Сүүлд нэмэгдсэн

Өнөөдөр аргын тооллын 2016 оны зургаадугаар сарын 24. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны “Муу нүүрт” хэмээгч Гал бич жилийн Зуны дунд хөх морь сарын Билгийн тооллын 19. Сугар гараг. Тооно одтой, гурван хөх мэнгэтэй, улаагчин үхэр өдөр.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 16-21 градус, Алтайн өвөр говь, Их нууруудын хотгороор шөнөдөө 10-15 градус, өдөртөө 23-28 градус, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 19-24 градус дулаан байна.

Евро 2016 дэлхийн номер нэг сэдвийн нэг байгаа. Хүн болгон л дэмждэг орныхоо шигшээгийн өмнөөс өрсөлдөгчийг нь боож алахад бэлэн яваа гэж болно. Энэ дуулианаар далимдуулаад порно киноны салбарт хүнд хэцүү ажил хийдэг хүүхнүүд олны анхаарлыг татах арга хэмжээ авчээ.Тэд улс орноороо хуваагдан хөлбөмбөг тоглосон байна. Ирланд ба Германы порно одууд хөлбөмбөг тоглоход германчууд хожсон аж.