Сүүлд нэмэгдсэн
“Guys” хамтлаг анх гарч ирсэн цагаасаа залуусыг байлдан дагуулсаар өдийг хүрсэн. Хамтлагийн гишүүдийн хувьд сүүлийн жилүүдэд дөрвөн гишүүнтэй уран бүтээлээ туурвиж байсан ч өнөөдөр хэвлэлийн бага хурал хийж тус хамтлаг шинэ клип гаргасан тухай мэдээлэл өгснөөс гадна тэд мөн албан ёсоор гурван гишүүнтэй болсон талаар мэдээлэл хийлээ.
100 Асуулт & 100 Хариулт – УИХ-ын гишүүн асан Цэндийн Мөнх-Оргил
Эх үрсдээ зориулсан шинэ уран бүтээл төрлөө
Энэ жилийн УИХ-ын сонгуулийн нэр дэвшигчид тун содон сонирхолтой хүмүүсээр олон байгаа билээ. Ялангуяа урлаг, спортын салбарын хүмүүс ихээр орж иржээ. Жишээ нь дуучин Нара бие дааж, зохиолын дуучин Г.Эрдэнэтунгалаг АН-аас, жүжигчин Ц.Төмөрбаатар МАХН-аас, олимпийн аварга Н.Түвшинбаяр АН-аас, аварга А.Сүхбат АН-аас гээд бага үгүй олон хүний нэр энэ удаагийн сонгуульд хүч үзэхээр бичигджээ. Тэгвэл аль эртнээс л улс төрийн замналаа эхэлсэн дуучин С.Жавхлан энэ удаад Баянзүрх дүүрэгт бие даан нэр дэвших эрхээ авсан байна.
“Монголын Үндэсний кино урлагийн академи”-аас сүүлийн зургаан жил тасралтгүй зохион байгуулж буй Монголын Оскар гэгддэг “Mongolian Academy Awards 2016” кино наадам эхлэхэд бэлэн болжээ. Кино урлагийн салбар дахь ололт амжилтыг 17 номинацаар шалгаруулж, Академийн шагнал гардуулдаг энэхүү наадамд 18 уран сайхны кино, гурван баримтат кино, таван богино хэмжээний бүтээл нийт 26 кино өрсөлдөхөөр бүртгүүлсэн байна.
“Монгол наадам цогцолбор” Орон нутгийн өмчит төсөвт үйлдвэрийн газраас санаачлан Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газартай хамтран Монголын үндэсний хэв маяг, үндэсний ёс заншил, үндэсний наадмаа сурталчлах зорилгоор Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу 06 сарын 01-нд “Монгол хүү” арга хэмжээг Хүй мандлын дэнж дээр зохион байгуулах гэж байна. Тус үйл ажиллагаа нь энэ жил анх удаа болох бөгөөд цаашид жил бүр уламжлал болгон зохион байгуулах юм. Хүүхэд багачууд баярын өдрөө 11 цагаас 19 цаг хүртэл эрүүл агаарт, зориулалтын талбайд тэмдэглэн уралдаан тэмцээнд оролцож, “Авьяас” хүүхдийн ордны 250 хүүхдийн урлагийн тоглолтыг үзэж нэг өдрийг хөгжилтэй өнгөрөөх боломжтой.
“Дэл уулын хадны зураг” үзэсгэлэн өнөөдөр Монголын Үндэсний Музейн Түр үзэсгэлэнгийн танхимд 5 сарын 27-ны 11:00 цагаас нээлтээ хийнэ.
Монголчууд бид хүн төрөлхтний өвийг тээгч ард түмэн билээ. Монгол Улс 2012 онд “Алтайн хадны зургийн цогцолбор”-ыг ЮНЕСКО-д буюу дэлхийн соёлын өвд бүртгүүлсэн.. Энэ хугацаанд хийгдсэн судалгаа шинжилгээнд тулгуурлаад “Хаданд мөнхөлсөн урлаг: түүх, ойллого, ярилцаан” олон улсын бага хурлыг зохион байгуулж байгаатай холбогдуулан “Дэл уулын хадны зураг” үзэсгэлэнг Монголын Үндэсний Музейд нээж олон түмэнд дэлгэн харуулж байна. Үзэсгэлэн 31-нийг дуустал үргэлжлэх юм байна.
Өнөөдөр аргын тооллын 2016 оны тавдугаар сарын 29. Ням гараг. Билгийн тооллын XVII жарны “Муу нүүрт” хэмээгч Гал бич жилийн Зуны тэргүүн харагчин могой сарын Билгийн тооллын 23. Адъяа гараг. Чөдөр одтой, хоёр хар мэнгэтэй цагаагчин гахай өдөр. Өдрийн барилдлага: Шид. Шүтэн барилдлага: Өтлөх үхэхүй. Өдрийн наран 5 цаг 11 минутад мандан, 20 цаг 36 минутад жаргана.
2016 оны тавдугаар сарын 30-ны 09 цагаас 21 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Төв болон говийн нутгийн зарим газраар бага зэргийн бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 16-21 хэм, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгаар 25-30 хэм, бусад нутгаар 21-26 хэм дулаан байна.
Ангилал
- Reels
- Амьтны ертөнц
- Археологи
- Аялал жуулчлал
- Балет
- Боловсрол
- Бүжгийн урлаг
- Видео
- Гадаад мэдээ
- Гоо сайхан
- Гэрэл зураг
- Дотоод мэдээ
- Дуу хөгжим
- Дуурь
- Дүрслэх урлаг
- Зурхай
- Кино
- Клип
- Музей
- Нийгэм
- Оддын амьдрал
- Өв соёл
- Сонгодог урлаг
- Сонин хачин
- Спорт
- ТВ Нэвтрүүлэг
- Театр
- Техник технологи
- Түүх
- Утга зохиол
- Үзвэр
- Үзэсгэлэн
- Хувцас загвар
- Цирк
- Шинжлэх ухаан
- Эдийн засаг
- Эрүүл мэнд
- Язгуур урлаг
- Ярилцлага
- Яруу найраг
