Сүүлд нэмэгдсэн

Монгол кино компани анх 1935 онд байгуулагдаж анхны кино бүтээл болох “Монгол хүү” киног дэлгэцэнд гаргаснаас хойш Монгол кино урлагийн үүсэл өдгөө 81 дэхь жилтэйгээ золгоод байна. Энэ хугацаанд Монгол кино урлаг сайнтай муутай хэлэгдэж олон ч он жилүүдийг ардаа үдсэн билээ.Нэгэн үе Монгол кино урлаг уналтанд орж үзэгчдээс багагүй шүүмжлэлийг хүртдэг байсан бол сүүлийн хэдэн жилд Монгол кино урлаг сэргэж шил шилээ дарсан олон ч чанартай бүтээлүүд гарсаар байна.

Хүүхдийн ертөнц” улсын хэмжээний хүүхдийн уран зургийн уралдааныг анх 1962 оноос зохион байгуулж эхэлснээс хойш 1990 оныг хүртэл Ардын Боловсролын Яам, МХЗЭ-ийн Төв Хороо, Хүүхдийн төлөө фонд, МПБ-ын төв зөвлөл, МУЭ хороо зэрэг байгууллагууд жил бүр хамтран зохион байгуулдаг уламжлалтай байлаа. “Хүүхдийн ертөнц” уламжлалт уралдааныг 24 жилийн дараа буюу 2014 онд бид дахин сэргээж хоёр жил тутамд зохион байгуулдаг уламжлалыг тогтоосон билээ.

Өнөөдөр аргын тооллын 2016 оны зургаадугаар сарын 03. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны “Муу нүүрт” хэмээгч Гал бич жилийн Зуны тэргүүн харагчин могой сарын Билгийн тооллын 28. Сугар гараг. Гоё хүүхэн одтой, зургаан цагаан мэнгэтэй улаан луу өдөр. Өдрийн барилдлага: Түлэх. Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй. Өдрийн наран 5 цаг 08 минутад мандан, 20 цаг 40 минутад жаргана.

2016 оны зургаадугаар сарын 02-ны 09 цагаас 21 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун зүгийн нутгийн зүүн, төвийн нутгийн баруун, зүүн зүгийн нутгийн өмнөд хэсэг болон говийн ихэнх нутгаар бороо орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи нутгийн зүүн хагаст зүүн өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар сэрүүсч 15-20 хэм, Их нууруудын хотгор болон Дорнод Монголын тал нутгаар 26-31 хэм, бусад нутгаар 22-27 хэм дулаан байна.

Сүүлийн хоёр долоо хоногийн туршид Эмбер Хёрд, Жонни Депп нарыг салж буй гэх мэдээлэл хэвлэлүүдээр цацагдаж байгаа. Өдгөө жүжигчин эр өөрийн The Hollywood Vampires хамтлагийн хамтаар аялан тоглолттой яваа билээ.

“Эх дэлхийн мисс-2015” буюу “Miss Earth” тэмцээнд эх орноо төлөөлөн амжилттай оролцсон мисс А.Баярцэцэг жүжигчин Б.Амарсайханы араас холливүүдэд үнэлэгдэж “Марко Поло” цуврал болон хэд хэдэн кинонд тоглосон билээ.