Сүүлд нэмэгдсэн

МУГЖ бүжигчин Д.Алтанхуягийн үүсгэн байгуулсан “Монголын балетын хөгжил сан”-ийн санаачлагаар “Night of Ballet” Олон улсын балетын наадам ирэх зургаадугаар 2-4-нд Улаанбаатар хотноо зохиогдох юм. Наадамд:

Өнөөдөр аргын тооллын 2016 оны тавдугаар сарын 12. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны “Муу нүүрт” хэмээгч Гал бич жилийн Зуны тэргүүн харагчин могой сарын Билгийн тооллын 6. Бархасвадь гараг. Найралт эх одтой, 1 цагаан мэнгэтэй хөх морь өдөр. Өдрийн барилдлага: Үхэх.Шүтэн барилдлага: Хурьцахуй. Өдрийн наран 5 цаг 23 минутад мандан, 20 цаг 20 минутад жаргана.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй. Өдөртөө нутгийн баруун хэсгээр хур тунадас орно. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө Алтайн салбар уулсаар секундэд 15-17 метр хүрч шороон шуурга шуурна. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 11-16 градус дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 8-13 градус, өдөртөө 20-25 градус, бусад нутгаар шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 13-18 градус дулаан байна.

Монголын Маркетинг Менежментийн Хүрээлэн нь “Mongolian Guide” төслийн хүрээнд “TRAVEL GUIDE MONGOLIA-2016” улсын хэмжээний нэгдсэн лавлах номыг хоёр дахь жилдээ эрхлэн гаргахаар бэлтгэл ажилдаа ороод байна. Англи, Монгол хэлээр хэвлэгддэг энэхүү ном нь олон улсын стандартаар хийгддэг онцлогтой. Номонд Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй аялал жуулчлалын компаниуд, зочид буудал, рестораны нэгдсэн мэдээлэл ордог тул өрх бүрийн хэрэгцээт гарын авлага, жуулчдад хамгийн ойлгомжтой хөтөч болдог юм.

Монголын хошин урлаг болоод нийтийн дууны урлагт өөрийн гэсэн өнгө төрх, орон зайг бий болгосон авъяаслаг уран бүтээлчид болох МУСТА Л.Сөрөлт, МУСТА А.Түмэн-Өлзий нар “Хайрын тэнгэр диваажин” уран бүтээлийн тоглолтоо өнгөрөгч аравдугаар сард “Монгол бөхийн өргөө”-нд хийж, тасалбарын эрэлттэйгээр дуулиан шуугиантайгаар тоглолтоо өндөрлүүлсэн билээ.

Гоолингоогийн үзэсгэлэнт уншигч бүсгүйчүүддээ ирж буй шинэ өглөө, шинэ долоо хоног, шинэ сарын мэндийг хүргэе! Өдөр тутамд давтагдах зүтгэлийн нийлбэр дүн болох амжилт бүтээл тань арвин байг. Өнгөрсөн хугацаанд манай “Сэтгэлийн Өнгө” Гэр бүл, сэтгэл зүйн төвөөр үйлчлүүлсэн ганц бие бүсгүйчүүдийн хамгийн их асууж байсан сэдэв бол “Ирээдүйн ханиа хэрхэн сонгох вэ?” байсан.