэн зарчмаар уран бүтээлээ туурвиж байгаа. Анх тус хамтлагийн залуучууд “Халуун чинжүү” телевизийн хөтөлбөр бэлтгэж эхэлснээсээ хойш олны танил болсон гэдгийг хүмүүс андахгүй сайн мэддэг.
Саяхан Вьетнам улсын Боловсролын яаманд ажилладаг танил бүсгүй маань тус улс “Олон улсын суралцагчдын үнэлгээний хөтөлбөр” (PISA) шалгалтыг урдахаасаа ч амжилттай байх дүр зураг харагдаж байна гэж “онгиров”. Тус улс 2012 онд анх өгөхдөө 65 орноос математик дээрээ 17, шинжлэх ухаан дээрээ 8, унших дээрээ 19 дүгээр байранд орсон юм. Ерөнхий дүнгээрээ 15-д орсон нь дэлхийг цочирдуулсан гэж хэлж болох байх. Статистик нь их удаж гардаг болохоор PISA 2015 –ийн үр дүнг харах болоогүй байгаа. Тэгэхээр үнэн эсэхийг нь баттай хэлж мэдэхгүй юм.
Одууд гэхээр жирийн хүмүүст хүршгүй хол аль мөнгөнд умбаж амьдардаг амилсан бурхан шиг санагддаг. Гэтэл бас тийш биш юм байна аа гэж. Үүнийг батлахын тулд нөгөө лайтай папараццинууд чинь маш өндөр шийдэлтэй про камерараар зургийг нь аваад гадна гяланцаг одуудыг нуугдсан паланцагийг нь азаартуулдаг болжээ. За ингээд та бидэнтэй адил хааяа нэг уруул, эсвэл хамрыг нь хомхой долоож, хааяа нэг духан дээр нь батга гарч, бас хааяа нэг хумсаа мэрчихээд, нүүрээ будалгүй явж байдаг одуудыг харцгаа…
Загвар өмсөгч О.Ариунзул Монголын төдийгүй гадны загварын ертөнц тэр тусмаа Орост илүүтэй танигдсан нэгэн. Түүнийг өдгөө Дуучин Б.Амархүүгийн эхнэр гэдгээр нь хэн хүнгүй мэдэх болсон билээ.
Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээгээр 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдөр баруун болон төвийн нутгаар, 22-ны өдөр төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, 23-ны өдөр төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, 24-ний өдөр баруун аймгуудын нутгаар, 25-ны өдөр баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай бороо орох төлөвтэй байна.
“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд “Даншиг наадам-Хүрээ цам” шашин соёлын наадам 2016 оны 8 дугаар сарын 06,07-ны өдрүүдэд болно. Наадмын шашны ёслолыг Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийд хариуцаж байгаа бөгөөд наадмын хүрээнд монголчуудын их шүтээн Очирваань бурхны дүрийг залж, тахих, Хүрээ Цам харайх, нийслэлийн иргэд сүсэгтэн олонд зориулж 500 лам ном монгол уншлагт ном айлдах зэрэг шашин соёлын зан үйл болно.
Нийслэлийн эдийн засагт аялал жуулчлалын салбарын эзлэх хэмжээг 20 хувьд, аялал жуулчлал, зочлох үйлчилгээний салбарт ажиллагсдын тоог 35 мянгад хүргэж, Улаанбаатар хот 2020 он гэхэд 2 сая, 2030 онд 5 сая жуулчин хүлээж авах зорилт бүхий “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийг 2015 оноос эхлэн нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Соёл урлагийн газар, Аялал жуулчлалын газар, нийслэлийн Улаанбаатар чуулга, хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтран үндсэн 7 зорилтын хүрээнд хэрэгжүүлж байна. Тус хөтөлбөрийн хүрээнд энэ оны 01 сараас эхлэн “Дэлхийн цирк Монголд”, “Улаанбаатар бүүк фэйр” номын фестиваль, “Гэгээн Муза” драмын урлагийн наадам, “Улаанбаатар марафон-2016”, “Монгол цэргийн жавхаа-2016”, “Улаанбаатар-Венийн үдэш” зэрэг үйл ажиллагааг зохион байгуулав. Мөн Үндэсний их баяр наадмын өдрүүд болон энэ оныг дуустал соёл урлаг, аялал жуулчлалын олон арга хэмжээг зохион байгуулна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Ангилал
- Reels
- Амьтны ертөнц
- Археологи
- Аялал жуулчлал
- Балет
- Боловсрол
- Бүжгийн урлаг
- Видео
- Гадаад мэдээ
- Гоо сайхан
- Гэрэл зураг
- Дотоод мэдээ
- Дуу хөгжим
- Дуурь
- Дүрслэх урлаг
- Зурхай
- Кино
- Клип
- Музей
- Нийгэм
- Оддын амьдрал
- Өв соёл
- Сонгодог урлаг
- Сонин хачин
- Спорт
- ТВ Нэвтрүүлэг
- Театр
- Техник технологи
- Түүх
- Утга зохиол
- Үзвэр
- Үзэсгэлэн
- Хувцас загвар
- Цирк
- Шинжлэх ухаан
- Эдийн засаг
- Эрүүл мэнд
- Язгуур урлаг
- Ярилцлага
- Яруу найраг
