Сүүлд нэмэгдсэн

Монголын рок поп урлагт 22 жил тасралт гүй уран бүтээлээ туурвин өөрийн өнгө хэмнэлээр эгшиглэн байгаа “Хурд” хамтлагийнхан өчигдөр тохиосон Олон Улсын эмэгтэйчүүдийн баяраар хос тоглолтоороо бэлэг барилаа. Тэд өчигдөр өдөр 15:00 цагт “АСА” циркт “Инээмсэглэ бүсгүйчүүд” тоглолтоороо үзэгчидтэй 2 цаг гаран дуулж бүжиглэн орой нь 20:00 цагт Castle клубт дахин болзож үе үеийн хит дуунуудаараа фэнүүддээ хүргэлээ.

үүрэн дээр үрчлээ гарсан хойно л арчилж эхэллэх ёстой гэсэн буруу ойлголт байдаг. Гарч ирэхээс нь өмнө урьдчилан сэргийлэх нь гарсан хойно нь арилгахаас хамаагүй амар шүү дээ. Үрчлээ гэдэг бол бидний арьс муудаж хөгширч байна гэсэн үг. Иймд тэдэнтэй нэн даруй шуурхай тэмцэл хийх хэрэгтэй.

Солонгосын хамгийн хөөрхөн, царайлаг жүжигчин хэмээн ард олныхоо дунд хүндлэгддэг тэрээр ус их уухыг зөвлөж байна. Арьсаа гаднаас нь чийгшүүлэхээс гадна, дотроос нь ус их ууж чийгшүүлэх хэрэгтэй. Элдэв янзын хольцтой цайнаас татгалзаарай. Сүүгээр нүүрээ угаах нь маш үр дүнтэй. Мөн маск тавьж болно /20 минут/. Арьсыг маш сайн чийгшүүлдэг. Сүүгээ хөлдөөгөөд нүүрэндээ массаж хийх маягаар зөөлөн илсэн ч болно. Заавал шинэ сүү биш хадгалалтын хугацаа нь дууссан бол илүү үр өгөөжтэй.

Вьетнам улсын нэгэн тариачин сүр бараа ихтэй ууланд алсаас харагддаг жижиг нүхэн дотор юу байгааг харахсан гэж удаан боджээ. Эцэст нь тариачин эр 1991 онд зорьсон газраа очиж, санасандаа хүрчээ. Гэтэл түүний очсон уулын нүх нь агуй байгаад зогсохгүй кинонд л гардаг гайхамшгийн орон гэж хэлж болохуйц байгалийн өвөрмөц тогтоц байжээ. Тус уул Вьетнамын нийслэл хот Ханойгоос урагш 450 км-т оршдог.