Сүүлд нэмэгдсэн

Зарим хүмүүс номыг нойр хүргэх хэрэгсэл, залхуурлын эх үүсвэр гэж боддог. Харин зарим нь ямар ч хамаагүй номыг уншиж байвал сайн гэж боддог. Зарим хэсэг нь ном их уншвал цагаан солио тусна ч гэж ярьдаг. Харин энэ бүхний аль зөв аль нь буруу болохыг тунгаан тогтооход хэцүү биз.

Өмнөд Солонгосын Сөүл хотноо өнгөрсөн сарын 26-наас энэ сарын 13-ны хооронд зохион байгуулагсан “Miss Supertalent Of The World” буюу “Дэлхийн авъяаслаг мисс”-ийн тэмцээнд эх орноо төлөөлөн “Шилмэл загвар” агентлагийн модель, мисс А.Сайхантамир оролцсон юм. Тэрээр Монгол уртын дуу, үндэсний ёочин хөгжмийн үзүүлбэрүүдээрээ шүүгчдээс хамгийн өндөр оноог авч финалын шатанд тунан үлдэж авъяаслаг гурван миссийн нэгээр тодорсон тухай бид өмнө нь мэдээлсэн.

Улаанбурхан өвчний сэжигтэй тохиолдлын тоо өнгөрсөн долоо хоногийнхтой харьцуулахад 16 хувиар буурсан үзүүлэлттэй байгаа ч Улаанбаатар хот, Өвөрхангай аймагт өвчлөлийн тархалт өндөр хэвээр байна. Өнгөрсөн долоо хоногт Халдварт өвчин судлалын үндэсний төвд 1700 гаруй өвчтөн хандсаны 1195 нь улаанбурхан өвчний эмнэлзүйн шинж тэмдэгтэйгээс 221 нь хэвтэн эмчлүүлсэн, 0-1 насны 14 хүүхэд сэхээн амьдруулах эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байна.

Морин хуур, хөөмий, цуур, хэнгэрэг, товшуур, бий бийлгээ, дуу, “ориг” задгай хоолой, “Өвгөдийн захиас”, “Ширээ нуур”, “Монгол Санта”, сүүлийн үед Халимагийн алдарт дуучин Цагаанзамын монгол туургатанд түгээсэн “Ээжийн тухай дуу” нэмэгдсэн. Энэ бол язгуур урлагийн “Алтай” хамтлаг.

Энэ асуултанд хариулах нь тийм ч амар бишээ. Зарим нь эротик зүүд зүүдэлчихээд орох байх газраа олж ядан байхад нөгөө нэг оргилуун галзуу шөнийн дараа ямар ч гэмгүй гэнэн балчир хүүхэд шиг сэрж байдаг. “Үнэнч байхын” тухай тогтворгүй ойлголтыг орчин үеийн хувь хүмүүс болон урлагийн түүх, соелын амьдрал дээр нь судалж үзвэл их л сонин палитра харагдана даа.

Таны үс хуурайшаад, соронзлогдоод байна уу. Та соронзлогдоод байгаа үсээ гадаад орчны нөлөөнөөс шалтгаалж байна гэж бодож байна уу. Үсээ будуулах, хими хийлгэх, хүйтэн цаг агаар болон салхи, өвлийн цагт үсээ халуун агаараар үлээлгэх буюу үсээ сэнсдэх, индүүдэх, бие организм ус чийгээ алдах, амин дэмийн дутагдал зэрэг шалтгаануудаас үс соронзлогдох шалтгаан болдог байна.

Энэ нь 1 литр усны температурыг 1 градусаар нэмэгдүүлэхэд шаардагдах энергийн хэмжээ юм. Насанд хүрсэн эрэгтэй хүн өдөрт 2000 калори илчлэг бүхий хоол хэрэглэх шаардлагатай байдаг. Харин эмэгтэй хүний хувьд 2000, хүүхэд 1750-1950 калорийг хоол хүнснээс авах шаардлагатай. Таргалалт ихтэй орнуудын тоонд зүй ёсоор ордог америкчуудын нэг хүний калорийн дундаж хэрэглээ 2003 оны байдлаар гэхэд 3754, харин Этиоп улс 1858 байжээ. Энэ оны судалгаагаар АНУ таргалалтынхаа тоогоор дэлхийд 9-р байранд орсон бол 1-р байранд Бүгд Найрамдах Науру улс, манай Монгол улс 34-р байранд жагссан байх юм. Монголчуудын хамгийн их сонирхдог спортын нэг болох сумо бөх тэд хамгийн их илчлэгтэй хоол хүнс хэрэглэгчдийн тоонд ордог бөгөөд өдөрт 20.000 калори хэрэглэдэг аж. Багадаа эрүүл эрэгтэй хүн 1500 калори, эмэгтэй хүн 1200 калори өдөрт хэрэглэх ёстой гэж эхдэмтэд үздэг. Энэ нь хүний нас, жин, өндөр, хүйс, хир идэвхтэй хөдөлгөөнтэй биеийн хүчний ачаалалтай ажил хийдэг зэргээс шалтгаална.

Аз жаргалыг хүн бүр өөр өөрийнхөөрөө тодорхойлдог. Хүмүүс бид аз жаргалыг өчүүхэн жижиг зүйлсээс ч мэдэрч болдгийг мартаж, өөрт байгаа зүйлийн үнэ цэнийг мэдрэхгүй байх нь олон.