Сүүлд нэмэгдсэн

Монгол Улсаас Австрали Улсад суугаа ЭСЯ-ны дэмжлэгтэйгээр Австралийн иргэн Петер Сайкэсийн гаргасан “МОНГОЛ УЛС“ гэрэл зургийн цомгийн нээлт ГХЯ-нд боллоо. Энэхүү цомогт багтсан гэрэл зургууд ямар нэгэн хачир чимэг, гоёлгүйгээр Монгол орны эгэл жирийн амьдралын өдрүүдийг харуулснаараа онцлог болохыг Петер Сайкэс арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ тэмдэглэв.

Австри Улсын соёлын өв, “Венийн вальс” хэмээн дэлхий нийтэд алдаршсан цэнгүүнийг Монгол Улсад 1999 оноос эхлэн зохион байгуулж ирсэн билээ. Энэхүү цэнгүүн нь хязгаарлагдмал хүрээнд болж байсан бөгөөд 2014 оноос эхлэн нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Соёл урлагийн газар, нийслэлийн Улаанбаатар чуулга хамтран “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд Чингисийн талбайд үнэ төлбөргүй зохион байгуулдаг болсон юм. Эрхэмсэг тансаг бүхний илэрхийлэл болсон алдарт Венийн вальсыг “Улаанбаатар- Венийн вальс” нэртэйгээр гурав дахь жилдээ 06 сарын 10-ны өдөр буюу өнөөдөр 17 цагаас Чингисийн талбайд зохион байгуулах гэж байна.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө зарим газраар түр зуурын бороо орно. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 17-22 градус, Алтайн өвөр говь болон Их нууруудын хотгороор шөнөдөө 10-15 градус, өдөртөө 24-29 градус, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна.

Өнөөдөр аргын тооллын 2016 оны зургаадугаар сарын 10. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны “Муу нүүрт” хэмээгч Гал бич жилийн Зуны дунд хөх морь сарын Билгийн тооллын 5. Сугар гараг. Их морь одтой, найман цагаан мэнгэтэй харагчин гахай өдөр. Өдрийн барилдлага: Түлэх. Шүтэн барилдлага: Сансар. Өдрийн наран 5 цаг 04 минутад мандан, 20 цаг 45 минутад жаргана.

Тэр бүсгүйтэй би хэзээ, хэрхэн, яаж танилцсанаа огт санадаггүй юм. Бид их л эртнээс биесээ мэддэг болсон юм шиг санагддаг. Тийм ч болоод тэр үү, бид их хурдан дотноссон юм даг. Бид хамтдаа амьдарч, өглөө бүр мөрөн дээр минь зөөлөн үнсэн сэрээж, үдэш бүр цээжинд минь наалдан унтдаг болсноор бүхэл бүтэн өвлийг үдлээ. Харин хавар ирэхэд, би нутаг буцах болсон юм. Түүнтэй хамт амьдрахаасаа өмнө энэ шийдвэрийг гаргасан байлаа. Би шийдвэрээ өөрчлөөгүй.