Сүүлд нэмэгдсэн

Сүүлийн үед залуусын дунд “Мартагдашгүй” тоглолт нилээдгүй хүлээлт үүсгээд байгаа юм. Учир нь монголын хөгжмийн урлагийн шилдэг гэгдэх таван эрэгтэй хамтлаг нэгдэн сонсогч фенүүддээ дурсамж дүүрэн “Мартагдашгүй” үдшийг бэлэглэхээр болжээ. Тус тоглолт 10 дугаар сарын 09-ны өдөр “UB PALACE”-ийн концертын их танхимд ганцхан удаа болох юм байна.

Булган аймгийн харьяат Даваацэрэнгийн Батжаргал, Шагдарсүрэнгийн Очмаа нар өөрийн 2 охины хамт өнгөрсөн хавар бусдын адил ажил олж хийн амьдрал ахуйгаа залгуулахаар Улсынхаа нийслэл Улаанаатар хотыг зорьж иржээ. Гэвч тэдний бодсноор ажил төрөл амар хялбар олдсонгүй, орох орон, оочих аягагүй, дээр нь бас боловсрол эзэмшээгүй тэд их хотод ирээд таних мэдэх газаргүйн эрхээр нэг нутгийн танилындаа хэд хонон ажил хайсаар 13-р хороололд орцны жижүүр, үйлчлэгчийн ажил олж хийсэн байдаг.

Монголын сайхан бүсгүйчүүдээс шилдгүүдийг нь тодруулсаар 12 дахь жилдээ тасралтгүй зохион байгуулагдаж ирсэн “Miss Mongolia 2015” наадмын шилдгүүд өнгөрсөн амралтын өдрөөр тодорлоо. “Мисс монголиа” холбоо, Монголын Үндэсний Олон Нийтийн Телевизийн хамт олон хамтран зохион байгуулсан тус наадмын энэ жилийн шилдгүүдээр Тэргүүн титмын эзнээр Цогт-Очирын Аззаяа тодорсон бол дэд байрыг Цэвээндашийн Энхжин, гутгаар байрыг Ганзоригийн Сарантунгалаг нар тус тус шалгарчээ.

УДЭТ-ын тайзнаа түүхэн жүжгийн өдрүүд удахгүй эхлэх нь ээ. Ирэх сарын 02-нд Б.Цогнэмэхийн “Тэнгэрийн хүү” түүхэн туульсын жүжиг, 03,04-нд Д.Намдагийн “Оролмаа Эх” үндэсний түүхэн жүжиг, С.Жаргалсайханы “Тэмүүжин” хүүхдэд зориулсан түүхэн жүжиг, Б.Лхагвасүрэнгийн “Тамгагүй төр” эмгэнэлт түүхэн жүжиг зэрэг уран бүтээлийг тус тус тоглох юм.

Залуу уран бүтээлч, дуучин Б.Болд, Э.Чулуунчимэг нар “Жаргалтай айл манайх” нэртэй уран бүтээлийн хоёрдох цомгийнхоо нээлтийн өдөрлөгөө HI-FI CD shop-ийн гаднах талбайд 10 сарын 5-ны өдөр буюу өнөөдөр 13:00 цагаас хийхээр болжээ.

Өнөөдөр аргын тооллын 2015 оны аравдугаар сарын 05. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Галзууруулагч” хэмээгч модон хонин жилийн Намрын дунд хөхөгчин тахиа сарын шинийн 22. Сумъяа гараг. Өглөгт охин одтой,5 шар мэнгэтэй, хөх бар өдөр. Өдрийн барилдлага Үхэх. Шүтэн барилдлага Нэр өнгө Өдрийн наран 7 цаг 15 минутад мандан, 19 цаг 35 минутад жаргана

6-нд нутгийн баруун хагаст, 7, 8-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч хүйтэрхийг онцгойлон анхааруулж байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 3-5 градус, өдөртөө 18-20 градус дулаан байна.