Сүүлд нэмэгдсэн

Монгол Улсын Филармони, ӨМӨЗО-ын уран бүтээлчдийн хамтарсан “Хөх тэнгэрийн удамт Салхин аялгуу ” тоглолт болох гэж байна. Улсын Филармони, ӨМӨЗО-ны “Үндэстний Урлаг Жүжгийн Хүрээлэн” Монгол, Хятад хоёр улсын соёлын хамтын ажиллагааг өргөжүүлэх, хоёр улсын ард иргэдэд соёлын үйлчилгээ үзүүлэх зорилготой байгуулсан хамтарсан гэрээний дагуух эхний тоглолт 2016 оны 04-р сарын 16,17-ны өдрүүдэд Хөх хотод Үндэстний урлаг жүжгийн хүрээлэнгийн тайзнаа тоглосон билээ.

Монголын ууган үйлдвэр болох 70 жилийн түүхтэй “Мах Импэкс” ХК гурван жилд нэг зохиодог мах, махан бүтээгдэхүүний техник, технологи, чанар стандартын “IFFA-2016” олон улсын үзэсгэлэнгээс алт, мөнгөн медаль хүртлээ.

Дизайнер Сьюзан Розен “Steinmetz Diamonds” компанитай хамтран дэлхийн хамгийн үнэтэй бикини дотуур хувцас бүтээжээ. Тус бикиниг платин буюу цагаан алт, янз бүрийн хэмжээтэй алмааз эрдэнээр урласан байна. Биеийн нууц хэсгийг 30 каратын, хоёр хөхийг тус бүр 15 каратын цагаан алт, лийр хэлбэртэй 8 каратын алмааз эрдэнээр далдалжээ. Энэ бикини 30 сая ам.долларын үнэтэй аж.

“Арвайн үндэс” компани ивээн тэтгэсэн Арслан цолны хүндэтгэлийн барилдаанд отгон арслан Э.Оюунболд цолоо хүндэлсэнгүй. Арслан цолонд хүндэтгэл үзүүлэх барилдаанд Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын харъяат аймгийн арслан Батхуягийн Бат-Амгалан сайн барилдаж, Уран барилдааны шагнал авсан. Аймгийн арслан Б.Бат-Амгалан С.Мөнхбат аваргыг өвдөг шороодуулсан.

– Нөгөө хэн гуай ойрд харагдахгүй байх чинь, ингэхэд хаана явна вэ?
– Хэн гуай нээрээ баларсан, бөө болсон гэсэн шүү, ажил төрөлдөө ч ховор ирэх болсон…
– Өө за за, тэр ч яахав ахмад настай хүн хөөрхий, харин чи нөгөө тэр хүүхнийг танина даа, тэр чинь бас удган болчихсон байна лээ шүү дээ.
– Хөөх, одоо тэр үү дээ?…