Сүүлд нэмэгдсэн

Монгол кино компани анх 1935 онд байгуулагдаж анхны кино бүтээл болох “Монгол хүү” киног дэлгэцэнд гаргаснаас хойш Монгол кино урлагийн үүсэл өдгөө 81 дэхь жилтэйгээ золгоод байна. Энэ хугацаанд Монгол кино урлаг сайнтай муутай хэлэгдэж олон ч он жилүүдийг ардаа үдсэн билээ.Нэгэн үе Монгол кино урлаг уналтанд орж үзэгчдээс багагүй шүүмжлэлийг хүртдэг байсан бол сүүлийн хэдэн жилд Монгол кино урлаг сэргэж шил шилээ дарсан олон ч чанартай бүтээлүүд гарсаар байна.

“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд “Улаанбаатар Марафон 2016” олон улсын гүйлт өнөөдөр Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайд болно. Энэ өдрийг “Автомашингүй өдөр” болгож, автомашины хөдөлгөөнийг хязгаарласан зам талбайд спортын талбай байгуулж олон нийтийг хамарсан уралдаан тэмцээн, урлаг соёлын арга хэмжээ, худалдаа үйлчилгээ зохиогдох бөгөөд томоохон зах худалдааны төвүүд амарна.

Өнөөдөр аргын тооллын 2016 оны зургаадугаар сарын 04. Бямба гараг. Билгийн тооллын XVII жарны “Муу нүүрт” хэмээгч Гал бич жилийн Зуны тэргүүн харагчин могой сарын Билгийн тооллын 29. Санчир гараг. Чөлөөт эх одтой, таван шар мэнгэтэй улаагчин могой өдөр. Өдрийн барилдлага: Шид. Шүтэн барилдлага: Хуран үйлдэхүй . Өдрийн наран 5 цаг 07 минутад мандан, 20 цаг 41 минутад жаргана.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө нутгийн баруун хэсгээр бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр зөөлөн шороон шуурга шуурна. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 17-22 градус, Алтай өвөр говиор шөнөдөө 9-14 градус, өдөртөө 26-31 градус, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус, бусад нутгаар 20-25 градус дулаан байна.

Жилийн турш хүлээсний эцэст халиар гараад ирлээ. 5-р сарын сүүлээс 6-р сарын дунд эсвэл сүүл хүртэл харагдаад л алга болчихдог энэ халиарыг бид нар санан санан хуушуур хийж идээд давсалж дараад цааш нь хийдэг билээ. Зарим гэрийн эзэгтэй нар жилийнхээ хэрэгцээний халиарыг хэрчиж хөлдөөгөөд ч авчихдаг байх. Миний бие өнгөрсөн жил халиарыг ийм ихээр олон боодлыг дарахаас өөр аргагүй нэг жор туршиж үзлээ. Урьд нь халиараар ганц, хоёр хуушуур хийх болон шилэнд давсалж дараад хэд сэрээдэхээс хэтэрдэггүй байсан бол энэ аргаар дарсанаас хойш дараа жилийн халиарыг тэсэн ядан хүлээдэг болсон. Ингээд та бүхэнтэй халиар дарах аргаасаа хуваалцаж байна.

Арван жилийн сургуулийн сурагч Ц.Ухаанзаяа тоглолт хийж Улаанбаатар хотын асрах төвүүд, Хан Хэнтий, Төв, Говь-Алтай аймгуудын нэгдсэн эмнэлгийн Төрөх, Дотрын тасгуудын пүршин орыг модон ороор шинэчилж нийт 17 сая төгрөгийн бодит хандивыг үзүүлсэн “Энэ цагийн эгэл баатар” билээ.

Монголын Үндэсний Кино Урлагийн Академиас зургаа дахь жилдээ “Академийн дээд шагнал” гардуулах ёслол хүндэтгэлийн ажиллагааг энэ сарын 04-ний өдөр буюу маргааш “Их тэнгэр цогцолбор”-т болно.