Сүүлд нэмэгдсэн

Өнөөдөр аргын тооллын 2016 оны Хоёрдугаар сарын 5. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны “Галзууруулагч” хэмээгч модон хонин жилийн Өвлийн адаг шар үхэр сарын шинийн 27. Сугар гараг. Гар одтой, 8 цагаан мэнгэтэй улаагчин могой өдөр. Өдрийн барилдлага: Үл тохирох. Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй. Өдрийн наран 8 цаг 05 минутад мандан, 17 цаг 46 минутад жаргана.

“Гурван бүдүүн” хамтлагийн ахлагч дуучин Б.Учрахбаяр “Ардын минь дуунууд” цомог худалдаанд гараад удаагүй байгаа ч эрэлт ихтэй байгаа. Тус цомогт Монгол түмний сэтгэлд хоногшиж, аманд аялагдсаар ирсэн Юндэн гөөгөө, Бүсгүй хүний заяа, Хонхон цэцэг, Эрдэнэ засгийн унага гэх мэт 10-аад багтсан аж.

“Киви” хамтлагийн дуучин Д. Уламбаярыг дайчин шаргуу хичээнгүй хэмээн ойр дотных нь үнэлдэг. Тэрбээр хүүтэй болж уран бүтээлээсээ түр завсарлага авсан ч ажилдаа удалгүй орсон.

Тэрбээр дуучин болохоосоо өмнө үсчин, гоо сайханч, бүжигчин хийж явсан удаатай. “Nature sounds”-д бүжгийн багшаар ажиллаж байсан гэдэг. Түүнийг хайрт нь маш ихээр халамжилдаг бөгөөд баяр баясгалан бэлэглэсэн бяцхан үрдээ Сүбээдэй гэх баатар эрийн нэрийг хайрласан.