Сүүлд нэмэгдсэн
Бид арьсанд тослог дутагдахаар хуурайшдаг гэдэг ядруу ойлголттой байдгаасаа нүүрээ хуурайшиж холцруутаж эхлэнгүүт элдэв тос түрхэж эхэлдэг. Харин арьс хуурайшна гэдэг түүнд ус, чийг дутагдснаас үүдэлтэй бөгөөд энэ нь арьс унжийж сулрах, үрчлээ үүсэх зэргээр илэрдэг. Нүүрний арьсыг гадны хүчин зүйлийн нөлөөний цочролоос хамгаалах нь арьсанд шаардлагатай шим тэжээлийг өгөхөөс дутуугүй чухал юм.
Уран бүтээлчдэд тэнцвэртэй, тэгш боломжийг олгох, тэдний бүтээн туурвих үйл явцыг дэмжих зорилготой “Аниргүй дэх өнгө” сонсголын бэрхшээлтэй уран бүтээлчдийн үзэсгэлэн 2016 оны 2-р сарын 25-ны өдөр буюу өнөөдөр 18:30 цагт “Бэст” арт галерейд нээлтээ хийх гэж байна.
Үзэсгэлэнгийн үеэр сонсголын бэрхшээлтэй 10 залуу уран бүтээлчийн 16 шилдэг уран зураг ба график ажлуудыг танилцуулж, уран бүтээлийн ярилцлага өрнүүлэх юм байна.
Цөөрмийн усанд үймцэх загасыг ажиж зогссон Жуан багшаас нэг хүн “Энэ загаснууд яаж байгаа бол?” гэж асуув. “Эднүүс жаргаж байна” гэж Жуанзы хариулав. “Та эдний дотор орсон биш жаргаж ч байгаа юмуу, зовж ч байгаа юмуу яаж мэднэм?” гэхэд мэргэн өтгөс “Чи миний дотор ороогүй байж намайг мэдэхгүйг яаж мэднэм?” гэж хариу асуужээ.
Өнөөдөр аргын тооллын 2016 оны Гуравдугаар сарын 03. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны “Галзууруулагч” хэмээгч Гал бич жилийн Хаврын тэргүүн Бар сарын Билгийн тооллын 24. Бархасвадь гараг. Гар одтой, 8 цагаан мэнгэтэй хөх бич өдөр. Өдрийн барилдлага: Үл зохилдох.Шүтэн барилдлага: Хүрэлцэхүй. Өдрийн наран 7 цаг 32 минутад мандан, 18 цаг 37 минутад жаргана.
2016 оны гуравдугаар сарын 03-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун зүгийн нутгийн ихэнх, төвийн нутгийн баруун хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун болон төвийн нутгаар өмнөөс хойш эргэж, бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 6-11 метр, баруун зүгийн нутгийн зүүн хэсгээр секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч цасан шуурга шуурна. Төв болон говийн нутгийн зарим газраар секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ. Завхан голын эхээр 21-26 хэм, Их нууруудын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр 12-17 хэм, Дархадын хотгор, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 0-5 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 10-15 хэм, бусад нутгаар 0-5 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 7-12 метр. 3-5 хэм дулаан байна.
Энэ хорвоо хайрлуулахыг хүлээсэн хүмүүсээр дүүрчээ. Миний хайрт хаа яваа юм бол гэж, ирээдүйд ямар нэгэн гайхалтай зүйл болно гэж хүлээнэ. Ийм мөрөөдөлд автан дундуур байдлаа мөрөөдлөөрөө нөхөн ганихаран үнэт цагаа үрэгч нар маш олон. Хүлээж тэсвэрээ алдсан зарим нь тавилантайгаа эвлэрч дүнсгэр царайлан амьдарсан болж цаг нөхцөөнө.
Тэрбээр Булган аймагт төрсөн бөгөөд арван жилийн 54-р дунд сургуульд суралцсан. Удалгүй Улаан-Үд хот руу гэрийнхээ даган явсан гэдэг. Багаасаа дуулахыг мөрөөдсөн түүний хүсэл биелж өдгөө амжилттай яваа залуусын нэг болж чадсан. Буриад улсын Гавьяат жүжигчин цол тэмдгээр өөрийн авьяас билгээ өндрөөр үнэлүүлсэн юм. Хөдөлмөрч залуу маань өчигдөр аавтайгаа хамт намын гишүүн болж үнэмлэхээ гардан авчээ.
Тэртээ 20 жилийн өмнө Монголын хамгийн шилдэг Камертон хамтлаг Аяа миний – “18 нас” хэмээн анхны хит дуугаа дуулж байжээ. Тэр цагаас хойш олон арван хит дуугаар сонсогчдынхоо сонорыг мялаасаар ирсэн тус хамтлаг өөрсдийн залгамж халааг бэлтгэн Камертон-2 шоуг зохиож, Бид-4 хэмээх хамтлагийг урлагт шинээр мэндлүүлсэн.
Ангилал
- Reels
- Амьтны ертөнц
- Археологи
- Аялал жуулчлал
- Балет
- Боловсрол
- Бүжгийн урлаг
- Видео
- Гадаад мэдээ
- Гоо сайхан
- Гэрэл зураг
- Дотоод мэдээ
- Дуу хөгжим
- Дуурь
- Дүрслэх урлаг
- Зурхай
- Кино
- Клип
- Музей
- Нийгэм
- Оддын амьдрал
- Өв соёл
- Сонгодог урлаг
- Сонин хачин
- Спорт
- ТВ Нэвтрүүлэг
- Театр
- Техник технологи
- Түүх
- Утга зохиол
- Үзвэр
- Үзэсгэлэн
- Хувцас загвар
- Цирк
- Шинжлэх ухаан
- Эдийн засаг
- Эрүүл мэнд
- Язгуур урлаг
- Ярилцлага
- Яруу найраг
