Сүүлд нэмэгдсэн

Хөгшрөлт бол сэтгэлийн “өвчин” Энэ орчлонд хүн болж төрнө гэдэг азтай завшаантай хэрэг ч хүмүүний амьдралын үргэлжлэх хугацаа дэндүү богинохон юм шиг санагдах үе цөөнгүй байдаг. Харин ганцхан удаа олдох энэ амьдралыг урт удаан, аз жаргалтай болгох эсэх нь хүнээс өөрөөс нь шалтгаалдаг бололтой. Хэн өөртөө арчаатай, хөдөлгөөнтэй, зөв амьдарч чадаж байна тэр хүн эрүүл чийрэг байж урт насалдаг. Хөгширч, доройтохгүй хэн нэгний асаргаа сувилгаанд орохгүйн тулд эртнээс хүн шиг амьдрах хэрэгтэй. Төрөх, хөгшрөх, үхэх гэдэг нь хүний амьдралын шаталбар билээ. Анагаахын шинжлэх ухаанд хөгшрөлтийг биологийн хэвийн үзэгдэл гэж үздэг. Нас бол хөгшрөлтийн хэмжигдэхүүн юм. Хөгшрөлт явагдах үеийг дараахь байдлаар ангилдаг:
-50-60 насыг хөгшрөлтийн эхэн үе

1. Тэд хэт их “боддог”

Ухаалаг хүмүүс ирээдүйн талаар, хоорондын зохицол, хосынхоо талаар, дараа нь гарч болох сөрөг үр дагавар гэх мэт асуудлын тухай хэт их боддог учраас бусдаас өөрийгөө түгжиж, ганц бие байх тохиолдол олон байдаг. Гэхдээ энэ нь буруу зүйл мэдээж биш.

Холливудын од Ким Кардашиан хоёр дахь хүүхдээ төрүүлээд удаагүй байгаа ч гоолиг биеэрээ шүтэн бишрэгчдээ гайхуулж байна. Тэрбээр төрснөөсөө хойш 27 кг жин хассан байна. Энэ сард Ким Кардашиан насанд хүрэгчдэд зориулсан америкийн алдарт “CQ” сэтгүүлийн нүүрийг чимэн нүцгэн зургаа авахуулж , илэн далангүй ярилцлага өгсөн нь бүр ч гайхалтай хэрэг боллоо. Тэрбээр дахиад ч жин хасах төлөвлөгөөтэй байгаагаа дотнын найздаа дуулгасан байна. Түүний жин хасах гол нууц нь өдөрт ердөө 1800 илчлэгээс хэтэрсэн хоол иддэггүй хэмээн сэтгүүлд өгсөн ярилцлагадаа дурджээ .

Английн алдарт зохиолч Жорж Оруэллийн “Амьтны ферм” хэмээх дуулиант зохиолоос сэдэвлэсэн Монголын анхны олон ангит мөүшн комик гарч эхэллээ. Тус бүтээл нь төр аливаа улс төрийн нам, хөдөлгөөн эвсэл, олон улсын байгууллагууд, төрөөс хувийн ашиг сонирхол хайгчдын дэмжлэггүйгээр гагцхүү Монгол залуус, олон нийтийн улс төр, нийгмийн боловсролд зориулан хэсэг уран бүтээлчдийн чин хүсэл эрмэлзлэлээр бүтээгджээ.

Монголын үндэсний ууган сонгодог бүтээл “Учиртай гурван толгой” дуурийг Үндэсний их баяр наадамд зориулан гадаа задгай талбайд тоглох бөгөөд гол дүрүүдийн сонгон шалгаруулалт эхэллээ. Сонгон шалгаруулалтад 23-40 насны, дуурийн мэргэжлийн дуучин, өмнө нь гол дүрд тоглож байсан туршлагатай байх шалгуур тавьж байгаа аж. Гол дүрийг бүтээх уран бүтээлчдийг энэ сарын 27-29-нд УДБЭТ-ын байранд бүртгэнэ.

Өнөөдөр аргын тооллын 2016 оны зургаадугаар сарын 25. Бямба гараг. Билгийн тооллын XVII жарны “Муу нүүрт” хэмээгч Гал бич жилийн Зуны дунд хөх морь сарын Билгийн тооллын 20. Санчир гараг. Чөдөр одтой, хоёр хар мэнгэтэй, шар бар өдөр. Өдрийн наран 4 цаг 55 минутад мандан, 20 цаг 51 минутад жаргана.

Өнөөдөр нутгийн баруун хэсгээр, 26-нд ихэнх нутгаар бороо орох тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 9-11 градус, өдөртөө 26-28 градус дулаан байна.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 14-19 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 15-20 градус, өдөртөө 23-28 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 17-22 градус дулаан байна.

Драмын театрын жүжигчин Б.Одончимэгийг кино сонирхогчид сүүлийн үед андахгүй таних болсон. “Том Толгойтын Романс” нэртэй инээдмийн уран сайхны кинонд гол дүр бүтээгээд үзэгчдээс чамгүй өндөр үнэлгээг авсан. Түүнийг өдгөө үзэгчид “эршүүд Одноо” хэмээх болсон нь “Аз жаргалын шок” кинонд бүтээсэн дүртэй нь холбоотой.