Сүүлд нэмэгдсэн

Дэлхийн цирк манай улсад тоглогдож байгаа билээ. Тасалбар худалдаанд гарсан даруйд эрэлт ихтэй байж үзэгчид тасалбараа урьдчилж захиалахад хүрсэн. Тэгвэл тус тоглолт дөрөвдүгээр сарын 1-ныг хүртэл тоглогдох байсан боловч маш олон үзэгчид үзэж чадаагүйн улмаас дахин тоглооч хэмээн хүсэлт тавьсан учир дөрөвдүгээр сарын 10-ныг хүртэл тоглолтоо дахин сунгасан байна.

“Гэгээн Муза Академи”-аас 13 дахь жилдээ зохион байгуулж байгаа “Гэгээн Муза” олон улсын театрын наадам 2016 оны 05 дугаар сарын 01-07-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдана. Тус наадмын зохион байгуулалтын талаархи мэдээ мэдээлэл, наадамд нэр дэвшсэн уран бүтээлчдийн “Нэр дэвшигчийн гэрчилгээ”-г “Хэвлэлийн хурал”-ыг 2016 оны 04 дугаар сарын 07-ны пүрэв гариг буюу өнөөдөр 12.00 цагт Улсын Драмын Эрдмийн Театрын байранд болно.

976 арт галерейг үүсгэн байгуулсан ойн баярт зориулан “Contemporary art of Mongolia” буюу “Монголын орчин үеийн урлаг” үзэсгэлэнг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг. Энэ үзэсгэлэнгийн дөрөв дэх дугаарт уран бүтээлч Д.Батзориг, Д.Баярцэцэг, Э.Жанцанхорол, Г.Мөнхболор, А.Очирболд, Т.Энхболд, О.Энхтайван нарыг сонгон оролцуулж байна.

Ардчилсан нийгмийн үнэт зүйл бол мэдээж хэрэг эрх чөлөө. Гэвч үүнтэй эсрэгцээд хариуцлагын тогтолцоо буюу үүрэг гэдэг зүйл байдгийг хэрхэвч мартах учиргүй.

Реппер Gee чөлөөт цагаа спорт залаанд өнгөрүүлэх дуртай. Тэр дундаа сагсан бөмбөг, фитнессээр хичээллэдэг юм. Тэрбээр Монголын шигшээ багуудыг дэмждэг бөгөөд өнгөрсөн арванхоёрдугаар сард “Спрайт (D)” лигийг нэг ч хожигдолгүй тэргүүлсэн найзын маань эзэмшдэг “Сити инфо” баг улирлаа тэргүүлжээ хэмээн бичиж байсан. Реппер Gee-гийн нууцлаг найзыг бид олж мэдлээ.

Өнөөдөр аргын тооллын 2016 оны дөрөвдүгээр сарын 7. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны “Муу нүүрт” хэмээгч Гал бич жилийн Хаврын дунд цагаагчин туулай сарын Билгийн тооллын битүүн. Бархасвадь гараг. Дэлгэрүүлэгч одтой, 9 улаан мэнгэтэй шарагчин хонь өдөр. Өдрийн барилдлага:Үл зохилдох. Шүтэн барилдлага: Төрөхүй. Өдрийн наран 6 цаг 22 минутад мандан, 19 цаг 28 минутад жаргана.smiley

2016 оны дөрөвдүгээр сарын 07-ны 09 цагаас 21 цаг хүртэл: Ихэнх нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, говь талын нутгаар секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Завхан голын эх, Увс нуур, Дархадын хотгор, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр,Тэс,Туул,Тэрэлж, Халхголын голын хөндий, Дорнодын тал нутгаар 1-6 хэм, говийн бүсийн баруун хэсгээр 14-19 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүсийн зүүн хэсгээр 9-14 хэм, бусад нутгаар 5-10 хэм дулаан байна.

Дэлхийн цирк манай улсад тоглогдож байгаа билээ. Тасалбар худалдаанд гарсан даруйд эрэлт ихтэй байж үзэгчид тасалбараа урьдчилж захиалахад хүрсэн. Тэгвэл тус тоглолт дөрөвдүгээр сарын 1-ныг хүртэл тоглогдоно гэж байсан бол маш олон үзэгчид үзэж чадаагүйн улмаас дахин тоглооч хэмээн хүсэлт тавьсан учир дөрөвдүгээр сарын 10-ныг хүртэл тоглолтоо дахин сунгасан байна. Иймд дэлхийн циркийн тоглолтоо үзэж амжаагүй иргэд энэ сарын 10 ныг дуустал тасалбааа захиалан үзэх боломжтой болж байна.

Казахстан улсын Алматы хотод 2016 оны 03.26-30ны хооронд явагдсан Олон улсын таеквондогийн ази тивийн аварга шалгаруулах 8 дахь удаагийн тэмцээнд монгол улсын шигшээ багийн 15 тамирчин ерөнхий дасгалжуулагч Д.Мягмарсүрэн олон улсын шүүгч Н.Гэрэлмаа гэсэн бүрэлдэхүүнтэй оролцож гурван алт дөрвөн мөнгө 11 хүрэл медаль хүртэж багийн дүнгээр 17 орноос БНАСАУ, КАЗАКСТАН, ОХУ-н дараагаар буюу 4-р байранд оржээ.