Сүүлд нэмэгдсэн

Монгол түмнээ цоглог эрч хүчтэй хөдөлмөрч эмэгтэй хэмээн тодорхойлогддог МУГЖ дуучин Т.Ариунаa сонсогч фенүүддээ нэгэн сайхан мэдээг дуулгалаа. Тэрээр алс холын Америк улсад ажиллаж амьдарч буй монголчууддаа зориулан аялан тоглолтоо хийхээр болж өнөөдөр хүлгийн жолоо залжээ.

Монголын оюутны байгууллагын 73 жилийн ой болох гэж буйтай холбогдуулан МОХ-оос өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тодруулбал ойн арга хэмжээг угтан МОХ-оос “Эрх нь хамгаалагдаж, ялгаварлалаас ангид оюутан” болон “21.700 оюутныг ажлын байртай болгох” сэдэвт хөтөлбөрийг анх удаагаа хэргэжүүлэх гэж байгаа юм байна. Тиймээс уг хөтөлбөрөө боловсруулан УИХ болон Засгийн газарт хүргүүлэхэд бэлэн болжээ.

Дэлхийн урлагийн амин зүрх нь болсон Итали орны агуу түүхт дуурийн урлагийн мастеруудын алдарт бүтээл болоод орчин цагийн Италийн нэрт хөгжмийн зохиолчдын киноны шилдэг уран бүтээлүүдээс бүрдсэн Сонгодог, уянгын үдэш «ITALIА» концерт 2016 оны 3 дугаар сарын 3-ны өдрийн 19:00 цагаас УДБЭТ-ын тайзнаа 100 хүний бүрэлдэхүүнтэй тоглогдохоор уран бүтээлчдийн баг бэлтгэл сургуулилтаа хийж эхлээд байна.

Энэ жилийн Оскарын шагналын хамгийн дуулиант өрсөлдөөн чухам энэ төрөл дээр явагдсан билээ. Тэр дуулианы эзнээр жүжигчин Леонардо ДиКаприо тодорлоо. 20 гаруй жилийн жүжигчний карьерынхаа туршид гол төлөв том төслүүд дээр ажиллаж яруу найрагчаас эхлээд зальжин луйварчин, романтик залуугийн зэрэг эсэн бусын дүрд чадмаг тоглосон ч тэрээр өдий хүртэл Оскарын шагнал авч байгаагүй бөгөөд энэ жил өнөөх “гайхал” оскарыг авч чадлаа.

Нийтийн дууны урлагт өөрийн гэсэн өнгө төрхийг тодорхойлж “Хайрын тэнгэр диваажин”, “Хөөрхөн”, “Баясгалантай сайхан”, “Ижий зөн”, “Нандин”, “Газрын жигүүр” зэрэг олон сайхан дуугаараа монгол түмнээ хүндлэгдсэн дуучин бол МУСТА А.Түмэн-Өлзий юм. Тэрээр 2013 онд “Баясгалантай сайхан” өөрийн бие даасан тоглолтоо хийсэн бол өнгөрсөн аравдугаар сард МУСТА Л.Сөрөлттэй хамтран “Хайрын тэнгэр диваажин” тоглолтоо маш амжилттай зохион байгуулсан билээ.

Яг одоо алдарт “Долби” театрын хажууд хар арьстай хэдэн арван хүн “Оскар” шагналыг гардуулдаг Америкийн кино урлагийн академи дахь арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийг эсэргүүцэн жагсаж буй юм байна. Тэд “Нэг ч африк гаралтай америк байхгүй”, “Нэг ч ази байхгүй” гэсэн бичиг бүхий зурагт хуудас барьцгаасан байгаа аж.

Монголын рок поп урлагийн амьд домог “Хурд” хамтлагийн залуус монголын бүх сайхан эмэгтэйчүүддээ зориулаад удахгүй болох эмэгтэйчүүдийн баяраар буюу 3-р сарын 8-ны өдөр “Ханьдаа дуулъя”, “Инээмсэглэ бүсгүйчүүд” гэсэн хоёр гайхалтай тоглолтоороо бэлэг барих болсноо дуулгалаа.