Сүүлд нэмэгдсэн

“Гэгээн Муза” наадамд сүүлийн гурван жилийн хугацаанд Гранпри болон драмын, моно, хүүхдийн жүжгийн төрөлд шагнал хүртсэн найруулагч, шилдэг гол дүрийн эрэгтэй болон эмэгтэй уран бүтээлчдийг танилцуулж байна.

“Blue Moon” арт галерей ХХК нь 2012 онд байгуулагдан 4 дэх жилдээ үйл ажиллагаагаа амжилттай явуулж байгаа бөгөөд арав хоног тутамд мэргэжлийн уран бүтээлчдийн бүтээлүүдийг урлаг сонирхогчид болон нийт олонд толилуулдаг билээ.

Театрын урлагийн шилдгүүдийг шалгаруулдаг “Гэгээн Муза” наадам ирэх тавдугаар сарын 1-7-ны хооронд болно. Өчигдөр УДЭТ-т “Гэгээн муза” наадамд нэр дэвшсэн уран бүтээлчдэд гэрчилгээ гардуулах ёслол боллоо. Энэ жил “Гэгээн муза” наадам 34 бүтээл хүлээн авсан. Эхний шатны шалгаруулалтын дараа 17 бүтээл үлдээд байна. Эдгээрээс наадмын шилдгүүд шалгарна.

Арвангурав дахь удаагаа зохион байгуулагдаж буй эл наадам “Драмын жүжгийн төрөл”, “Хөгжимт жүжгийн төрөл”, “Хүүхдийн жүжгийн төрөл”, “Нэг хүний жүжгийн төрөл”, “Хүүхэд оролцооны бүтээл” гэсэн таван төрлөөр шилдгээ шалгаруулах юм. Наадамд 90 гаруй уран бүтээлчийн 17 бүтээл нэр дэвшиж байна. Бүтээлүүдийг дөрөвдүгээр сарын 30-наас энэ сарын 6-ны хооронд УДЭТ, “Black box” театр, Улсын хүүхэлдэй театрын тайзнаа тоглолоо. Тухайлбал, дөрөвдүгээр сарын 30-нд ҮДБЭЧ-ын уран бүтээлчид “Оройн дээд” дуулалт жүжиг, тавдугаар сарын 1-нд Дарханы “Залуучууд” театрын “Хайрыг хайрла” жүжиг, Дундговь аймгийн Хөгжимт жүжгийн театрын “Мөнхийн галт цэцэг” жүжгийг тус тус тогложээ.

“Гэгээн муза 2016” олон улсын театрын наадам ирэх сарын 1-нээс 7-ны өдрүүдэд үргэлжлэнэ. Энэ талаар “Гэгээн муза” академи, Улсын Драмын Эрдмийн Театрын уран бүтээлчид мэдээлэл хийлээ. Энэ жилийн наадмын онцлог нь шилдэг бүтээлд олгох “Гран при” шагналыг БСШУ-ны сайдын нэрэмжит болгож байгаа юм байна. Түүнчлэн наадмын зохион байгуулагчид хүмүүнлэгийн үйл ажиллагаанд хувь нэмэр оруулах зорилгоор хүүхдийн жүжгийн төрөлд нэр дэвшсэн уран бүтээлээс харааны бэрхшээлтэй хүүхдэд зориулсан хүүхдийн жүжгийн аудио СD-г хэвлэн гаргахаар болжээ.

Өнөөдөр аргын тооллын 2016 оны тавдугаар сарын 07. Бямба гараг. Билгийн тооллын XVII жарны “Муу нүүрт” хэмээгч Гал бич жилийн Зуны тэргүүн харагчин могой сарын Билгийн тооллын 1. Санчир гараг. Нэгэн эхийн зургаан хөвгүүн одтой, зургаан цагаан мэнгэтэй шарагчин үхэр өдөр. Өдрийн барилдлага: Хотол чуулган. Шүтэн барилдлага: Хуран үйлдэхүй. Өдрийн наран 5 цаг 31 минутад мандан, 20 цаг 13 минутад жаргана.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө Хангайн уулсаар хур тунадас орно. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, нутгийн өмнөд хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангайн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 6-11 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 17-22 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, өдөртөө 11-16 хэм дулаан байна.