Сүүлд нэмэгдсэн

“Олон улсын Хөөмийн IV” наадмыг зохион байгуулах ажлын хэсэг аймгийн Засаг даргын захирамжаар байгуулагдаж, 2 дахь удаагаа хуралдлаа. Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсаны хүрээнд 2 жилд нэг удаа уламжлал болгон зохион байгуулдаг “Олон улсын Хөөмийн IV” наадам 7 дугаар сарын 6-9-ны өдрүүдэд зохион байгуулах тов гарсан бөгөөд энэ үеэр хөөмийн өлгий нутаг болсон Чандмань суманд эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулахаар төлөвлөлөө.

Өнөөдөр аргын тооллын 2016 оны долоодугаар сарын 01. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны “Муу нүүрт” хэмээгч Гал бич жилийн Зуны дунд хөх морь сарын 27. Сугар гараг. Нэгэн эхийн зургаан хөвгүүн одтой, таван шар мэнгэтэй, хөх бич өдөр.

Топ модель С.Ариунбилэг загварын тайзнаа гаргасан амжилтаасаа гадна хайр дурлалын асуудлаараа олны анхаарлыг татдаг нэгэн. Үүгээр ч зогсохгүй өөрийн найз загвар өмсөгч Т.Уранзултай хамт “Cherful” нэртэй хамтлаг хүртэй байгуулж клипээ гаргаж байсан удаа ч бий. Харин тэрбээр нэгэн зүйлд эмзэглэж явдаг бололтой. Мэдээж хамтлаг хүртэл байгуулаад авсан түүнийг хаа нэгтээ дуулах хүсэлт тавих нь олонтаа байх. Харин тэрбээр энэ талаараа “Зүгээр л өөрийнхөө хүсэл мөрөөдлийг биелүүлэх зорилгоор хамтлаг байгуулан ганц хоёр дуугаа гаргасан. Үнэхээр сайхан хоолойг бурхан надад заяасан бол би дууны карьераа орхихгүй байсан. Тэгэхээр одоо надаар дуу дуулуулах хүсэлт битгий тавиачээ гэж хүсмээр байна” хэмээжээ.

Тэрээр энэ удаагийн сонгуульд 5735 хүний санал авч УИХ-ын хамгийн залуу гишүүнээр тодорлоо. Түүнийг Монголдоо өндрөөр үнэлэгддэг лектор, МАН-ын хамгийн залуу гишүүн хэдийн ч намд ажилласан түүх нь харьцангуй удаан, МАН ялагдал хүлээсэн цаг үед ч НАМОХ-ыг чамгүй сайн удирдан чиглүүлэгч байсан гэдгийг олон хүн мэднэ.

“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд Дэлхийн болон Монголын сонгодог урлагийн сор болсон бүтээлүүдийг дээжлэн хүргэдэг “Бэст оф Классикс” сонгодог урлагийн үдшийн цэнгүүнийг Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театрын уран бүтээлчид 07 сарын 02- ны өдөр буюу бямба гарагт 21:00 цагаас Чингисийн талбайд тоглох гэж байна. Энэхүү цэнгүүнд Ж.Бизе “Кармен”, П.Чайковский “Нойрссон гүнж”, “Хунт нуур” Ж.Чулуун “Уран хас”, Д.Лувсаншарав “Шивээ Хиагт” Б.Шарав “Чингис Хаан” гэх мэт шилдэг бүтээлийн дээжээс тоглох юм. Тасалбарыг Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театрын касснаас авна уу гэж Нийслэлийн Соёл, урлагийн газраас мэдээллээ.

Монголын үндэсний ууган сонгодог бүтээл “Учиртай гурван толгой” дуурийг Үндэсний их баяр наадамд зориулан гадаа задгай талбайд тоглох бөгөөд гол дүрүүдийн сонгон шалгаруулалт эхэллээ. Сонгон шалгаруулалтад 23-40 насны, дуурийн мэргэжлийн дуучин, өмнө нь гол дүрд тоглож байсан туршлагатай байх шалгуур тавьж байгаа аж. Гол дүрийг бүтээх уран бүтээлчдийг энэ сарын 27-29-нд УДБЭТ-ын байранд бүртгэнэ.