Сүүлд нэмэгдсэн
Өвөржанчивлангийн “Янгир рашаан сувилал” гэхээр нийслэлчүүд маань хэдийнээ мэддэг болсон билээ. Тэртээх 2010 оноос эхлэн үйл ажиллагаагаа явуулж байгаа тус сувилал нь нэг ээлжиндээ 50 хүнийг хүлээн авах хүчин чадалтай бөгөөд хямд үнээр чанартай үйлчилгээг ард иргэддээ үзүүлдэгээрээ давуу талтай юм.
Тулгар төрийн 2225 жил, Их монгол улс 810 жил, Тусгаар тогтнолын 105, Ардын хувьсгалын 95 жилийн Үндсэсний их баяр наадмын нээлт, хаалтыг ТС Найруулагч Н.Наранбаатар найруулж, УДЭТ-ын хамт олон зохион байгуулан ажиллаж байгаа билээ. Наадмын бэлтгэл, сургуулилт нийт 1500 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр амжилттай үргэлжилж байна. Нээлт эхлэхэд 6 хоног үлдлээ.
Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны Хурдан морины салбар хорооны удирдлагууд өчигдөр мэдээлэл хийлээ. Наадмын үеэр Хүүхдийн төлөө үндэсний газар, Хурдан морины салбар хороотой хамтран морь унаач хүүхдийн аюулгүй байдлыг хангахаар 31 мэргэжилтэн хяналт тавьж ажиллах юм байна. Мөн Хүүхдийн төлөө үндэсний газар, Монголын морин спортын уяачдын холбоо хамтран гаргасан стандартын дагуу унаач хүүхдүүдийн хөдөлмөр хамгааллын аюулгүй байдлыг хангуулах талаар анхааран ажиллаж, эцэг, эхээс нь зөвшөөрөл авсан, даатгалтай хүүхдүүдээр хурдан морь унуулахаар болжээ.
“Арт” Мэргэжлийн уран бүтээлчдийн нэгдсэн үзэсгэлэнд гучин уран бүтээлчийн 60 гаруй бүтээлүүд тавигдсан. Энэхүү үзэсгэлэнгээс олон уран бүтээлчдийн өөр өөр арга техникээр бүтээгдсэн мэргэжлийн түвшиний бүтээлүүдийг үзэх боломжтой юм.
УДБЭТеатрын балетын гоцлол жүжигчид БНСУ-д болсон Олон улсын А зэрэглэлийн балетын тэмцээнд амжилттай оролцож 35 жил хүртээгүй байсан томоохон тэмцээний медалийг хүртсэн амжилтыг гаргалаа. Тэд эх орондоо ирсэн байна. Есдэх удаагаа зохион байгуулагдсан тус уралдаанд дэлхийн 20 гаруй орны бүжигчид авьяасаа сорьсон юм.
Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун болон Төвийн аймгуудын зарим газар, говийн аймгуудын баруун хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 22-27 хэм, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутаг болон Дорнод, Дарьгангын тал нутгаар 33-38 хэм, бусад нутгаар 27-32 хэм дулаан байна.
Өнөөдөр аргын тооллын 2016 оны долоодугаар сарын 06. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны “Муу нүүрт” хэмээгч Гал бич жилийн Зуны адаг хөхөгчин хонь сарын шинийн 2. Буд гараг. Найралт эх одтой, Есөн улаан мэнгэтэй, шарагчин үхэр өдөр.
Зун бол тэр чигтээ амралт бус завгүй хэмнэлээ эвдэн бусдаас нэг шатаар ахих боломжийг авчирдагаараанэн таатай билээ. Энэ үеийг ашиглан зурагтын удирдлага, ухаалаг төхөөрөмжүүдээс түр ч болов холдон өөртөө цаг зав гаргаарай.
Ангилал
- Reels
- Амьтны ертөнц
- Археологи
- Аялал жуулчлал
- Балет
- Боловсрол
- Бүжгийн урлаг
- Видео
- Гадаад мэдээ
- Гоо сайхан
- Гэрэл зураг
- Дотоод мэдээ
- Дуу хөгжим
- Дуурь
- Дүрслэх урлаг
- Зурхай
- Кино
- Клип
- Музей
- Нийгэм
- Оддын амьдрал
- Өв соёл
- Сонгодог урлаг
- Сонин хачин
- Спорт
- ТВ Нэвтрүүлэг
- Театр
- Техник технологи
- Түүх
- Утга зохиол
- Үзвэр
- Үзэсгэлэн
- Хувцас загвар
- Цирк
- Шинжлэх ухаан
- Эдийн засаг
- Эрүүл мэнд
- Язгуур урлаг
- Ярилцлага
- Яруу найраг
