Сүүлд нэмэгдсэн

Монголын кино урлагт тэр дундаа аймшгийн кинонд нэгэн кино шинээр нэмэгдэж байгаа нь “Ядуугийн зовлон-2” юм. Тэрээр кино урлагийг тэргүүлэгч чадварлаг хамт олны хөдөлмөрөөр бүтэж буй тус кино энэ сарын 22-ний өдөр буюу баасан гарагт бүх кино театруудаар гархад бэлэн болжээ.

Дэлхийн супер од “Жастин Бибер”-ын тайз нь дээр бороо асгаруулсан гайхалтай шоуны бичлэгийг та бүхэндээ хүргэж байна. Сая сая залуусын шүтээн болсон гайхалтай уран бүтээлчийн тус шоу бичлэгийг шүтэн бишрэгчид нь гар утсаараа хийж тэр даруй цахим сүлжээнд байршуулжээ. Улмаар хүмүүс тэрхүү бичлэгийн дор дуучин залууг дэмжсэн, магтсан сэтгэгдлүүдийг үй олноор нь бичиж үлдээв.

Монголын орчин үеийн уран зохиолыг үндэслэгч их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 110 жилийн ой энэ онд тохиож байна. Ойн хүрээнд Боловсрол Соёл Шинжлэх ухааны яам, Улсын Драмын Эрдмийн Театр, Монголын Зохиолчдын Эвлэл хамтран БСШУ-ны сайдын нэрэмжит жүжгийн зохиолын уралдааныг зарлалаа.

Төрөлхийн авьяас чадвар, нүд гялбам гоо үзэсгэлэн, биеэ авч явах байдал, үлгэр жишээ болохуйц зан араншин зэргийг бүгдийг нь хослуулан яваа бүсгүйчүүдийг “үзэсгэлэнтэй” хэмээн тодотгох болов уу. Тэгвэл та бүхэнд өөрсдийн гэх бүх зүйлсээрээ дэлхийд үнэлэгдэн, үеийн үед дурсагдах гайхалтай байр суурь, нэр хүндийг цогцлоож чадсан хамгийн үзэсгэлэнтэй бүсгүйчүүдийн энэ оны шинэ жагсаалтыг танилцуулъя. Энэхүү жагсаалтыг эрчүүдийн “Esquire” сэтгүүлээс гаргасан байна.

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар, Дэлхий Зөн олон улсын байгууллага хамтран “Бидний бахархал” хүүхдийн ардын урлагийн наадмыг 10 дахь жилдээ зохион байгуулж байна. Тус наадамд 14 ерөнхий боловсролын сургууль, 15 цэцэрлэгийн 1000 гаруй хүүхдүүд хамрагдаж шилдгээ шалгарууллаа.

“Акуа” фитнесс клубыг өдгөө мэдэхгүй бүсгүйчүүд гэж үгүй. Зун цаг айчлан ирж буй энэ үед бүсгүйчүүд маань бие галбир, эрүүл мэнддээ анхаарч эхэлдэг билээ. Тэгвэл “Акуа” фитнесс клуб жирэмсний эмчилгээний анги, том хүний болон хүүхдийн усан сэлэлт, зүрх судасны өвчлөл, нурууны өвчтэй хүмүүст зориулсан эмчилгээний ангиуддаа та бүхнийг урьж байна.