Сүүлд нэмэгдсэн

“Монголын Үндэсний Кино Урлагийн Академи”-аас жил бүр зохион байгуулдаг “Academy Awards Mongolia 2016” наадмын шалгаруулалтын үзлэг өнөөдрөөс эхэлжээ. Тус академи нь одоогоос найман жилийн өмнө Монгол улсад кино урлагийг хөгжүүлэх, Монгол киног дэлхийн түвшинд хүргэж, Кино урлагийн салбарт ажиллаж буй залуу уран бүтээлчдийг дэмжих, дэлгэцийн бүтээлээр дамжуулан үндэсний соёл, түүхийг олон нийтэд таниулах, соён гэгээрүүлэх зорилготойгоор байгуулагдсан юм.

10. Германы Ганноверт польшийн цагаач хос гэр бүлээ батлуулах гэж байтал 50 настай нөхөрт нь өөрөөс нь 16 дүү сүйт бүсгүйн үс таалагдсангүй. Ингээд тэрээр гал тогооны хутга аваад эмэгтэйн үсийг тайрахаар оролдтол эмэгтэй уурлан цагдаад хандах нь тэр. Улмаар батлуулж амжаагүй гэр бүл салах нь тэр.

Монгол Ардын нам бага хурлаа хийж, өчигдөр нэр дэвшигчидээ олонд зарласан. Тэгвэл сүүлийн хэд хоногт олны хэл аманд багагүй өртөөд буй П.Анужин Баянзүрх дүүрэгт нэр дэвшихээр болжээ. Үүүнийг нь урьдчилан мэдэж байсан Б.Баатар түүнд өөрийн цахим хуудсаар дамжуулан амжилт хүссэн байна.

Хүн зөв сайхан зүйлс бодож буруу муухайг өөрөөсөө холдуулах дасгал хийж байвал хүний бие ч цэвэршиж эрүүл саруул урт удаан наслах нөхцөл бүрддэг.

Дасгал 1: Өглөө сэрэнгүүтээ орноосоо босож явалгүй нуруу эгц суугаад 7 удаа гүн амьсгаа авч гаргана. Амьсгаа авахдаа сайн сайхан зүйлийг бодож хамрын баруун нүхээр орж буйгаар, муу муухай бодол сэтгэл, өвчин зовлон хамрын зүүн нүхээр гадагшилж байна хэмээн төсөөлж гаргана.

Хуримын гэрэл зурагчин С.Сайнжаргалын “Нандин” гэрэл зургийн уран бүтээлийн үзэсгэлэн урин хаврыг угтан хосууддаа зориулан дэлгэгдэж байна. Тус үзэсгэлэн 2016 оны 05-р сарын 26-аас 31-ний өдрүүдэд “Blue Moon” Art Gallery-д тавигдах гэж байгааг дуулгахад таатай байна. Та бүхэн хүрэлцэн ирж таалан сонирхоно уу

Монголын хүүхдийн зохиолчдын холбооноос хүүхдийн уран бүтээлийн шилдэг ном, бүтээл шалгаруулах “Болор сарнай” наадмыг ирэх 6 дугаар сард зохион байгуулахаар болжээ. Яруу найргийн “Болор цом”, үргэлжилсэн үгийн “Алтан өд” гэх зэрэг томчуудад зориулсан наадам байхаас хүүхдэд зориулсан уран бүтээлийн наадам огт байгаагүй юм.