Сүүлд нэмэгдсэн

Өндөр бүтээмжтэй хүний долоон дадалд суурилсан манлайллын соёл “Leader in Me” төслийн үйл явцыг танилцуулах, үр дүнг хэлэлцэж, ач холбогдлыг таниулах зорилготой монголын анхны “Манлайллын симпозиум” дөрөвдүгээр сарын 6-нд буюу маргааш “Сити” дээд сургууль, “Гурван тамир” бүрэн дунд сургууль дээр зохион байгуулагдах гэж байна.

Дэлхийн тавцанд эх орныхоо нэрийг дуурсгаж явсан үе үеийн миссүүд өнгөрөгч амралтын өдрөөд “Face of Beauty International” олон улсын миссийн тэмцээнтэй холбогдуулан зохион байгуулагдсан “Missosology Mongolia” загварын супер шоуны тайзнаа гарсан юм.

Гэгээн Муза Академиас 13 дахь жилдээ зохион байгуулж байгаа “Гэгээн Муза” олон улсын театрын наадам 2016 оны 05 дугаар сарын 01-07-ны өдрүүдэд зохион байгуулагдах гэж байгаатай холбогдуулан тус наадмын талаар сэтгүүлчдэд хүргэх, наадамд нэр дэвшсэн уран бүтээлчдийн “Нэр дэвшигчийн гэрчилгээ”-г гардуулах ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ 2016 оны 04 дугаар сарын 07-ны Пүрэв гаригийн 12.00 цагт Улсын Драмын Эрдмийн Театрын байранд болно.
Харилцах утас: 322132, 88087088, 88705576

Холливудын нэрт жүжигчин, 48 настай Николь Кидман өөрийн нөхөр хөгжимчин Кит Урбаныг дэмжихээр iHeartRadio Music Awards-ын шагнал гардуулах ёслолд хүрэлцэн иржээ. Энэхүү нэр хүндтэй шагнал гардуулах ёслолын улаан хивсэн дээгүүр хосууд гараасаа хөтлөлцөн гарч ирцгээсэн байна.

Мөнхийн залуу гэгддэг топ модель бүсгүй 20 гаруй жил ганц бие ээжийн амьдралаар амьдарсан. Арван жилийн ширээнээс салмагц, анхны нөхөртэйгөө учирч, айл гэрийн эзэгтэй болж байсан тэрбээр гэргийн амьдралаасаа тун ч хурдан залхсан. Тиймдээ өнөөдрийг хүртэл охинтойгоо амьдарч, өөр хэн нэгэн эр хүнд зориулах цаг зав, сэтгэл байхгүй гэдгээ ярилцлага бүрдээ дурьддаг гэхэд хилсдэхгүй. Харин өдгөө 50 хүрч байгаа ч эрчүүдийн харцыг булаасан, гоо үзэсгэлэнтэй залуу хэвээр л байгаа.

Энэ дэглэмийг францын хоолны эмч Пьер Дюкан зохиосон бөгөөд үнэхээр өндөр үр дүн үзүүлдэг дэглэм учраас дэлхий даяар маш их “моодонд” орж байна. Нүүрсуст хүнсийг хязгаарлах зарчимтай энэ дэглэмийг Аткинсийн дэглэмийн ээлжит шинэчилсэн хувилбар гэж хэлж болох юм. Аливаад төгөлдөржихөд хязгаар байх биш, сайжруулсан Аткинсын дэглэм гэдэг бол сайн л хэрэг, тийм биз дээ? Илүү жин маань л арилж байвал боллоо бус уу, дэглэмийн нэр хамаатай юу… Нүүрсуст хүнсний хэрэглээг огцом багасгахад тарган хүн эрс турдаг хуультай, эхний долоо хоногт 5 кг хүртэл ч турах нь элбэг. Харин, мэдээж, цаашид бол турах хурд багасах нь ойлгомжтой. За ингээд энэ, “супермоод” болоод байгаа франц дэглэмийг танилцуулъя.