Сүүлд нэмэгдсэн

Вьетнам улсын нэгэн тариачин сүр бараа ихтэй ууланд алсаас харагддаг жижиг нүхэн дотор юу байгааг харахсан гэж удаан боджээ. Эцэст нь тариачин эр 1991 онд зорьсон газраа очиж, санасандаа хүрчээ. Гэтэл түүний очсон уулын нүх нь агуй байгаад зогсохгүй кинонд л гардаг гайхамшгийн орон гэж хэлж болохуйц байгалийн өвөрмөц тогтоц байжээ. Тус уул Вьетнамын нийслэл хот Ханойгоос урагш 450 км-т оршдог.

Шүүхийн шинжээч мэргэжилтэй нэгэн залууд тохиолдсон бодит явдлаас сонирхуулан бичихээр шийдэв.
Санаатай болон санамсаргүй байдлаар амиа алдсан хүмүүсийн цогцост задлан шинжилгээ хийдэг Нямаа гэх 30 гаруй насны залуу мэргэжлээрээ 10 гаруй жил ажиллажээ. Түүний хувьд эхлээд цогцост задлан шинжилгээ хийнэ гэдэг үнэндээ хэцүү, бас амаргүй даваа байв. Айдсаа дарахын тулд дандаа 100 грамм татаад үндсэн ажилдаа ордог байсан талаар тэрбээр хуучлах дуртай нэгэн. Нэгэн удаа тэрбээр өөртөө тохиолдсон тоогүй явдлаа өгүүлсэн ч үнэндээ энэ тоогүй явдал нь өөрт ерөөл буян болж, удмыг нь залгаж, ургийг нь гагнах хүү болж иржээ. Нямаагийн аав, ээж Дархан хотод амьдардаг бөгөөд нэгэн өвөл хөгшүүлээ иргэж ирэхээр хайртай хань, охиндоо хэлэлгүй ажлаа тараад л гэртээ ч ирэлгүй чимээгүй явчихжээ. Тэрбээр ажлаа дуусгаад орой 18 цаг өнгөрөөд гарсан аж. Мөн өвөл байсан болохоор гадаа аль хэдийнэ харанхуй болжээ. Хэдий тэр ганцаараа ч гэлээ хань болгоод аваад явчих хүн байхгүй тул хөгжмөөрөө хань хийхээр шийдэж, хотоос гараад Дарханы зүг хүлгийн жолоо залав.

Монголд төдийгүй дэлхий нийтэд түгээмэл тархсан буруу ойлголт, үг хэллэгээс үүдэн дөнгөж төрсөн цаг мөчөөсөө эхлэн энэ хүүхдүүд, тэдний гэр бүлийнхэн ялгаварлан гадуурхалтад өртөж, нүд үзүүрлэгдэн, үл ойлголцсоны улмаас эцэг эх нь салах зэрэг олон асуудал бэрхшээл тулгардаг нь үнэн. Үүний улмаас даунтай хүүхдүүд амьдрах, хамгаалуулах, сурч хөгжих, нийгэмдээ оролцоотой идэвхтэй байх зэрэг НҮБ-ын Хүүхдийн Эрхийн Конвенцоор тунхаглагдсан үндсэн эрхээ эдэлж чадахгүй өсөж, цаашлаад амьдралынхаа туршид гэртээ нуугдахад хүрдэг ажээ.

Байгаль гоёмсог цэцэг­сээр өнгөө чимэх цаг нэгэнт иржээ. Урин цагийг бэлгэдэж цас ханз­лан хамгийн түрүүн дэлбээлдэг цэцэг бол яргуй.Дэлхийн бөмбөрцгийн хойд хагаст буюу сэрүүн бүсэд ургадаг нийт 35 зүй­лийн яргуй бий гэж тэмдэг­лэгджээ. Харин эдгээрээс зургаан зүйлийн яргуй манай оронд ургадгийг эрдэмтэд судалгаагаар тогтоосон бай­на. Энэ цэцэг хаа сайгүй тохиолддог гэх бөгөөд ер нь элбэг ургадаг гэсэн үг. Гэвч яргуй таа­ралдсан газраа бас ургахгүй.

Учир нь хувь тавилан гэдэг өөрөө хамгийн сайн “нягтлан бодогч” юм. Тэр хэнд юу өгснөө, хэн хэнээс юу авсныг, хэн хэнийг хэрхсэнийг хэзээ ч мартдаггүй. Тэр заавал хариуг нь өгдөг, бас төлбөрийг нь төлүүлдэг.