Сүүлд нэмэгдсэн

Олон улсын миссийн тэмцээний дагуу 7 номинацид шилдгүүдээ тодруулах бөгөөд оролцогч бүсгүйчүүд энэ сарын 23-нд “Мисс гүүдвил” номинацийн хүрээнд “Сүүн дусал” хүмүүнлэгийн аяныг өрнүүлэн үндэсний компаниудаар зочлон хандив цуглуулсан билээ. Ороолцогч охид монголын үндэсний шилдэг үйлдвэр “Говь”, “Наран косметик”, “Intercharm”, “Best Shoes”, “Тагтаа” хэвлэлийн үйлдвэрүүдээр зочлон хүмүүнлэгийн аяндаа хөрөнгө босгосон байна. Тэд нийтдээ 10-аад сая төгрөг цуглуулжээ. Энэхүү хандивын мөнгийг бүхэлд нь “Хүрээ” амаржих газар буюу хуучнаар II амаржих газрын Эх нялхсын эрчимт эмчилгээний тасаг, нялхсын тасгийг тохижуулахад зориулж байгаагаа дуулгасан.

Герман, Монголын соёлын хамтын ажиллагааны хүрээнд Берлин хотод дэлхийн олон үндэстнүүдийн соёл, урлаг, түүхийн ордон сүндэрлэх гэж байна. Энэ ордонд олон улс өөрийн соёл, уламжлал, түүхийг харуулсан бүтээлүүдээ дэлгэн тавих юм. Монгол Улсын хувьд энэ ордонд өөрийн улсын соёл урлаг, соёлын өв, архив, түүх дурсгалын бүтээлийг харуулсан тэнхим байгуулахаар болжээ. Одоогоор тус тэнхимд Монголын онцлогийг харуулсан ямар бүтээл дэлгэхээ хэлэлцэж байгаа аж. Тэнхимийг 2019 онд нээхээр төлөвлөсөн байна.

Уран бүтээлч Б.Болормаагийн “Хотын төрх” үзэсгэлэн нээлтээ хийлээ. Энэхүү үзэсгэлэнгээс жил жилээр өөрчлөгдөн байгаа Улаанбаатар хотын шинээр баригдсан хорооллууд, зам, гэр хороолол, зах гэх мэт төрөл бүрийн орон зай өнцөг буланг өөрийн төсөөллөөр хэрхэн абстракт болон реалист арга барилыг ашиглан зурсныг харах боломжтой юм байна. Тус үзэсгэлэн гуравдугаар сарын 30-ны өдрийг хүртэл 976 art галлерйед дэлгэгдэх юм байна.

Өнөөдөр аргын тооллын 2016 оны Гуравдугаар сарын 30. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны “Галзууруулагч” хэмээгч Гал бич жилийн Хаврын дунд цагаагчин туулай сарын Билгийн тооллын 22. Буд гараг. Гар одтой, найман цагаан мэнгэтэй цагаагчин гахай өдөр. Өдрийн барилдлага: Түлэх.Шүтэн барилдлага: Сансар. Өдрийн наран 6 цаг 37 минутад мандан, 19 цаг 15 минутад жаргана.

Хөтлөгч Одког танихгүй үзэгч үгүй. Тэрбээр “Аав ээждээ зөнөг болтлоо л сайн дураараа эрхэлсэн болоод тэрүү байн байн санаад байх юм. Ямар сайндаа шинэ байр авахад хүртэл аав ээжтэй ойр байх тэргүүн зэргийн шаардлага болохов. Жаахан байж дээ, аав олон дүүтэй. Бараг л дүү болгондоо өөрийн гараар байшин барьж өгсөн. Заримд нь ах эгч нар болон би ямар нэг байдлаар гар бие оролцоно.

Энэ баасан гаригт олон улсын инээдмийн баяр тохионо. Уг өдрийг угтан хошин урлагийн хамтлагууд болон рок поп урлагийн хамтлаг дуучдын хамтарсан “Night comedy” шоу тоглолт болох юм. Уг тоглолтонд “Мөрөөдлийн театр”, “Эмоци продакшн”, жүжигчин элэглэгч Чапи, Суурь, Нямка болон A-Sound, Lemons, Digital, A-Cool, 3 охин, Шанз 3 хамтлаг болон дуучин Хишигдалай, Зоорий шилдэг DJ нар оролцох юм байна. Тэд таныг суудлаас тань босгохоор зэхэж байгаа гэнэ шүү.

Тун удахгүй инээдмийн баяр тохиох гэж байна. Энэ өдрөөр Монголын хошин урлагийн мастерууд болох “Маск”, “Шинэ үе”, “Х түц”, “Шилдэг өнгө”, “Мөрөөдлийн театр”, “Эмоци” продакшнууд болон МУГЖ Л.Чаминчулуун, МУГЖ Б.Батзаяа, Чапи and Суурь нар нэгдэн Монголчууд та бүхэнтэй хамтдаа Инээдмийн баяраа тэмдэглэх нь ээ.