Сүүлд нэмэгдсэн

Өнөөдөр хаврын тэргүүн сарын шинийн 15-ны өдөр. Шинийн 15 дотор багтаан үйлдсэн буян түм, живаагаар арвиждаг хэмээдэг.

Энэхүү өдрийн учир нь, Бурхан багш 57 сүүдэртэйдээ Жайна шашны тэрсүүдийн зургаан багшид 15 хоногийн турш рид хувилгаанаа үзүүлэн төгс ялан дийлсэн гэдэг.

1732-АНУ-ын анхны Ерөнхийлөгч Жорж Вашингтон,
1788-Германы гүн ухаантан Артур Шопенгауэр,
1810-Польшийн хөгжмийн зохиолч Фридрих Шопен,
1857-Германы физикч Генрих Герц,
1975-АНУ-ын жүжигчин Дрью Берримор нар мэндлэв.

Пицца байнга идвэл илүүдэл жинтэй болдог хэмээн эмч, судлаачид өгүүлдэг. Гэтэл итали тогооч Паскуале Коццолино пицца идсээр турж болохыг өөрийн биеэр туршиж баталжээ.

Монголын орчин үеийн урлагийг дэмжих холбоо, АНУ-ын Элчин сайдын яамтай хамтран Диваажингаас төөрсөн хүүхдүүд төслийг 2 дахь удаагаа зохион байгуулж байгаа юм. Энэ төслийн хүрээнд Улаанбаатар хотын агаарын бохирдол иргэдийн эрүүл мэнд, өдөр тутмын амьдралд хэрхэн нөлөөлж байгаа талаар сэдэвчлэн фото зураг, видео, инстоляц, уран зураг болон бусад бүтээлээр хамтарсан үзэсгэлэнг 976 арт галлерейд энэ сарын 23-ныг хүртэл дэлгэн харуулж байна.

“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд энэ онд зохион байгуулах соёл урлагийн арга хэмжээнүүдийн талаар өнөөдөр /2.22/ 11 цагаас Улаанбаатар чуулгын байранд хэвлэлийн бага хурал хийнэ. Хурлаар гадаад, дотоодын жуулчдад зориулсан үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой аж. Хуралд нийслэлийн Засаг даргын орлогч Ц.Энхцэнгэл, нийслэлийн Соёл урлагийн газрын дарга Б.Батцэнгэл нар оролцоно.

Өнөөдөр аргын тооллын 2016 оны Хоёрдугаар сарын 22. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Галзууруулагч” хэмээгч Гал бич жилийн Хаврын тэргүүн Бар сарын Билгийн тооллын шинийн 15. Сумъяа гараг. Их морь одтой, 9 улаан мэнгэтэй хөх нохой өдөр. Өдрийн барилдлага: Үхэх. Шүтэн барилдлага: Төрөн түгэхүй. Өдрийн наран 7 цаг 44 минутад мандан, 18 цаг 19 минутад жаргана.

2016 оны хоёрдугаар сарын 22-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Говийн нутгийн зүүн хэсэг, зүүн зүгийн нутгийн өмнөд хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Завхан голын эхээр 31-36 хэм, Их нууруудын болон Дархадын хотгор , Идэр, Тэс голын хөндийгөөр 23-28 хэм, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав газраар 15-20 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 6-11 хэм, бусад нутгаар 11-16 хэм хүйтэн байна.