Сүүлд нэмэгдсэн

Ямар ч орны эмэгтэйчүүд гоо сайхан харагдахыг хүсдэг. Мэдээж дасгал хөдөлгөөн хийх нь сайхан биетэй харагдахад тусалдаг. Мөн хувцасаа тохируулаад өмсчихвөл биеийнхээ өөтэй хэсгийг дарж болно. Хувцас бурхан бие чөтгөр гэдэг шүү дээ.

Таны биеийн галбирыг төгс төгөлдөр харагдуулж, бусдын харцыг булаахад тань туслах доорх 6 зөвлөмжийг танилцуулья

Архангай аймагт энэ сарын 4-5-ны өдрүүдэд “Хятадын соёлын наадам” болно. Энэ наадмын хүрээнд Хятадын номын үзэсгэлийн нээлт, Хятадын жүжигчдийн хүндэтгэлийн тоглолт, Монгол, Хятадын жүжигчдийн хамтарсан тоглолт зэрэг арга хэмжээнүүд болох аж.

“Цагирагласан луу” хэмээх нэртэй дэлхийн хамгийн урт шилэн гүүр Хятадын Хунань мужийн Зан Жиа Жей үндэсний цэцэрлэгт хүрээлэнд нээгджээ. Энэхүү гүүр нь 300 метрийн гүнтэй уулын хөндийн дээгүүр, газраас 450 метрийн өндөрт тавигдсан байна.

Америкийн реалити шоуны од Ким Кардашианы ээж Крис Женнер авто осолд орсон талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.

Крис Калабасас дахь гэрийнхээ ойролцоо 101 хурдны зам дээр осолд орсон гэнэ. Кардашианы хэвлэлийн төлөөлөгч “Крис эмчилгээ хийлгэж байна. Өөр мэдээлэл өгөх боломжгүй” хэмээн “TMZ” сайтад ярьжээ.

Хүр эрвээхэй нь 150 км хүртэл газар нүүдэллэдэг. Харшил өгөх, тоосонцор нь ихээр нүд рүү орвол сохрох аюул ч учруулж болдог аж.

Эрвээхийн нүүдэллэх хугацаа 7-10 хоног хүртэл үргэлжилдэг.Гэрэлд дуртай, идэвхитэй цаг нь 22:00-02:00 цаг хүртэл байдаг бөгөөд идэвхитэй цагуудад нь тагт, салхивчаа хаах хэрэгтэй. Хамгийн том өрөөсгөл хүр эрвээхэйн далавчны урт 4-5 см, биеийн урт нь 2-3.5 см байдаг ба эрвээхэйнд нүцгэн гараар хүрч болохгүй. Учир нь түүний биед байх нүдэнд үл үзэгдэх тоосонцорууд арьсанд хүрвэл харшил өгөх, тууралт гарах, амьсгалын замын өвчлөлт үүсдэг. Тиймээс мөлхөө болон бага насны хүүхэдтэй хүмүүс сэрэмжтэй байхыг анхааруулж байна.