Сүүлд нэмэгдсэн
“Рио-2016” зуны олимпийн 31 дүгээр наадмын боксын тэмцээний эрэгтэйчүүдийн 60 кг-д Ази тивийн аварга, Азийн наадмын аварга Д.Отгондалай хүрэл медалийн төлөө Алжирын боксчин Реда Бенбабизыг 3:0-ээр илүүрхэн ялж хүрэл медалийн болзол хангалаа.
Өнөөдөр аргын тооллын 2016 оны наймдугаар сарын 13. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны “Муу нүүрт” хэмээгч Гал бич жилийн Намрын тэргүүн улаан бич сарын шинийн 10. Санчир гараг. Эрхтэний тэнгэрт одтой, долоон улаан мэнгэтэй, улаагчин туулай өдөр.
Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ:
Ойрын хоногуудад нутгийн хойд хэсгээр бороо орж, сэрүүхэн байна.
Олны танил харийн бэрүүд
PLUS MOTION PICTURE-ын 2 дахь дэлгэцийн бүтээл “НЭГ ӨДРИЙН ДАЙСАН” уран сайхны кино энэ сарын 26 нд бүх кино театруудаар нээлтээ хийх гэж байна. Тус киноны гол дүрд сүүлийн үед кино найруулагчийн ажлыг илүүд үзэх болж гадаад оронд очиж олон кино хийж үзэгчиддээ амжилттай хүргэж байсан жүжигчин Ш.Доржсүрэн буюу Дооёо тоглосон аж. Мөн түүнтэй хамт залуу жүжигчин Г.Билэгжаргал ( Бэкэ) өвөрмөц хоолой, донжоороо үзэгчдийн аль хэдийний танил болсон дуучин С.Хишигжаргал нар тоглосон байна. Уг кино энэ сарын 26-нд нээлтээ хийх бөгөөд албан ёсны трейлэр нь цацагдаад эхэлжээ.
Мэргэжлийн жүжигчин биш ч Америкчуудын бүтээсэн “Хадаг” киногоороо “Азийн шилдэг жүжигчин” шагнал авч, Монгол улсынхаа нэрийг олон улсад гаргаж байсан жүжигчин бүсгүй Б.Цэцэг өдгөө олны танил болоод байгаа билээ. Тэрбээр цахим ертөнцөд ажиллуулдаг “Ээж болох бэлтгэл” хуудсаар бүсгүйчүүдийг байлдан дагуулсан нэгэн.
Царай муутай хүмүүсийн төлөөлөл болсон Мааз хамтлагийн “Би дуралмаар байна” анхны дэлгэцийн уран бүтээл өнөөдөр Тэнгис кино театрт 16 цагаас харин Өргөө 1 кино театрт 19 цагаас тус тус албан ёсоор нээлтээ хийхнээ. Хамтлагийн залуусын хэлж байгаагаар өнөөдрөөс царай муутай хүмүүс тренд болно гэлээ. Иймээс үзэгч, уншигчдад хүлээлт үүсгээд байгаа энэхүү кино өнөөдрөөс бүх кино театруудаар гарч эхлэнэ.
Ангилал
- Bravo
- Reels
- Амьтны ертөнц
- Археологи
- Аялал жуулчлал
- Балет
- Боловсрол
- Бүжгийн урлаг
- Видео
- Гадаад мэдээ
- Гоо сайхан
- Гэрэл зураг
- Дуу хөгжим
- Дуурь
- Дүрслэх урлаг
- Зурхай
- Кино
- Клип
- Музей
- Нийгэм
- Оддын амьдрал
- Өв соёл
- Сонгодог урлаг
- Сонин хачин
- Спорт
- ТВ Нэвтрүүлэг
- Театр
- Техник технологи
- Түүх
- Утга зохиол
- Үзвэр
- Үзэсгэлэн
- Хувцас загвар
- Цирк
- Шинжлэх ухаан
- Эдийн засаг
- Эрүүл мэнд
- Язгуур урлаг
- Ярилцлага
- Яруу найраг
