Сүүлд нэмэгдсэн

-ЦАГААН ХООЛ ИДЭЖ, МАЦАГ БАРИХ НЬ ХОДООДОО АМРААХ ГОЛ АРГА-

Сар шинийн баяраар манай монголчуудын хувьд мах сүү, ааруул тос, чихэр жимс, архи дарс, айраг ундаа гээд олон төрлийн хоол хүнс хольж хэрэглэдэг. Үүний улмаас гэдэс дотор, ходоод үрэвсэж өвчлөх тохиолдол цөөнгүй гардаг билээ. Бид энэ удаад уншигч та бүхэндээ цагаан сарын баярын дараа ходоодоо хэрхэн амраах талаар эмч О.Доржхандын зөвлөснийг хүргэж байна.
Цагаан сараар бараг өдөржингөө хоол идсэний улмаас ходоод дээд зэргээр ядардаг учир ходоодоо амраах хэрэгтэй. Хүний ходоод нэг удаагийн хоолыг боловсруулах гэж зургаан цаг ажилладаг. Шөнөжингөө ажилласан ходоодонд өглөө дахиад бууз нэмэгдэж, ходоодонд ирэх ачаалал улам ихэснэ. Иймд юуны өмнө ходоодоо амраахын тулд их уураг, гурилаас татгалзаж, цагаан хоол идэж, эсвэл мацаг барих хэрэгтэй. Хүмүүс шинийн 8, 15-нд цагаан хоол идэж, мацаг барих нь ходоодоо амраах гол арга юм. Мах идэхгүйгээр, бүр зориудаар өлсөж, ходоодоо амраах хэрэгтэй.

Дурлалт хосуудын баяр гэгээн хайрын өдөр тун удахгүй тохиох гэж байна. Энэхүү гэгээн хайрын өдрөөр Монголын бүх хосууддаа зориулж дуучин Баярцэнгэл & Улаанцэцэг болон Анхаа & Халиун, Амархүү & Ариунзул, BХ & Эгшиглэн, Зоригт & Хишигдалай нар хамтран “Хайрын дуу” шоу тоглолтоороо 500 хос залууст бэлэг барих нь ээ.

Монголчууд Парис руу галт тэргээр зорчих боломжтой боллоо. Тодруулбал, Олон улсын төмөр замчдын холбоо, НҮБ–ын Байгаль орчны газраас хамтран зохион байгуулж байгаа үйл ажиллагааны хүрээнд Бээжин- Улаанбаатар-Москва хотуудаар дамжаад Парист очих галт тэрэгний аялалыг анх удаагаа нэвтрүүллээ.

Монголын рок попын урлагт өөрийн гэсэн орон зайг бий болгож чадсан дуучин Эгшиглэн өөрийн бие даасан тоглолт буюу “Egshiglen’s night” тоглолтондоо та бүхнийг урьж байна. Тоглолт энэ сарын 12-нд “X-club Mongolia”-д 21:00 цагаас ганцхан удаа болох юм. Харин та үргэлжлүүлэн 01 цагаас үүрийн 04 цаг хүртэл бүжиглэж тэрхүү үдшийг доргио өнгөрүүлэх боломжтой юм байна.

Монголын уламжлалт Цагаан сарын баярын амралтын өдрүүдэд эмнэлэг үйлчилгээг зохицуулах тухай Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын 2 дугаар сарын 03-ны өдрийн А/09 дугаар тушаал гарлаа.

Тушаалд зааснаар эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагууд баярын амралтын өдрүүдэд эмнэлгийн тусламж үйлчилгээнд шаардагдах эм, ороох боох материал, өвчтөний хоол, хүнсний зүйлийг хүрэлцэх хэмжээгээр нөөцөлж, гал, ус, цахилгааны аюулгүй байдлыг бүрдүүлж,

Хүмүүс гүн нойронд автаастай. Энэ нойр биеийн биш, дотоод ахуйн нойр. Хэдийгээр хөдөлж, ажиллаж, бодож төсөөлөх боловч хүний амьдрал турш зүүд нойр үргэлжилсээр байдаг. Сэрүүн тунгалаг агшин даанч ховор. Далан жилийн амьдралд нь сэрүүн агшин долоо байвал их юм. Хүн робот шиг амьдардаг. Маш дадмаг механик атлаа ухамсар сэрэхүй үгүй. Эндээс л бүх зовлон зүдүүр үүсдэг. Хүний бүх зовлон түүний зүүд нойрны бүтээл.